antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2015 22 comments

Ц.Нямдорж: Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр шүүхийг бужигнуулсан нь Монголын төрд гай болж байна

нийтлэсэн Admin

527-1448852332c8063c9ad28e79c2bigУИХ өнгөрсөн долоо хоногт Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан. Уг тогтоолоор аймаг бүрт давж заалдах шатны, дүүрэгт бүрт анхан шатны шүүх байгуулах нөхцөл үүсээд буй. Тэгвэл дээрх тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавиад байна. Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон цаг үеийн зарим асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.

 -Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэснийг УИХ-аар хүлээгээд авчихсан. Гэтэл үүнд Ерөнхийлөгч хориг тавьчихлаа. Түүний энэ хоригийг та хэрхэн хүлээн авав. Үнэхээр хориг тавихаас аргагүй нөхцөл байдал үүссэн юм уу?

-Монголын шүүх гурван шаттай шүүхийн тогтолцоотой. Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн буюу давж заалдах шатны шүүх, анхан шатны буюу сум дундын дүүргийн шүүх гэсэн зохион байгуулалттай. Аймаг, нийслэл нь засаг захиргааны цогцолбор мөн болно гэсэн Үндсэн хуулийн бас нэг заалт бий. 1992 оны Үндсэн хуулийг гаргаж байх үед шүүхийн зохион байгуулалтаар нь одоогийн Үндсэн хуулийн томьёоллыг хийчихсэн юм шүү дээ. Тэр үед буюу Үндсэн хуулийг батлах үед жишээ нь эрүүгийн, иргэний хэргийн шүүх гэж салгана гэдгийг огт яриагүй.

 

Харин манайхны жишиг болгоод байдаг Герман зэрэг оронд татварын, хүүхдийн, гэр бүлийн гэх мэтийн салбарласан шүүх байдаг юм. Тийм дагнасан шүүх байгуулж болно, түүнийх нь үйл ажиллагаа Дээд шүүхийн хяналтаас гадуур байж болохгүй гэсэн томьёололтой юм. Яг үүний дагуу 1964 онд Дэмбэрэлцэрэн дарга байх үед Шүүхийн хуулийг нэг баталсан.

 

Дараа нь 2003 онд би Хууль зүйн яаманд байхдаа Шүүхийн хуулийг Үндсэн хуулийн энэ утгаар нь батлуулж байсан юм. Сүүлд 2011 онд шүүхийн шинэчлэл гээч юм хийхдээ Үндсэн хуулийн суурь зарчмуудыг зөрчсөн зохион байгуулалт хийчихсэн байхгүй юу. Давж заалдах шатны шүүхүүдийг 3-4 аймгийн дунд нэгийг байгуулж, иргэдийн давж заалдах эрхийг боомилох, дүүрэг бүр шүүхтэй байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчөөд Дүүрэг дундын I, II, Эрүүгийн шүүх гэх мэтээр салгачихсан. Нөгөө талаас нэгдмэл байх ёстой эрүү, иргэний хэрэг шийддэг шүүхийг салгаад бөөн будилаан хутгаад хаячихсан юм.

 -Аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгуулбал их зардал гарна гээд байна л даа? 

-Үндсэн хуулийн Цэц энэ асуудлыг хоёр дахиа авч хэлэлцээд “Үндсэн хууль зөрчсөн байна” гэх дүгнэлт гаргасан. Арга ядаад УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан шийдвэр гаргалаа л даа. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьчихаад байгаа юм. Наад хориг чинь ерөнхийдөө дахиад Үндсэн хууль зөрчсөн хориг болж хувирна даа. Хоёрдугаарт, би Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байсан, 1990 онд Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд байхдаа шүүхийн зохион байгуулалт хариуцаж байлаа.

 

Зардал чирэгдэл их гарна гээд байгаа юм, эд нар. Худлаа суртал л даа. Ямар ч зардал гарахгүй. 2003 оны хуулиар аймаг бүрт давж заалдах шатны шүүх байсан юм шүү дээ. 470-аад шүүгчтэйгээр үйл ажиллагаа явуулаад Монголд гарч байгаа хэргүүдийг шийдвэрлэж болдог л байсан юм. Одоо түүнийг буцаагаад байгуулчихад нэмэлт зардал чирэгдэл гарахгүй ээ. Гарахгүй гэдгийг нь мэдэж байгаа цөөн хүний нэг би. Учир нь, би тэр зардлыг нь олж өгдөг байлаа. Одоогийн нэмэлт зардал гээчийг ШЕЗ бий болгоод байгаа юм.

 

Энэ нэг айхтар дураараа дургидаг газар санаснаараа зардал өсгөөд байгаа байхгүй юу. Би ШЕЗ-ийн дарга байхдаа есөн хүний бүрэлдэхүүнтэй л ажилладаг байсан. Тэр есөн хүнээр шүүхийн бүх асуудлыг шийдүүлж болдог л байсан. Жишээ нь, миний үед Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлж, бараг арваад аймагт шүүх, прокурорын байшин бариулж өгсөн юм. Тийм хэмжээний хөрөнгө гаргаад болоод байсныг эд ганц ч байшин бариулалгүйгээр гурван жил шүүхийн шинэ хуультай будиллаа. Эд захиргааны зардал, орон тоогоо л нэмчихээд байгаа юм. Монголд эрүүгийн журмаар 20-иод мянган хэрэг гардгаас 8000 орчмыг нь шүүхэд шилжүүлдэг. Нэг шүүгчид ногддог эрүүгийн хэргийн ачаалал харьцангуй бага гэсэн үг. Давж заалдахад ч гэсэн ялгаагүй. Ерөнхийдөө хүссэн ч, эс хүссэн ч энэ алдаагаа Монголын төр засна аа.

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр шүүхийг бужигнуулсан явдал нь эргээд Монголын төрд гай болж байгаа юм. Би сая Бор-Өндөрт очоод ирлээ. Тэнд Дэлхийн банкны төслөөр байшин бариулсан юм. Хамгийн сүүлд “Гадна тохижилтынх нь мөнгийг гаргаж өгөөч” гэж уйлаад байхаар нь ёсоор болгосон. Тэнд дөрвөн шүүгч байна, хоёр жийп машин аваад өгчихөж.

 

Ерөөсөө эд зардлаа ингэж л нэмээд байгаа юм. Гэтэл тэнд дөрвөн шүүгч хоёр машинаар яваад байх ажил юу байдаг юм. Яагаад ийм олон машинтай болчихсон юм, тийм их хэрэг гарч байгаа юм уу гэхээр “Манайд сүртэй юм гардаггүй, 2-3 сумыг давхар хариуцаад ийм л юм болчихлоо” гэж байна. Өөрөөр хэлбэл, шүүх, хуулийн байгууллагын онцлогийг мэддэггүй хүмүүс, их сургуулийн оюутнуудад заадаг, амьдралаар шалгагдаагүй онолоор Монголын шүүхийг зохион байгуулах гэж оролдоод одоо ийм эмгэнэлтэй байдалд хүргэчихлээ л дээ.
 -Иргэдэд чирэгдэлгүй, явуулын шүүгчид нь өөрсдөө очдог байх нь оновчтой хувилбар гээд байгаа шүү дээ?

-Өмнө нь аймгийн шүүхэд давж заалдаж байхад хүмүүс өглөө гомдлоо гаргаад маргааш нь шүүх хуралд ороод асуудлаа шийдүүлдэг байсан. Одоо гэтэл Увс, Баян-Өлгийнхөн Ховдод очиж давж заалдах юмыг л эд хийж байна. “Шүүгчид нь очиж хэрэг шийддэг болно, амар” гэж яриад байна.

 

Гэтэл шүүгчдийн чинь томилолт, замын зардалд хамаг төсөв нь алга болж байгаа шүү дээ. Зүгээр л аймагтаа байж эцсийн хариугаа сонсчих байтал шүүгч нар нь аймаг хэснэ. Тэнд нь хамаг зардал нь гараад ямар ч үр дүнгүй юм болж байна. Ер нь 2002 оны эрүү, иргэний хууль, түүнийг дагасан шүүх, прокурорын болон өмгөөллийн хууль чинь яг одоогийн Үндсэн хуулийн утга санаагаар хийсэн эд.

Би Х.Тэмүүжинд ажил өгч байхдаа хэлсэн. “Шүүх, прокурорт ямар нэг өөр байдлаар хандах бодол төрдөг л юм. Гэхдээ тэр бодлыг чинь Үндсэн хууль байхгүй болгочихоод байдаг. Одоогийн зохион байгуулалтыг өөрчилье гэвэл Үндсэн хуульд гар хүрч байж хөдөлгөхгүй бол Үндсэн хуулийн байнгын зөрчил болно шүү” гэдгийг хүний ёсоор, мэргэжил нэгт нөхрийн хувиар хэлж өгсөн. Харамсалтай нь өөр байдлаар явсан. Гэхдээ одоо мөрдөж байгаа шүүхийн хуулийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан боловсруулж, Д.Дэмбэрэл УИХ-ын дарга байхад 2011 онд баталсан шүү дээ. Тэр үед Хууль зүйн байнгын хорооны дарга нь Д.Одбаяр байсан. Тэр үед би хэлж л байсан. “Наадах чинь болохгүй, та нар буруу юм хийгээд байна” гэж.
 -Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээгээд авчихвал ямар байдал үүсэх юм бэ? 

-УИХ хүлээж авах эсэхийг мэдэхгүй байна. Би л хувьдаа хүлээж авахгүй. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчихвал дахиад Цэцээр орж дахин шийдвэр гарч таарна.

 -Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бодит шаардлага үүссэн үү. Ер нь цаг хугацааны хувьд энэ хуулийн өөрчлөлтийг хэдийд авч үзэх нь оновчтой гэж та харж байгаа вэ?

-Улс төрийн зорилгогүйгээр, төрийн эрх ашгийн үүднээс өөрчлөлт оруулъя гэвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр ахлуулж байгуулах хэрэгтэй. Одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг П.Очирбат Ерөнхийлөгч байхдаа ахалж байсан юм. Нөгөө талаас тэр Ерөнхийлөгч нь одоогийн биш 2017 оны Ерөнхийлөгч байвал илүү зохистой.

 

Учир нь, одоогийн Ерөнхийлөгчийн хугацаа дуусч байгаа. 2016 оны УИХ бэлтгэлээ базаачихаад 2017 оны Ерөнхийлөгч тангаргаа өргөсний дараа Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн танилцуулгыг хийж шинэ Ерөнхийлөгч нь ажлын хэсгийг ахлаад өөрчлөлт хийвэл болно. Би цаг хугацааны хувьд ийм л баримжаатай байгаа. Одоогийн УИХ-ын хугацаа дуусч байна. Явах хүнээр ачаа бүү татуул гэсэн үг бий.

 

Үнийг бодох хэрэгтэй. Хоёрдугаарт, одоогийн Ерөнхийлөгч харьцангуй залуу хүн учраас 2017 оны дараа “Би хэрхэх вэ” гэдэг буурь бууцаа бодож байхыг үгүйсгэхгүй. Учир нь энэ хүн Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж саяхнаас ярьж эхэлсэн. Тэгэхээр УИХ-ын бүрэлдэхүүний зүгээс ч тэр, Ерөнхийлөгчийн институцээс харсан ч ямар нэгэн зохистой бус зүйлүүд харагдаад байгаа юм.

 -Ямар нэгэн улс төргүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа гэхэд ямар чиглэлийн бодитой өөрчлөлт байвал зохилтой вэ?

-Шинээр үүсч байгаа гол асуудал нь ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчийн асуудал болчихоод байна. Ард түмний санал асуулгаар энэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж бодвол зүгээр л “Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын алийг нь та дэмжиж байна вэ” гэсэн санал асуулга явуулаад Ерөнхийлөгчийн засаглал гэдэг дүн гараад ирвэл Үндсэн хуульдаа тэр чиглэлээр өөрчлөлт оруулчихаж болно.

 

Харин парламентын засаглалыг дэмжвэл одоо байгааг нь төгөлдөржүүлэх асуудлыг ярьж таарна. Ер нь парламентын засаглалтай орны тухайд Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог хувилбар явсаар өнөөгийн бүх маргааны углуурга болчихоод байгаа юм. Тэгсэн атлаа 2011 онд баталсан, Д.Дэмбэрэлийн гарын үсэгтэй, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуулиар одоогийн Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн ямар нэгэн өөрчлөлт хийж болохгүй гээд биччихсэн юм.

 

Суурь зарчим гэдэгт жишээ нь бүх ард түмэн Ерөнхийлөгчийг сонгодог байх нь зүй ёсоор багтдаг. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд 2011 оны журмын хуульд өөрчлөлт оруулахаас аргагүй болно. Одоогийн УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж хэрхэвч болохгүй. Ёс суртахууны болон цаг хугацааны ч эрхгүй. Сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хуулийн заалт бий. Тэр хугацаа шахагдаж байгаа учраас ард түмний санал асуулга явуулж залилан хийх гээд байна. Энэ байдлыг нь харсаар байж яаж дэмжих юм. Би бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж боддог хүний нэг. Гэхдээ явах хүнээр ачаа бүү татуулах зарчмыг бодоод эсэргүүцээд байгаа юм.

 -Танай намын ахмадуудаас ирэх оны сонгуульд МАХН-тай нэгдэж, сонгуульд орох санал гаргаад байгаа. Та гишүүнийхээ хувьд хэр боломжтой гэж харж байгаа вэ?

-Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ тас эсэргүүцэхгүй. Би энэ асуултад өөрийнхөө өмнөөс л хариулж чадна. Нэгдэж сонгуульд орлоо гэхэд ямар зарчмуудад тохирох вэ гэдэг асуудал бий. Нэгдүгээр зэргийн асуудал нь цаашид төрийн хэрэгт яаж хандах юм. Авлига, албан тушаалын хэргийг илт хаацайлдаг байдал гарч ирвэл би үүний эсрэг үзэлцэх болно.

 

Э.Бат-Үүлийн хэлдгээр тулалдах болно. Нэгдүгээрт ийм зүйл байхгүй гэдэгт тохирох хэрэгтэй. Хоёрдугаарт, эвсэл гээчийнх нь удирдагч хэн байх вэ гэдгээс олон зүйл шалтгаална. Шулуухан хэлбэл, Н.Энхбаяр уу, М.Энхболд уу гэдэгт том асуудал үүснэ. Гуравдугаарт, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх харьцаа хэд байх вэ гэх мэтэд нааштай зөв ойлголцож чадвал байдаг л хувилбар. Бас нэг зүйл шулуухан байх ёстой. МАН-ыг одоогийн энэ суурин дээр байгаа хүмүүс задлаагүй юм шүү. МАХН гээчийг үүсгэсэн хүмүүс энэ намыг задалсан. Энэ бол хэн ч маргашгүй түүхийн үнэн. Мань мэтээс авахуулаад Д.Лүндээжанцан нарын амьд гэрчүүд бий шүү.

 

Харин намыг задлахад одоогийн төрийн тэргүүн ил, далдаар оролцсон. Яагаад гэхээр энэ намыг задалж байгаад дараагийн сонгуульд орвол ялалт байгуулж болно гэдэг улс төрийн өнцгөөр асуудалд хандаж, Дээд шүүхийн шийдвэр гаргасан. Гэтэл одоогийн улс төрийн намын хуулийн 15.6-д нам нэрээ өөрчилбөл өөр хуулийн этгээд нэрийг нь ашиглаж, хэрэглэж болохгүй гэсэн заалттай юм. Үүнийг зөрчиж, Дээд шүүх МАХН-ыг бүртгэсэн. Энэ заалтыг бичиж байсан хүн нь би өөрөө, Н.Энхбаярын захиалгаар. 2005 он шиг санагдаж байна, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байсан юм. Гашуун ч гэсэн ийм үнэн байдаг. Гэхдээ улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс учир зүйгээ ололцъё, зөв зарчим дээр тогтъё гэвэл би эсэргүүцэхгүй.

 -Энэ удаад зөвхөн сонгуульд эвсч орох талаар ярьж байна. Цаашид магадгүй буцаад нэг нам болох боломж байгаа юу? 

-Хурлаа хийгээд ийм шийдвэр гаргаж болно л доо. Их хурлаар л шийддэг асуудал. МАХН гэж байгаад Ардын нам хуучин нэрээ сэргээхэд дөрөвхөн хүн УИХ-ын бүрэлдэхүүнээс эсрэг санал өгч байсан юм. Бусад нь хуучин нэрээ сэргээхийг дэмжсэн. Гэтэл эсрэг санал өгсөн дөрвөн хүн сүүлд МАХН гээчийг үүсгэн байгуулах ажлыг хийсэн дээ. Намууд нэгдэх эсэх нь эцсийн дүндээ цаг хугацааны шалгуураар л шийднэ. Яаж шийдэхийг одоогоор тааж мэдэхгүй байна.

-Энэ хоёр нам нэгдлээ гэхэд аль нэрээр явах нь анхаарал татах байх л даа? 

-Татна шүү дээ. Бодвол аль аль нь байгаа тохиолдолд МАН, МАХН-ын эвсэл гэж сонгуульд орох юм байлгүй. Тийм л зураг харагдаж байна.
М.Өнөржаргал

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • ХУУЛЬЧ (November 30, 2015 12:40:41 pm )

    тантай санал нэг байна ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ НЬ ЗӨВ БОЛОВЧ АРГА НЬ БУРУУ ГЭЖ ” ЕГЛИ” TY ынЯРИЛЦЛАГАД 2012,01,20-нд ХЭЛЖ БАЙСАНДАА???

  • зочин (November 30, 2015 1:38:44 pm )

    ёстой зөв тодорхойлов цаад дал чинь мэдэхгүй урд нь ажил хийж байсан биш зөвхөн өөртөө мөнгө унагах мэрэгжилтэй юу гэлээ гадны нэг орон танай оронд буцалтгүй тусламж өгнө гэсэн чинь надад хэд унахав гээд сууж байсан гэсэн цаад орон нь больсон гэж байсан тийм новштой юугаа ярихав

  • Балт (November 30, 2015 3:25:46 pm )

    Бурхан минь монгол төриин хасар басардаа ..ярих ч юм биш .ЭНЭ дээр бгаа .ардчилсан нэртэй анархистүүд энэ хүнээс жоохон ч гэсэн юм сурдаг ч болоосой..ЗАА ТЭГЭЭД ГАНЦ ХҮРЗ АТГАЖ АМЬДРАЛ ҮЗЭЭГҮЙ ХҮМҮҮС ХҮҮХЭД ЗАЛУУСД .ХИЧЭЭЛ ЗААХ НЭРЭЭР ЭНЭ ТЭНДХИИН ЭЛДЭВ ЮМ ТАРХИ ТОЛГОЫ РУУ НЬ ХҮЧЭЭР ЧИХЭЖ БҮТЭН БАЛЛАЖ БН

  • Г.Батнасан (November 30, 2015 5:06:08 pm )

    МАХН шинээр бүртгэгдэхээс өмнө МАХН-ыг МАН болгоод хуваачихсан гэж ойлгодог юм. МАН,МАХН хоёр эвсэнэ, нэгдэнэ гэдэг өнөөгийн эдгээр намын толгойд байгаа нөхдүүд бүрэн бүрэлдүүнээрээ суудлаа өгсөний дараа юм уу аль нэг нь нөгөөхийнхөө удирдлагыг зайлуулсаны дараа л биелэлээ олох байх.

  • зочин (November 30, 2015 5:17:16 pm )

    үхсэн хойноо худлаа хуцаад

  • зочин (November 30, 2015 5:18:02 pm )

    худлаа улс төрийн хонжжоо хайгч

  • Оюуghfhтан (November 30, 2015 5:52:13 pm )

    hgfhf

  • завхрал (November 30, 2015 5:57:32 pm )

    маш зөв хэлсэн байна .Элбэгдоржийн шүүхийн шинэчлэл гээгч нь иргэдийг их хохироож эрх чөлөөг нь ноцтой хязгаарлаж, тэр нь үндсэн хуулийн цэц дээр дараалан унаж байна. Шүүхийг их бужигнуулж төсөвт асар их хохирол учрууллаа..Одоо үүнийг ерөнхийлөгч карманаас төлөх байх. Шүүхэд оло тооны үл бүтэх этгээд шургаллаа.
    шүүгч нарын цалинг сая УИХ баталсан бөгөөд Шүүхийн ерөнхйи зөвлөл дур мэдэн 3 жил өөрсдөө шүүгч нарын цалинг нэмэгдүүлж төсвийн хууль ноцтой зөрчиж УИХыг үл тоомсорлон ирлээ.Үүний улмаас төсөвт 15-17 тэрбумын хохирол учраад байгаа бөгөөд үүнийг одоо хүртэл төлүүлээгүй. АТГ ,Ерөнхий аудитор хоёр таг чиг сууж байна. дээр нь Эбээгийн энэ шүүхийг хутгасан банатан нь төсөвт 30 тэрбумын хохирлыг нэмж учруулаад байна.

  • завхрал (November 30, 2015 5:59:22 pm )

    саяхан хуульчдын холбооноос 3 өмгөөлөгчийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. үндэслэл нь өмгөөлөгч нар үйлчлүүлэгчээсээ авсан мөнгөөр шүүгч нарыг дайлж цайлж хэрэг завхруулах талаар яарилцаж байсантай холбоотой гэнэ.

  • ҮГ (November 30, 2015 6:01:23 pm )

    ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨРӨӨ ШҮҮХИЙГ БАНТАН ХУТГАЧИХААД ТЭРЭН ДЭРЭЭ ӨӨРӨӨ ХОРИГ ТАВЬЖ БАЙГАА НЬ СОНИН ЮМ БАЙНА. ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГЭЭД АНДУУРСАН ЮМ БОЛОВ УУ

  • А (November 30, 2015 6:02:14 pm )

    ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨРӨӨ ӨРТӨӨ ХОРИГ ТАВИААД БАЙНА УУ? ХҮНИЙ ЭРХ ЭРХ ЧӨЛӨӨГ ХЯЗГААРЛАХ ГЭЭД ХОРИГ ТАВИААД БАЙНА УУ?

  • ЦЭЦ (November 30, 2015 6:03:49 pm )

    ЕРӨНХИЙЛӨГЧ ЭБЭЭ ХАМАГ ЮМЫГ БАНТАЖ ХУТГАЧИХААД ЭДИЙН ЗАСАГ ЯДУУ ГЭЭД ӨӨРӨӨ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БОЛДОГ БАЙХ ДАА.

  • ЦЭЦ (November 30, 2015 6:04:40 pm )

    ЕР НЬ ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШҮҮХ ШИНЭЧЛЭЛ ГЭГЧ БАНТАН ХУТГАСНААС ТӨСӨВТ НИЙТ ХЭДЭН ТЭРБУМ ХОХИОЛ УЧРУУЛСАН ВЭ? ОДОО ХЭД УЧРАХ ГЭЭД БАЙНА

  • ЖАРГАЛ (November 30, 2015 6:07:05 pm )

    хөдөө зарим аймагт давж заалдах шатны шүүгчид ажилдаа алдаг оног ирдэг, ирээд сонин эргүүлж нет ухаж цаг өнгрөөдөг, үдээс хойш архи ууж , таван гар тоголж алга болдог, сард 1-2 хэрэг шийддэг, Энэ бол зарим хөдөөний давж заалдах шатны шүүхийн бодит амьдрал шүү дээ

  • ЖАРГАЛ (November 30, 2015 6:08:41 pm )

    шүүгч нарын сарын цалинг 5 сая болгосон ч өмгөөлөгч нараар үйлчлүүлдэг нь саяхан хуульчдын холбооны шалгалтаар илэрч шүүгч нарыг хоол ундаар дайлсан өмгөөлөгч нар эрхээ хасуулжээ. хөөрхий сард авдаг 5 сая нь хоол унданд нь хүрдэггүй юм байх даа

  • тансаг (November 30, 2015 6:10:47 pm )

    Одоо шүүхүүдэд өмнө нь 1 хүний хийдэг ажлыг одоо 5 хүн хйиж байна. өмнө нь 1-2 машинтай бол бараг хоёр шүүгч дундаа 1 машинтай болчихсон юм уу даа. Цалинг нэмсэн. байр сууцыг төрөөс хангаж өгсөн. Гэтэл шүүгч нар үүнийгээ голоод байх болжээ.

  • УХНА (November 30, 2015 6:12:25 pm )

    Зарим хэрэг бага гардаг аймагт хэргийн тооноос шүүгч шүүгчийн туслах зэрэг захиргааны ажилтнуудын тоо их болжээ. Хөдөөд яг бодит амьдрал бодит байдал ийм байгаа. 100 ЯМААНД 60 УХНА ГЭДЭГ БИЛЭЭ ҮҮ?

  • ТӨСӨВ (November 30, 2015 6:14:13 pm )

    ШҮҮГЧ ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫН ОРОН ТООГ 50-60 ХУВЬ ЦОМТГОХ ХЭРЭГТЭЙ

  • цэцэрлэг -сургууль (November 30, 2015 6:15:40 pm )

    СҮҮЛИЙН 3 ЖИЛ УИХ -ЫН ШИЙДВЭРГҮЙГЭЭР ШҮҮГЧИД ӨӨРСДӨӨ ДУР МЭДЭН АВСАН ЦАЛИНГ ӨӨРСДӨӨР НЬ НӨХӨЖ ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭЖ ЧАДВАЛ ТӨСӨВТ 15 ТЭРБУМ ОРНО. ҮҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ БАРИХ БАЙХ.

  • цэцэрлэг -сургууль (November 30, 2015 9:58:29 pm )

    ХУУЛЬ МЭДЭХГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ШҮҮХИЙГ САМРААД ХАЧМХААД ТЭРЭНДЭЭ ОДОО ӨӨРӨӨ БАНТААД ЁСТОЙ ГОЁ ЮМ БОЛОХ НЬ ДЭЭ. УИХ ГИШҮҮД ЭРҮҮЛ УХААНТАЙ БОЛ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЭД 2 УДАА ГАРСАН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВАЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ….

  • demberel (December 01, 2015 3:07:42 am )

    ene bas neg dur uzuulsen hudlaa shudraga gar hudlaa huzaad l suuh yum

  • ebo (December 01, 2015 9:27:11 am )

    deerx bichsen zuils tuiliin unen shuu.irgediig unexeer tuildullsan 1 s nuguud ochij xereg margaanaa shiiduulex gej estoi buun zardal chiregdel xelex ch yum oldoxgyi b,na …..Iim Erunxiilugch, tegeed XZn yamnii said gej estoi teneg uxna, xiisen zuiliinxee laig chi uuruu edlex bolno.mongoliin ard tumen uuniig xarna…

antalya rent a car