antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2015 2 comments

Зээлийн хүү хэзээ буурах вэ

нийтлэсэн Admin

47ec6ae8e8eafc3original

“Монголбанк”-ны ерөнхийлөгч Н.Золжаргал инфляцийг бууруулна гэсэн амлалтаа бараг биелүүллээ. Харин зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулна гэж анх хэлж байсан. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд зээлийн хүү буурсангүй. Гэхдээ энэ бол Н.Золжаргал ерөнхийлөгчийн дангаараа шийдэх асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

УИХ-аар батлуулсан ирэх оны мөнгөний бодлогод “Монголбанк” цаашдаа ирэх хоёр жилд инфляцийг 5-7 хувийн орчимд байлгана хэмээн тусгажээ. Нэг ёсондоо “Монголбанк” хэлсэндээ хүрч, инфляцийг бууруулж чадсан. Харин зээлийн хүүг бууруулах боломжтой эсэхийг судалж үзлээ.

Юуны өмнө банкуудын бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүү одоогоор “Голомт” банк сарын 1.8-2.3, жилийн 21.6-27.6, Худалдаа хөгжлийн банк сарын 1.9-1.5, жилийн 22.8-18, “Хаан” банк сарын 2.2-1.7, жилийн 26.4-20.4, “Хас” банкны хувьд бичил бизнесийн зээл 1.9-2.5, 22.8-30 хувьтай байна. Үүнээс харахад банкуудын зээлийн хүү өндөр байгаа аж.

Иймд Төв банк зээлийн хүүг бууруулах шаардлага тулгарч байна. Үүнийг нь батлах мэд УИХ-ын гишүүд чуулганы танхимд мөнгөний бодлогыг хэлэлцэхдээ “Зэлийн хүүг бууруулах цаг болсон” гэж хэлсэн. Мөн эдийн засагчид жилийн 20 хувийн зээлтэй байхад үйлдвэрлэл, бизнес явуулна гэдэг боломжгүй зүйл үзсэн.

Гэхдээ Төв банк өнгөрсөн хугацаанд зээлийн хүүг тодорхой хэмжээнд бууруулах тал дээр ажилласан. Харамсалтай нь эдийн засгийн хүндрэл хямрал, төлбөрийн тэнцлийн хямрал зээлийн хүү буурах нөхцлийг бүрдүүлж өгсөнгүй.

Зээлийн хүү өргөс авсан юм шиг нэг өдрийн дотор буурахгүй. Хамгийн гол нь макро эдийн засгийн үзүүлэлтүүд эрүүл, төсөв, мөнгөний бодлого уялдаатай байхад зээлийн хүүг бууруулах боломж бүрдэнэ гэж төв банк үзэж байна.

Тэгвэл макро эдийн засгийн үзүүлэлтүүд ямар байна вэ. Юун түрүүнд инфляци 3.8 хувьд хүрч буурсан. Төлбөрийн тэнцэл есдүгээр сарын эцсийн байдлаар 172 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Энэ нь хэдий алдагдал мөн боловч өмнө нь сард 300 сая ам.доллар алддаг байсантай харьцуулахад эрс буурсан үзүүлэлт юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 1 хувьтай тэнцэж байна. Гэхдээ Оюутолгой хөдөлгөөнд орсон учраас цаашдаа гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн эерэг хүлээлттэй байгаа юм.

Энэ бүгдээс гадна хамгийн чухал нь төсвийн бодлого эрүүлжих алхамдаа орсон. Энэ онд 3.4 хувийн алдагдалтай төсөв баталсан. Ирэх онд төсвийг алдагдалгүй батлах амлалт бий. Мөн алдагдлыг нөхөх зорилгоор дотоодоос өндөр хүүтэй хөрөнгө татдаг байдлыг зогсооно гэдгийг Сангийн сайд Б.Болор мэдэгдсэн билээ. Төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдаатай болох энэ бодлогыг төв банк “Шинэ тэнцэл” хэмээн тодорхойлсон. Харин УИХ-ын дарга З.Энхболд хэвлэлд ярилцлага өгөхдөө “Шинэ тэнцлийн бодлогыг УИХ Монголбанктай хамтран хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж байлаа.

Г.Төмөр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 07, 2015 4:09:26 pm )

    pornoo

  • zochin (December 08, 2015 12:31:38 am )

    Hvvee ard tvmen elgeerei hevtlee jijig tom gazaruud damnuuraad haalgaa barichihlaa olon tvmen zeeliin hvvnd buhiij bna atga hemjee awaachee novshuudaa

antalya rent a car