“Улаанбаатар таймс” хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа өнгөрсөн долоо хоногт болсон.
Уг барилгыг Араб гаралтай Монгол иргэншилтэй Абдул Карим худалдаж авсан. Тодруулбал, Хотын төвийн А бүс болох Төрийн ордны зүүн талд байрлалтай 2698 метр квадрат эзэмшил газартай, “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлвэрийн барилгын доод үнэ долоон тэрбум 155 сая төгрөгөөс эхэлж, 24 тэрбум төгрөгөөр Абдул Карим Забон үнэ хаялцаж, худалдан авсан юм. Дуудлага худалдааны дараагаар тэрбээр, “Шилэн цамхаг босгоно. Юу гэж нэрлэхээ мэдэхгүй байна” гэхээс өөр дорвитой хариулт өгсөнгүй.
Гэвч хэвлэлээр Абдул Карим болон түүний хөрөнгийн талаарх янз бүрийн мэдээллүүд цацагдсан юм. Түүнийг шонхорын наймаачин, хууль бус хөрөнгө мөнгө угааж байж болзошгүй, иргэншлээ хууль бусаар авчээ гэх зэргээр янз бүрийн мэдээллүүд яригдаж байлаа. Харин өнгөрсөн баасан гарагт Абдул Карим дуудлага худалдаагаар авсан барилгаасаа татгалзаж, гэрээгээ цуцалж байгаагаа албан бичгээр илэрхийлсэн. Тэрбээр, “Тодорхой шалтгааны улмаас татгалзлаа. Миний иргэншилд ямар нэгэн “но” байхгүй” гэх зэргээр өөрийн санаа бодлоо илэрхийлсэн юм.
Ийнхүү улсын төсөвт орж ирэх ёстой байсан томоохон хэмжээний хөрөнгө оруулалт үгүй боллоо. Алдах гэхээс илүүтэй оносон ч байх талтай. Абдул Карим ямар шалтгаанаар гэрээгээ цуцлахаар болов? гэдэг сонирхол татаж байна.
Учир нь манайх шиг гадны хөрөнгө оруулалтын хүслэн болсон улсад мөнгө угаах гэмт хэрэг гарах хамгийн магадлалтай байдаг. Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж байна. НҮБ-д харьяалагдах бүх улс орнуудын дагаж мөрддөг Палермо болон Венийн конвенцоор үндэстэн дамнасан хууль бус мөнгө угаахын эсрэг цогц арга хэмжээнд нэгдэн орохыг уриалсан байдаг. Монгол Улс дээр конвенцүүдэд элсэн ороод удаж байна. Мөнгө угаах гэмт хэрэг нь байруулах, тараах буюу гүйлгээнд оруулах, буцааж төвлөрүүлэх гэсэн гурван үе шаттай. Эхний үе шат буюу байршуулах үе шатанд хууль бусаар олсон мөнгөө хаа нэгтээ байршуулах шаардалагатай байдаг. Тухайлбайл, гэмт этгээд өөр хүний нэр дээр банкинд нээлгэсэн дансанд хууль бусаар олсон мөнгөө анхаарал татахааргүй хэмжээтэйгээр таллан хийх, үнэт цаас, чек, хувьцаа худалдан авах, эсхүл байр, байшин худалдан авах замаар байршуулж болно. Хоёр дахь үе шатанд гарал үүслийг нь нуун далдлах, хууль ёсны орлого мэт харагдуулах зорилгтойгоор нэгэнт байршуулсан мөнгөө эргэлтэнд оруулдаг. Жишээлбэл, худалдан авсан үнэт цаас аяллын чекээ эргүүлэн зарах эсвэл гадаа худалдаа эрхэлж буй мэт харагдуулах зорилгоор мөнгө угаахтай тэмцэх хяналтынх механизмаа бүрдүүлээгүй орнууд руу шилжүүлэх гэх мэт аргыг хэрэглэдэг. Үүний дараагаар нэгэнт гарал үүсэл нь тодорхой бус болсон хөрөнгөө өөрий нэр дээр төвлөрүүлдэг ажээ. Эндээс мөнгө угаах гэдэг зүйл гэж юу болохыг бэлхэнээ харж болно.
Гэмт бүлэглэл болон гэмт хэрэгтнүүд манайх шиг жижиг улсуудад мөнгө угаах ажиллагааг хийдэг. Тэд эхлээд байшин сав, газар гэх зэргийг худалдаж авч, хөрөнгө оруулалтаа хийдэг юм. Тэгвэл 2000-аад оны дунд үеэс хойш яагаад Арабын баячууд Монголчуудад хөрөнгө оруулалт хийх болсон нь үнэн. Тэд ямар шалтгаанаар манайд том барилга болон газруудыг өндөр үнээр худалдаж авч, хөрөнгөө Монголд төвлөрүүлж байгаа вэ. Үүний цаана магадгүй ямар нэгэн асуудал байхыг үгүйсгэхгүй.
Арабын баячууд манай оронд сүүлийн жилүүдэд амралт зугаалгын зорилгоор тун их ирэх болсон бөгөөд олон төрлийн салбарт хөрөнгө оруулж байна. Жишээлбэл, Дархан цаазат Богд хан уулын Ар зайсангийн амыг тэр чигт нь худалдаж авсан. Мөн тэд 22 товчоо явах замд байрлах томоохон газрыг өмчилж авсан бөгөөд тэдний “нууц” отог үйл ажиллагаагаа явуулж байдаг аж. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар Улаанбаатар хотод олон төрлийн үйлчилгээний барилга болон томоохон хотхонуудад арабууд хөрөнгө оруулалт хийжээ. 2013 онд Кувейтийн хаан Эмир Шейх Сабах Аль Ахмед Аль-Жабер Аль-Сабах хан хүүгийн хамт манай оронд нууцаар хүрэлцэн ирж амраад буцсан. Өнгөрсөн зун ч гэсэн бас нэгэн ханхүү Хэнтий нутагт нууцаар саатаад буцсан сурагтай байсан. Эндээс дорно дахины баячуудын чухам ямар шалтгааны улмаас эх газрын Монголыг сонирхох болов гэдэг хачирхалтай.
Г.Ган
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
ZALUU (December 07, 2015 10:21:07 am )
YAGAD GEVEL MANAIHAN MONGONII EH UUSVERIIG BAS GARAH UR DAGAVARIIG SAIN SHALGADGUI ER NI IH SUL SECURITY ULS GEJ BODDOG BH LDAA
-
МОНГОЛЧУУД (December 07, 2015 10:28:46 am )
за юун сүртэй юм. манайхан ч гэсэн энд тэндгүй л тэнэж явдаг биз дээ. Юм болгоныг сенсаци болгох гэсэн энэ сэтгүүлчдийн балай үйлдлүүд чинь улс орнууд, ард түмнүүдийн хооронд гай болно шүү. Дотооддоо ч гэсэн солиорч элийрсээр байгаад нийгмээ бүр хүний ёсноос гадуур суртахуунтай хачин болгоод хаячихсан. Арабууд ирээ л биз. Юм худалдаад аваа л биз. Энэ чинь бидний сонгосон нийгмийн жам ёсны л юм биз дээ. Энэ их хартай авгай шиг цэцэрхэлээ зогсоо.
-
сүк (December 07, 2015 8:35:23 pm )
чи юунд сандарч бухимдав
-
-
irgen (December 07, 2015 11:06:40 am )
iimerhuu teneguudees bolj uls ornii hugjil zogsloo . ardchilsan bish hoid solongos shig l oron bolloo shuu dee
-
Anonymous (December 07, 2015 11:28:55 am )
Heden hun, hicheen hemjeenii hurungu oruulsan be? barimt bn yy?
-
Anonymous (December 07, 2015 11:42:26 am )
no baigaa bolool ashiglah gej irj baigaa. zarim mongolchuud ih durak bodoltoi yum bainalee. gadnihan tuslah gej irseg yum shig yaridag. yahaaraa niiteeree shizotoi baidag bainaa
-
зочин (December 07, 2015 12:00:18 pm )
Хятадууд л биш бол яахав дээ, тав арван төгрөг орж л байг, хужаа нарт бол сөөм газарч өгч болохгүй, АН хятадуудад л үйлчлээд байгаа шүү, Батүүлээс эхлээд л бөхөлзөж уучлал гуйгаад л
-
мгл (December 07, 2015 12:05:20 pm )
Дандаа хунии ул шагайж байдаг муухай монгол зан. Хаад ноед, олигархууд ахиухан худалдан авалт хииж наашаа сонирхолоо чиглуулж байвал шар тос шуу
-
Иргэн (December 07, 2015 12:10:24 pm )
Одоо санаа амар байж болно саяын дуудлага худалдааг буцааснаас болж монголыг гарал үүсэл нэгт хужаа нараас өөр хэн ч тоож ирэхгүй
-
дарга (December 07, 2015 12:13:48 pm )
Ямар хүнийг ямар үндэстэнг монголын иргэн болгох вэ.Үүн дээр их нарийн бодох хэрэгтэй.Манаи ерөнхийлөгч даанч богино харжээ.Зүгээр нэг шонхорын наимаачинд монголын иргэншил өгчээ. Иим хүмүүс монголын төлөө зүтгэнэ гэжүү.Одоо монголчууд минь нэгдэн эх орноо хамгаалах цаг болжээ.Монголын төлөө зүтгэж баигаа нэгнээ хайрлан дэмжие.
-
novsh (December 07, 2015 12:30:15 pm )
hotoor duuren allah akbar boloh yum bgaa biz ur huuhduud mini yaanadaa
-
Anonymous (December 07, 2015 1:22:29 pm )
ХУЖАА БИШ БОЛ БОЛНО ХЭЦҮҮ ҮЕД МОНГОЛД АХУУ МӨНШГӨ ОРОЖ Л БАЙГ ТУСГАЙР ТОГТОНЛОО ХЭЛ ХИЛ ХОЁРОО ХАМГААЛ ХУЖАА НАР ХЭЛЭЭР ДЭНДҮҮ ОЛНЛЛО ОРОЖ ИРЭЖ БАЙНА МОНГОЛ ЭХНЭР АВЧ БАЙНА ЭНЭ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛИЙГ ЗОГСОО
-
Балт (December 07, 2015 2:23:18 pm )
Арабуудын хэдэн ногооныг хусж л байх хэрэгтэйшдээ..тэр мөнгө угаах индүүдэх маньд юуны хамаатай..Арабууд жижигхэн монголд тэлчлээд хаа холддгиин.
-
зочин (December 07, 2015 3:17:36 pm )
Янхан шиг сэтгэхээ боль.Бурхан гуйсан ч миний нутгмйн газраас бү өг гэдэг яалаа.Гишгэх газаргүй хөл болчихвий.Арабууд газар нуигийн аль өөдтэйг худалдаж авчихаа юуу.Өөрийн юмаа зарж байгаа юм шиг мөнгөний шуналтангуудад аариуцлага тооцож арна хэмжээ аьахгүй бол ирээдүйд гунигтай.хилэнтэй юм болно шүү.
-
Anonymous (December 07, 2015 4:05:31 pm )
Крым наш гэсэн чинь Сибирь наш гээд орсгой шүдтэй хятад хүүхний зураг тавьчихсан орос хэлтэй сэтгүүл байсан. Хил орчмын газар нутгаасаа хэзээ ч хүнд бүү түрээслэ эс тэгвээс газар нутгаа алдах эрсдэлтэй гэдэг
-
зочин (December 07, 2015 4:17:27 pm )
Төр нь мөхсөн хууль нь мөнгөнд сөгдсөн удирдагчид нь худалдагдсан ард түмэн нь ядууралд орсон дампууралд тун ойртсон учраас эзэнгүй дээр нь овоохон юм өмчлөөд авчих гээд Монголын иргэн хүртэл болсон тэгээд нийслэлийнх нь төвд газар өндөр үнээр авч шонхор шувууг өөрийнхөө орных мэт хулгайлан зарж дураараа аашилж хууль зөрчиж байгаа амьд жишээг хараад маанайж байгаа бусуу??Улсын маань хуулийг зөрчөөгүй бол хэнч яахч үгүй шүүдээ?!Энэ хүнийг иргэн бологсон хүн бүр худалдагдсан хууль ноцтой зөрчсөн.Элбэгдорж Энхбаяраас дээрэмдэж авсан газар юм бишүү??
-
zochin (December 07, 2015 6:10:53 pm )
24ln terbum karmanii mongon bailguidee …..
-
Cochin (December 07, 2015 6:18:27 pm )
Hmm, tegeed hend heden tugruguur ter hevleh uildveriig zarah geed baigaa yum? Mongoliin neg oligarchy 8 terbumaar avchih geed l shees ni goojij baigaa baih daa.
-
engiin negen (December 07, 2015 8:09:13 pm )
manaihaan. ene tal deer bodoltoi baisan ni deer shuu. arabuudad itgej bolohgui. heden haltar togrognoos bolj eh nutgaa hariin humuust aldaad yahaw. erh barigchid yu l hiigeed bna da ah duu nar mini
-
shashin n mongolchuud bidend taarhuu (December 08, 2015 3:51:04 pm )
ertnii bidend dotroo zanaj yavdag ulsuud bas shashin harsh hajuud baiga kazakiig l haraldaa evtei baidaguu bid
20 Comments