antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2015 2 comments

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нартай уулзав

нийтлэсэн Admin

14496210415667763192df7

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нартай уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Европын орнуудын Элчин сайд нар энд хүрэлцэн ирсэнд баяртай байна. Энэ нь Европын холбоо, Монгол Улсын хоорондын харилцаанд маш чухал ач холбогдолтой юм. Бид газар зүйн хувьд хол байдаг ч Европын холбоог Монгол Улс хамгийн чухал, ойрын гурав дахь хөршөө гэж үздэг. Монгол Улс Европын холбоотой 25 жилийн турш дипломат харилцаа тогтоож ажиллаж байгаа. Энэ бол их чухал үйл явдал. Бид нар 25 жилийн хугацааны харилцаандаа маш их сэтгэл хангалуун байдаг. Энэ ойг бид 2014 онд хоёр талдаа тэмдэглэж өнгөрүүлсэн. Цаашид хамтарч ажиллах ажиллагааны чиглэлүүдийг ч гаргасан.

Өнгөрсөн зургадугаар сард надад сайхан боломж олдож Европын холбооны парламент-Европарламентад  үг хэлж, Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бодлого, 25 жилд явуулсан үйл ажиллагаа, бидний харилцааны талаар ярих сайхан боломж олгосонд би их баяртай байгаа.

Энэ жил бид Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойг тэмдэглэсэн. Ардчиллын анхны үйл явц өрнөснөөс хойш Европын холбоо, түүний гишүүн орнууд үргэлж бидэнд тусалж, дэмжиж хамтарч ажиллаж ирсэнд талархалаа дахин илэрхийлье.

Ирэх жил Монгол Улс АСЕМ-ийн 11 дүгээр дээд хэмжээний уулзалтыг эх орондоо хүлээж авах болсон. Энэ бол маш чухал үйл явдал гэж бид үзэж байгаа. Мөн АСЕМ байгуулагдсаны 20 жилийн ой энэ үйл явцтай давхцаж байгаа. Та бүхэн өөрсдийн төлөөлж байгаа улс орнуудаараа дамжуулан энэ чуулга уулзалтыг өндөр түвшинд, сайн үзохион байгуулахад хамтарч ажиллаж байгаад талархаж байна.

Европын холбоо, Монгол Улсын хооронд хамтын ажиллагаа, түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ бол маш чухал ололт гэж бид үздэг.  Европын холбооны 17 гишүүн орон энэ хэлэлцээрийг батлаад байна” гэлээ.

Үүний дараа Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан байр суурь, санал бодлоо илэрхийллээ.

Элчин сайд нар өнгөрсөн зун Монгол Улсын Ерөнхийлөгчийн Европарламентад хэлсэн үг болон саяхан Францын нийслэл Парис хотноо болсон НҮБ-ын суурь Конвенцийн талуудын Төр, засгийн тэргүүн нарын 21 дүгээр уулзалтад оролцохдоо хэлсэн үгийг өндрөөр үнэлж байв.

Мөн ирэх 2016 оны долдугаар сард Улаанбаатарт болох АСЕМ-ийн 11 дүгээр дээд хэмжээний уулзалтыг Монгол Улс амжилттай зохион байгуулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлцгээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр УИХ-аар Эрүүгийн хууль, Байнга төвийг сахих бодлогын тухай хууль зэргийг шинээр хэлэлцэн баталсныг тайлбарлалаа. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулах эсэх тухай болон Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар УИХ-аар ярилцаж байгааг Элчин сайд нарт тайлбарлан ярилаа. Тэрээр мөн Элчин сайд нарын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулсан юм.

14496210395667762fe926e

1449621043566776330c33a


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • irgen (December 09, 2015 9:59:41 am )

    gadnii ulsuud uuriig chin toodoggui um shig baina lee, toolgoh geed l hicheegeed baih um ,nemergui l bolov uu

  • зочин (December 09, 2015 12:04:08 pm )

    ард түмэн чинь өлсөж байна гэдгийг мэдэж байна уу талх гэхэд 8 хувааж дэлгүүрээс авч байна гээд байхад сана чинь зовохгүй тэр асем ийн уулзалт чинь зөвхөн өөрт чинь хэрэгтэй байх л даа дараа нь өөрөө тэнд нь ажилд орох годлогтойгоор байх шиг харагдаад байна ард түмэн чинь өөрт чинь дургүй байна шүү дээ ойлгоорой доо

antalya rent a car