antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2015 1 comment

Төрийнхөн зөвлөх үйлчилгээ нэрээр мөнгө угаадаг байж болзошгүй

нийтлэсэн Admin
527-14495490272396_3539

Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрийн байгууллагууд 30-аад тэрбум төгрөгөөр хуулийн зөвлөгөө авсан байх юм. Ингэхдээ дотоодын өмгөөллийн байгууллагаас биш дандаа гаднаас зөвлөгөө авсан нь анхаарал татаж байгаа юм.

Тэгээд ч эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед иргэн бүр дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, гадагшлах мөнгөний урсгалыг зогсоохыг эрмэлзэж байхад төрийнхөн ийнхүү улсын мөнгийг баруун солгойгүй цацаж байгаагийн учрыг хэн хүнгүй сонирхох нь зүйн хэрэг.

Тэгээд ч эдгээр төрийн өмчит байгууллага яагаад өндөр өртөггэй зөвлөх үйлчилгээ авдаг, тэр нь заавал гаднын иргэн байдаг, чухам ямар шалтгаанаар ийм өндөр өртөг бүхий зөвлөгөө авах маргааныг үүсгэсэн байдаг нь бүр ч анхаарал татна. Гэхдээ нэг авууштай тал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Шилэн дансны хуулийг санаачлаагүй байсан бол өдийд ямар байгууллага, хэчнээн төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр гадагш урсгаж байгааг мэдэх аргагүй.

Шилэн дансны хууль хэр:й*киж эхэлснээс хойш төрийн байгууллагуудын зөвлөгөө авсан мөнгө л гэхэд 30-аад тэрбумд хүрчихээд байгааг иргэн Б.Цогтгэрэл олж мэдсэн төдийгүй нийтэд мэдээлсэн. Ингээд тэрбээр иргэний үүргээ биелүүлж, хуулийн байгууллагад хандаад байгаа юм. Тухайлбал, төрийн өмчит улсын үйлдвэрийн газар, төрийн байгууллагууд зөвлөх үйлчилгээ нэрийн дор хэт өндөр үнийн дүн бүхий мөнгийг зарцуулж байгаа нь ямар учиртай талаар дээрх иргэн АТГ-т хандаад буй. Түүний олж мэдсэнээр арав орчим байгууллага зөвлөх үйлчилгээ нэрийн дор 30-аад тэрбум төгрөгийн зарлага гаргаад байгаа нь шилэн дансанд байршсан байгаа аж.

“Эрдэнэс тавантолгой” таван тэрбумаа”-зөвлүүлдэг

Дээрх байгууллагуудаас хамгийн их зарцуулалт бүхий хоёр газрын нэг нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК. Төрийн өмчит энэ компани таван тэрбум төгрөгийн хуулийн зөвлөх үйлчилгээ авсан байх юм. Гэтэл таван тэрбум гэдэг нь арбитрын шүүхэд хандахад шаардагдах хэмжээний хөрөнгө юм байна.

Өөрөөр хэлбэл, Оросын тэрбумтан, Чукоткийн амбан захирагч асан Роман Абрамович Лондоны олон улсын арбитрын шүүхээр үйлчлүүлэхдээ ийм хэмжээний мөнгийг зарцуулж байсан аж. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК ямар маргааны улмаас таван тэрбумын хуулийн зөвлөх үйлчилгээ авсан нь олны анхаарлыг татсан хэвээр байгаа.

Хэдийгээр тус компанийн зүгээс тодорхой мэдээлэл өгөөгүй ч АТГ-т уг байгууллагатай холбоотой гомдол очсон учраас тун удахгүй энэ талаарх мэдээлэл олонд хүрэх биз. Тус компани АНУ-ын boies schiller flenxner llp хэмээх хуулийн фирмээс таван тэрбум 587 сая төгрөгийн үнэ бүхий хуулийн зөвлөх үйлчилгээ авсан бөгөөд энэхүү хуулийн фирм нь гол төлөв спортын салбарын өмгөөлөл хийдэг аж.

том үйлчлүүлэгч нь “New york Yankees” баг бөгөөд уг багийн хэд хэдэн тамирчны гэрээг хийсэн гэдгээ өөрийн сайтдаа байршуулсан байна. boies schiller flenxner llp хуулийн фирм нь олон улсад огт танигдаагүй, АНУ-ын жирийн нэг хуулийн зөвлөгөө үзүүлдэг, бага зэргийн компани юм байна. Өөрөөр хэлбэл, Тавантолгойнхон өөрийнхөө томоохон хуулийн фирмүүдэд хандаагүй атлаа гаднын жижигхэн компанидл таван тэрбумыг тавьж туучихсан байгаа юм

“Эрдэнэс оюутолгой”-д зөвлөвөл 2.5 сая ам.доллар халаасална

Мөн “Эрдэнэс Оюутолгой” компани 2.5 сая ам.долларын хуулийн зөвлөх үйлчилгээг Хөрөнгө оруулалтын банкнаас зээл хэлбэрээр авсан тухай мэдээлэл шилэн дансанд нь бий. Түүнчлэн манай улсын энэ оны төсвийн тодотголд Засгийн газрын эх үүсвэрээр болон улсын төсвөөс эргэн төлөгдөө байн байн гаднаас их хэмжээнии мөнгөөр зөөлөх үйлчипгээ аваад байдгийг холбогдох гөзрууд нь анхааралдаа авахад илүүдэхтүйг энд дуулгая.

Э.БАТ-ҮҮЛ ДАРГАД 12 САЯАРЗӨВЛӨДӨГ ГЭНЭ

Хотын дарга Э.Бат-Үүл ч бас багагүй хэмжээний мөнгөөр зөвлөх үйлчилгээ авсан нь илэрсэн. Гэхдээ түүний бусдаас ялгаатай нь дотоодынхоо нөхдөөр зөвлүүлсэн. Тэр дундаа өөрийн хүнээр буюу “Ардчиллын боловсрол” төвөөр зөвлүүлсэн байгаа юм.

Хэдийгээр томчуудад 12 сая гэдэг бага мөнгө боловч нэг айл өрх, авч байгаа цалингаасаа арав тааыг нь татварт хураалгадаг жирийн иргэдийн хувьд энэ бол их мөнгө. Гэтэл хотын дарга мөнгөөр тэгээд өөрөө нөхцөлтэйгөөр нийт 789 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөсөн. Харин үүний 17.5 тэрбум төгрөгийг нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК АНУ-ын нэг хуулийн фирмээс зөвлөх үйлчилгээ авахдаа зарцуулахаар тусгаад буй.

Цаашилбал, тус хуулийн зөвлөх компани нь алдарт Батаарын ясны асуудлаар манай улсаас багагүй хөлс мөнгө авч байсан удаатай. Өмнө нь манай улс дээрх компаниас хуулийн зөвлөгөө авч байсан түүхтэй ч яагаад заавал төрийн өмчит томоохон компани нь зөвлөгөө авахдаа их хэмжээний мөнгийг энэ компанид өгөх гээд байгаа нь анхаарал татна. Хэдийгээр энэ асуудал нэг тийш болоогүй байгаа ч 17 тэрбумыг төсөвт суулгасан байсан нь асуудал үүсгэсэн удаатай.

Ямартай ч эхний байдлаар нийтэд мэдэгдэж, иргэн Б.Цогтгэрэлийн хараанд өртөж, шүүхийн өмнө очоод байгаа нь 2.5 тэрбумын хуулийн зөвлөх үйлчилгээтэй холбоотой асуудал ардчиллын салхийг сэвэлзүүлсэн гэж ярьдаг атлаа ийм төвөөс зөвлөгөө аваад байх ямар шаардлага үүссэн нь сонин. Өөрөөр хэлбэл, бид хардах эрхтэй. Хотын даргад улсын мөнгөөр зөвлөх үйлчилгээ авах ямар шаардлага үүсэв гэдгийг ухаж үзэхэд буруудахгүй.

Нөгөө талаас өөрийнхөө “Ардчиллын боловсрол1′ төв буюу өөрийн нөхдөдөө зөвлөх үйлчилгээ нэрийн дор 12 свяыг гаргаад өгчихсөн юм биш биз гэж хардахад ч болохгүй гэх газаргүй. Ямартай ч энэ асуудал АТГ-т очсон, тун удахгүй тус газраас дээрх зөвлөх үйлчилгээнүүдтэй холбоотой их хэмжээний төсвийг ямар зориулалтаар зарцуулсан бэ гэдгийг ил болгох байх, Ер нь маш өндөр өртөгтэй зөвлөх үйлчилгээ нэрийн дор төрийн байгууллагад мөнгө угаадаг байж болзошгүйг хэлэх хүн олон бий, Хэдий үнэн эсэх нь тодорхой болоогүй ч АТГ-ынхан нэг атгасан сэжүүрээ амар тавихгүй гэж иайдаж байна.

М.Өнөржаргал

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (December 09, 2015 5:21:08 pm )

    miat n hetiin tolovlogoog Gansukh said 2012 ond 1saya dollaraar hiilgeed,yamar ch hereggui martagdsan

antalya rent a car