antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2015 4 comments

Гадаад хэргийн яамныхан зочид буудлуудад зээл олгосон гэж худал мэдээлэв vv, “Хєгжлийн банк” мєнгєгvй байна уу

нийтлэсэн Admin

gadaad1207АСЕМ-ын Дээд тvвшний 11 дэх уулзалтыг ирэх оны долдугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар болж, бэлтгэл ажилдаа хэдийн ороод байгаа. Уулзалтад 51 орны тєр засгийн тэргvvнvvд, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын тєлєєлєгчид хvрэлцэн ирнэ.

Тvvнчлэн хэвлэл мэдээлэл, ёслол, хамгаалалт, бизнесийн тєлєєлєл гээд нийт 5000 гаруй зочныг хvлээж авна гэсэн урьдчилсан тєсєєлєл байдаг. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгчлэн Монгол Улсад дээд хэмжээний олон тооны зочин хvлээн авах зочид буудлын нєхцєл байдлыг сайжруулахаар багагvй арга хэмжээ авч байгаа. Мэдээж эхний ээлжинд хаана байрлуулах вэ гэдэг асуудал яригдаж, сvvлийн байдлаар 44 зочид буудлыг шалгаруулан, батламжийг нь гардуулан єгєєд байгаа. Гэхдээ эдгээр буудлууд нь шуудхан л тавтай морил гээд зочдоо хvлээгээд авчихаж бас болохгvй.

Тиймээс нэмэлт засвар хийх, vйлчилгээг нь сайжруулах, олон улсын зэрэглэлд хvргэх шаардлага тулгараад байна. Тvvнчлэн дэлхийн зочид буудлын сvлжээний дєрвєн буудлыг шинээр нээх саналаа аж ахуй нэгжvvд ирvvлсэн байдаг. Тэдгээр буудлыг барихад мєн л багагvй хєрєнгє шаардагдахаар байсан.
Зочид буудлуудын хєрєнгийн асуудлыг судалж vзээд 150 тэрбум тєгрєгийн эргэн тєлєгдєх нєхцєлтэй зээлийг “Хєгжлийн банк”-ны эх vvсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгоё гэсэн шийдвэрийг Засгийн газраас єнгєрсєн зургаадугаар сарын 3-ны єдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ зээл нь тав хvртэлх жилийн хугацаатай 7-9 хувийн хvvтэй байхаар тусгасан юм.

Гэтэл Гадаад хэргийн яамнаас энэ сарын 1-ний єдєр мэдээлэл хийхдээ АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны ахлах Л.Оргил “АСЕМ-ын бэлтгэл ажлын хvрээнд 44 зочид буудалд 150 тэрбум тєгрєгийн санхvvжилт шаардлагатай гээд 77 тэрбумыг “Хєгжлийн банк”-наас “Голомт”, “Худалдаа хєгжлийн банк”-аар дамжуулаад олгож эхэлсэн. Зочид буудлуудад олгох санхvvжилтийг “Хєгжлийн банк”-наас гаргаж байгаа бєгєєд буцаж тєлєгдєх нєхцєлтэй зээл юм. 150 тэрбум тєгрєг бол сонгогдсон 40 хэдэн буудлаас хvссэн хєрєнгє оруулалтын зээлийн нийлбэр дvн юм.” гэж мэдэгдсэн.

Єєрєєр хэлбэл АСЕМ-ын зочдыг хvлээн авах буудлуудад хvссэн зээлийнх нь мєнгийг олгосон гэж хэлсэн. Харамсалтай нь АСЕМ-ын зочдын хvлээж авахаар бэлтгэл хангаж буй 40 гаруй зочид буудал дээрх зээлээс ганц ч тєгрєг аваагvй байгаа юм. Тvvгээр ч зогсохгvй Зочид буудлуудын холбооны тэргvvн С.Мєнхбатаас энэ талаар асуухад “Би ч єєрєє тухайн мэдээллийн учрыг олоогvй. Гайхсан. Тэр vед андуурагдсан байх. Манай холбоонд байдаг буудлууд зээлийн мєнгє гэж аваагvй шvv дээ” гэсэн юм. Харин “Хєгжлийн банк”-ны тухайд “Манай банк санхvvжилт хийх мєнгєтэй. “Хєгжлийн банк”-наас санхvvжvvлж буй тєслvvдийнхээ жагсаалтад бvгдийг нь бичээд явж байгаа. Тэр зочид буудлуудын хувьд бол олгогдоогvй. Наад асуудал чинь Засгийн газрын тvвшинд л яваа байх” гэв.

Vнэхээр ч “Хєгжлийн банк”-ны тайланд “АСЕМ Велла цогцолбор хотхонд 60 тэрбум тєгрєг” гэж бичсэн байна билээ. Харин бусад зочид буудлуудын талаар бол нэгэнт єєрсдийнх нь хэлснээр Засгийн газрын тvвшинд яваа учраас тайлан мэдээнд нь юу ч байхгvй байгаа аж.

Уг нь буудлуудыг санхvvжvvлэхэд Засгийн газраар шийдвэрлээд байх асуудал ердєє ч байхгvй. Учир нь нийт буудлуудад шаардлагатай 150 тэрбум тєгрєгийг “Хєгжлийн банк”-ны эх vvсвэрээр олго гээд аль хэдийн шийдвэрлэчихсэн.
Харин санхvvжилт авсан гээд байгаа нь “АСЕМ Велла” цогцолбор хотхон. Тэдний зээлийн мєнгийг Засгийн газар єнгєрсєн наймдугаар сарын 17-ны єдрийн хуралдаанаараа “АСЕМ Вилла” цогцолбор хотхоны тєслийг хэрэгжvvлэхэд олгох хєнгєлєлттэй зээлийн эх vvсвэрт шаардагдах санхvvжилтийг тєслийн орлогоос эргэн тєлєгдєх нєхцєлтэйгээр Монгол Улсын “Хєгжлийн банк”-ны эх vvсвэрээр арилжааны банкаар дамжуулан санхvvжvvлэх гэрээ байгуулан ажиллахыг “Хєгжлийн банк”-ны ТУЗ-д зєвшєєрье” гэж шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр тус хотхоныг бvтээн байгуулахад зориулж 60 тэрбумыг “Хєгжлийн банк”-хан гэрлийн хурдаар гаргаад єгчихсєн байгаа юм.
Харин бусад зочид буудлууд єнєєг хvртэл учраа ойлгохгvй болчихоод сууж байгаа аж. Засгийн газраас шийдвэрлэх юм байна гэж бодож байтал нь Гадаад хэргийн яамнаас АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны ахлах Л.Оргил “77 тэрбум тєгрєгийн зээл олгосон” гээд мэдэгдчихсэн. Талууд нь аваагvй гэдэг тайлбар хэлдэг.
Тэгэхээр албаныхан нь АСЕМ-ын бэлтгэл ажлыг хурдтай зохион байгуулж буй нэр зvvхийн тулд андуу, ташаа мэдээлэл єгч, ард олныг алмайруулаад байна уу. Эсвэл “Хєгжлийн банк”-ныхан vнэхээр мєнгєгvй, данс нь улайчихсан, зээл олгох нєхцєлгvй байгаа юм биш биз. Хэрвээ vнэхээр мєнгєгvй болчихсон бол тодорхой хэмжээгээр бусад буудлыг санхvvжvvлэхийн тулд мєнгєний эрэлд мордох болно.

Тодруулбал, чаддагаар нь Засгийн газартаа туньж, мєнгє хэрэгтэй буйгаа дуулгах бєгєєд гvйцэтгэх засаглал нь УИХ-д хvсэлт тавьж таарна. Монголбанк бол мєнгєний бодлого хэрэгжvvлдэг УИХ-ын харьяа байгууллага. Тиймээс аливаа тєслvvдийг санхvvжvvлэх мєнгє болонгуутаа гvйж очоод тєгрєг хэвлvvлээд байх боломжгvй юм.
Юутай ч албаныхан нь тухай бvрт тайлбар єгч байгаа мэт боловч vнэндээ амьдрал дээр ямар нэгэн санхvvжилтгvйгээр зочид буудлууд нь “бор зvрхээрээ” л ажлаа гvйцэлдvvлж байх шиг байна даа.

Яг vнэндээ хvчний байгууллагын энэхvv vйлдэл нь хvний хувийн орон зай руу халддаг, эрх мэдлийг єєртєє агуулж байдаг цагдаа, тагнуул, цэргийн байгууллагад ийм асуудал олон гардаг ч нууцлаад л єнгєрдєг. Тэр тусмаа гvйцэтгэх ажиллагаа нь зєвхєн прокурорын зєвшєєрєлтэй явагддаг гэдгийг хvн бvхэн мэднэ. Єєрєєр хэлбэл, гvйцэтгэх ажиллагааг явуулах vvргийг эрх бvхий албан тушаалтан л єгдєг. Тиймээс энэхvv гvйцэтгэх ажиллагааг явуулах vvргийг хэн єгсєн бэ гэдэг нь ч удахгvй тогтоогдох бололтой. Эцэст нь хэлэхэд Н.Ууганбаяр, Б.Ариунболд нар vнэхээр цагдаагийн алба хаагчийн ёс зvй, хуулийг сахин биелvvлэх тангарагийнхаа тєлєє vнэнчээр зvтгэсэн vv гэдгийн гогцоо тайлагдахаар боллоо.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • даам (December 07, 2015 10:53:27 am )

    зочид буудлын санхүүжилт ярьж байгаад юун хүчний байгууллага ууганбаяр, ариун болд болоод явчихваа

  • зочин (December 07, 2015 11:33:32 am )

    САйн хянаж байхгүй бол зочид буудлуудад мөнгө олгосон гээд АН-ынхан мөнгийг нь иднэ шүү,

  • зочин (December 07, 2015 3:26:40 pm )

    АН-ынхан мөнгө иднэ шүү ард түмээн яахаас ч сийхгүй луйварчид төрд байгаа шүү

  • зочин (December 07, 2015 3:27:56 pm )

    АСЕАМ-ыг болиоч ядарсан хүмүүсээр яасан их даажигнана вэ

antalya rent a car