antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2015 1 comment

ӨНӨӨДӨР “АВЛИГЫН ЭСРЭГ ӨДӨР”

нийтлэсэн Admin
olloo_mn_1449619677_awliga

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2003 онд жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай.

Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг. Конвенцийг баталсан оныхоо 12 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн гурван өдрийн турш Мексик улсын Мерида хотод хүндэтгэлтэйгээр байрлуулан, түүнд дэлхийн улс орны тэргүүнүүд гарын үсгээ зуржээ. Түүнээс хойш 2005 оны 12 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд бүх улс гарын үсгээ зурахад нээлттэй үлдээсэн байдаг юм. Энэ ч утгаараа Авлигын эсрэг олон улсын өдрийг өнөөдрөөр  зарласан гэдэг. Манай улсын хувьд 2005 оны аравдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталснаар нэгдэн орсон байдаг. Ингэснээр Монгол Улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэх болжээ.

Гэхдээ үүнээс өмнө 1996 онд УИХ Авлигын эсрэг хууль, 2002 онд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталж, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих орон тооны бус Үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулж байсан. Дараа нь нэгэнт НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталж, нэгдэн орсон тул 2006 оны долоодугаар сарын 6-нд УИХ-аар Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, тухайн жилийнхээ арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

Авлигын эсрэг хуулийн дагуу Монгол Улсад анх удаа Авлигатай тэмцэх газрыг байгуулан 2007 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлж байжээ. Түүнээс хойш тус газар авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүргийг гүйцэтгэсэр иржээ.

Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • АВЛИГ (December 09, 2015 11:02:44 am )

    ДЭЛХИЙ НИЙТЭЭР АВЛИГТАЙ ТЭМЦЭЖ БАЙХАД МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА АВЛИГА АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХАЛСАН ХҮНИЙГ ЦАГДААД БУЦААН АВЧ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХОЁР ДУГААР ХЭЛТСИЙН ДАРГААР ТОМИЛОН АЖИЛЛУУЛЖ БАЙГААД ЯМАР АШИГ СОНИРХОЛ БАЙНА ВЭ АВЛИГ, АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨНИЙГ ЦАГДАГИЙН БАЙГУУЛЛАГЫН ШАЛГАЛТААР ТОГТООН ХАЛЛАА ГЭСЭН ХҮН ХУДАЛ ХЭЛСЭН ҮҮ ХУДАЛ ХЭЛЖ ХҮН ГҮТГЭСЭН БОЛ ТЭР ХҮН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ ЭСВЭЛ АВЛИГА АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮНЭН БОЛ ТИИЙМ ХҮНИЙГ АВЧ ДАРГА БОЛГОН ХҮН УДИРДУУЛЖ БАЙГАА ДАРГА БУРУУТАЙ ЮУ

antalya rent a car