antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2015 3 comments

Жүжигчин Н.Төмөрбат зуурдаар таалал төгсчээ

нийтлэсэн Admin

886af3a9eb91edeeoriginalДархан-Уул аймгийн “Залуучууд” театрын жүжигчин, МУСТА Н.Төмөрбат уржигдар зуурдаар таалал төгсчээ. Талийгаачийн хувьд “Долоон бурхан харвадаггүй”, “Хүдэн”, “Тайга”, “Төмөр нар” зэрэг олон уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэнээр нь хүмүүс андахгүй сайн мэднэ. Тэрбээр БНМАУ-ын Ерөнхий сайд болон МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаасан Жамбын Батмөнхийн тухай баримтат уран сайхны кинонд гол дүр бүтээж байсан юм. Харамсалтай нь киноны зураг авалтыг дуусгаж чадалгүй уржигдар зуурдаар нас барсан байна. Талийгаач нь 1965 онд Баян-Өлгий аймгийн Бугат суманд Насангын отгон хүү болон мэндэлсэн. 1973 – 1983 онд ЕБС, 1983-1987 онд УБДС-ийн Кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд 1987-1994 он хүртэл Ховд аймгийн ХЖТеатрт жүжигчин, 1994-1999 онд Баян-Өлгий аймгийн Монгол театрт жүжигчин, 2000 оноос Дархан-Уул аймгийн Залуучууд театрт жүжигчнээр тус тус ажиллаж байлаа. Тэрээр Монголын урлагт 28 жил зүтгэхдээ 60 гаруй жүжгийн гол ба туслах дүр бүтээн 10 гаруй жүжиг найруулан тавьж үзэгчдээс өндөр үнэлэлт хүртэж байжээ. Түүний нөр их хөдөлмөр зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг 2008, “Алтан гадас” 2013 тус тус шагнажээ. Талийгаачийн гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье. – See more at: http://www.unen.mn/content/57136.shtml?alias=#sthash.CJUqVmP0.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ТӨМӨРЧУЛУУН (November 30, 2015 8:06:33 pm )

    ГҮН ЭМНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

  • Зочин99 (November 30, 2015 9:30:28 pm )

    Гүн эмгэнэл илэрхийлье. Ум маани бадмэ хум.

  • junai (December 02, 2015 9:05:22 am )

    Um ma ni bad mi hum

antalya rent a car