antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2015 19 comments

Хоёр нам нэгдвэл жинхэнэ удирдагч шигшигдэж гарч ирэх боломжтой

нийтлэсэн Admin

b3dc512a53ec6e5eoriginalСонгуулийн өмнөх жил олон асуудал өрнөдөг. Саяхан гэхэд л МАН-МАХН-ын ахмад гишүүд эвсэж сонгуульд оролцох тухай өргөх бичгийг холбогдох хүмүүст нь өргөн барьсан. Хоёр нам эвсэж сонгуульд оролцох талаар УИХ-ын гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа.

 

УИХ-д таван удаа сонгогдож, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж энэ талаар өөрийн байр суурийг илэрхийлэхдээ “Би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан огт үгүй гэж эсэргүүцэхгүй. Гэхдээ нэгдэж сонгуульд ордог юмаа гэхэд ямар зарчмаар тохирох вэ гэдэг асуудал яригдах байх. Нэн түрүүнд төрийн хэрэг цааш яаж явах юм гэдэг асуудал бий. Хэрвээ авлига, албан тушаалын асуудал дээр суурилсан зүйл гарч ирвэл би эсэргүүцнэ. Тэгэхээр ийм зүйл байхгүй гэдэг дээр тохирох хэрэгтэй. Дараа нь эвсэх юм бол удирдагч нь хэн байх юм гэдэг асуудал яригдана. Шулуухан хэлэх юм бол Н.Энхбаяр нь удирдаж орох юм уу, М.Энхболд нь удирдаж орох юм уу гэдэг дээр л том асуудал үүснэ. Мөн харьцаа хэд байх вэ. УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл харьцаа нь хэд байх вэ гэдэг дээр асуудал үүсч таарна. Ийм асуудлууд дээрээ нааштай зөв ойлголцож чадвал байдаг л хувилбар. Өөр нэг зүйлийг хэлэхэд одоогийн МАН-ыг одоо энэ намын суурин дээр байгаа хүмүүс задлаагүй юм шүү. МАХН гэдэг намыг үүсгэсэн хүмүүс задалсан юм. Энэ бол хэн ч маргашгүй түүхийн үнэн. Намын тухай хуудльд “Нам нэрээ өөрчилбөл өөр хуулийн этгээд үүнийг ашиглаж, хэрэглэж болохгүй” гэсэн заалттай юм. Энэ заалтыг Н.Энхбаярын захиалгаар 2005 онд бичиж байсан хүн нь би өөрөө. Үүнийг зөрчиж МАХН-ыг дээд шүүх бүртгэсэн юм. Ийм гашуун ч гэсэн үнэн зүйлс бий. Гэхдээ улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс учир зүйгээ ололцож, эвсэнэ гэвэл би эсэргүүцэхгүй” гэсэн аж.

 

Үнэхээр улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа энэ цаг үед МАН, МАХН ирэх оны сонгуульд эвсэн оролцож, нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах боломжтой билээ. Цаашлаад хоёр нам нэгдэж, нэг нам болох ч боломж байгаа. Хэрэв ингэвэл жинхэнэ улс төрч, төрийн хар хүн нь шигшигдэж, ард иргэдийн хүсэн хүлээсэн удирдагч гарч ирэхийг ч үгүйсгэхгүй юм.

 

Г.Төмөр

– See more at: http://www.unen.mn/content/57145.shtml?alias=politics#sthash.M9LV4BsN.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • 1 (November 30, 2015 12:20:41 pm )

    МАН дангаараа сонгуульд орвол шууд л гарах байхдаа. Харин МАХН-тай нэгдвэл АН-тай санал хуваалцах л байхдаа

  • Anonymous (November 30, 2015 12:56:21 pm )

    Нэгдсэн дээр шүү дээ. Нэгдэж байж л үнэмлэхүй ялж, төлөлвлөсөн зүйлээ саадгүй хийнэ. Яг үнэнээ хэлэхэд Энхбаяр нь удирдаад оролцвол илүү олон санал авах боломжтой.

  • zochinmanl (November 30, 2015 12:59:33 pm )

    NAMUUD SALAH NIILEH NI
    ULS TURIIN YNHANCHLAL.

  • zochinmanl (November 30, 2015 1:03:04 pm )

    Mongolyg namuud l sunuunu.

  • зочин (November 30, 2015 1:38:05 pm )

    Эвсэх биш нэгдэх ёстой.
    Салж бутарсны гайгаар өнөөдөр Монголын ард түмэн зовж ,бачимдаж байна.
    Нэгдэж байж л ард түмнийхээ 90 хувийн саналыг авна шүү. АН угаасааа овилгогүй хэдэн луйварчдын дэмжлэгтэй гадны том артай нам. МАН МАХН та нар бол Монголын ард түмний гүн дэмжлэгтэй нам шүү.

  • даам (November 30, 2015 2:20:49 pm )

    одоо хулхидуулж ханамаар юм даа. энх баяр бол бөөн өс хонзон дотор нь буцалж яваа нь үйлдэл болгон дээр нь ажиглагдаад бна. ханилсан хүмүүсээ дандаа нухчин дарж явдаг, өөрийнхөө саналыг бусдад тулгадаг хүн шүү дээ. МАН хүлээн зөвшөөрч чадах болов уу

  • зочинт (November 30, 2015 3:22:11 pm )

    аав нь удирдана уу гэхээс өрх салсан хүү нь удирдахгүй шүү

  • Иргэн (November 30, 2015 7:06:48 pm )

    Олигархууд баяжиснаа хамгаалах зорилгоор анхны намынхаа ” БАЯЖИГТУН” лоозунг шүтэж нэрээ өөрчилсөн.Өнөөдөр НҮБ-ийн ЮНЕСКО-ийн шугамаар нийгмийн салбарын шинэчлэл ” ОЮУНЫ ХУВЬСГАЛ-ХӨГЖИЛ” дэвшүүлж байгаа нөхцөлд хуучин МАХН нэрээрээ нэг намд нэгдвэл яасан юм вэ? Анх та нар үзэл онолгүй хэрүүлээсээ болж л салсан шүү дээ.Одоо АРДЧИЛАЛ-ХӨГЖИЛ шүтэж МАХН нэрээр нэгдэж ард түмнээ баярлуулаасай билээ.

  • зочинзочинИргэИргэнн (November 30, 2015 7:16:31 pm )

    Нэгдэх ёстой. Хэзээ ч хэдийд ч энэ хоёр нам нэгдэх л болно. Эвтэй байхдаа хүчтэй гэдэг шүү дээ. Энхбаяр дарга хэрвээ энд саад болно гэж үзэж байгаа бол өөрөө эх оронч санаачлага гаргаад 2 намаа нэгтгээд өөрөө бизнес эрхлээд намд хамааралгүй явах хэрэгтэй. Юу юунаас эрхэм зүйл бол эх орон ард түмэн шүү, Энхбаяр даргаа! – намаа нэгтгээд та өөрөө гарчихаа, тэгвэл таны нэр төр ч тэнгэрийн нар болно шүү дээ

  • зочин (December 01, 2015 12:26:20 am )

    нийлэх хэрэггүй дээ Нийлэх ч үгүй байх Энхбаяраас салсан шиг салсан дээр. Мөнч хэцүү хүн гэдгийг МАН-ийнхан яс махандаа шингэтэл ойлгоо биз дээ. Намаа ахин арай ч самаруулахгүй байх больтугай. Төрийн хутгуур, түмний дайсан Энхбаяраас болгоомжил!!!!

  • MANin gishuun (December 01, 2015 1:00:07 am )

    Mash zob demjij bn Bid negdbel xuchtei baix bolno.

  • зочин (December 01, 2015 11:31:41 am )

    Ард түмнээ бодооч ээ, улс төржилтөө хаяаад, нэгдээд Улс орноо өөд нь таталдаа,,,,,,,, АН бүх зүйлийг унагааж устгах нь байна шүү, хувьчлал нэрээр хулгай хийж, газар нутгийг маань чөлөөт бүс нэрээр зарах нь ээ, ард түмний амьдрал хүндэрч байна шүү,

  • zochin (December 01, 2015 4:19:32 pm )

    er n bol negdeh n zob shvv dee
    uls eh ornoo boddog hvmvvst vvnees oor garts bol baihgui shvv ebtei baih daa hvchtei ebderbel butrana ebelbel bvtnee gej bidnii obog deedes yasan vnen vgiig helee we
    zobhon ene vgiig l tailbarlaj chadbal uhaantai hvmvvs bn gej vzhees dee

  • zochin (December 01, 2015 4:22:09 pm )

    ner tamgaa solsnoor hogjdog sn boldog bol yamarch hamaagui tvmen ner ogood hogjih uym san daa
    daanch ter n vlger ambits hooson hooson tolgoitnii ajil bailaa

  • зочин (December 01, 2015 5:06:08 pm )

    МАХН,МАН гэдэг хоёр нэрний алинаар нь анх шүүхэд бүртгэгдсэн юм бол.МАХН-ын нэрээр Нямка гуай хэд хэд их хуралд суугаа биздээ. Одоо МАН-д байгаа нөхдийн дийлэнх нь МАХН байсан гарууд шүүдээ. Ингэж салж нэг санал авч нийлж нэг санал авч их хуралд олонх болсон ч эвсээд,цөөнх болсон ч эвсээд,тэгээд орсон засгаа муухай зантай,олон эр дамжсан эм шиг хэрэлдэж унагаж,тарааж, урьд нь их сайхан юм хийж ирсэн юм шиг банзал зан гаргаж байгаа нөхдүүд хэзээч олигтой ажил хийхгүй.Эдний гол зорилго яаж шоронд орж муугаар үхэхгүй байх вэ гэсэн зовлонд учирсан хүмүүс.

  • Дорж (December 01, 2015 6:14:37 pm )

    Ямар зарчмаар биш ямар луйвар ямар булхайгаар тохиролцох вэ гэж ярьвал үнэнд арай дөхөж очно.энэ муу нямдорж орондоо хууль засаж байсан эрчээрээ явсан бол одоо ингэж шударга царайлж явах уу.

  • Zochin (December 01, 2015 7:01:17 pm )

    enhbayar guaid itgej baina gej uu arai ch dee ANd itgeed yaj huugdluu duu. Odoo MANiig gazriin huuranuus archuulah ni uu

  • Түмний нэг (December 01, 2015 8:06:24 pm )

    Хоёр нам нийлж сонгуульд орох нь зөв гэхдээ нэгд гэсэн үг биш ер нь намыг хэн салгасан тэр энэ гэх юм яриад хэрэггүй Нямдорж гишүүн шиг, ер нь тухайн үеийн нэг намыг одоогийн МАН, МАХН намын дээд түвшний гэгдэх хүмүүс л аль аль нь салгасан гэдэгт ард түмэн эргэлзэхгүй байх. Тиймээс та нар нэгдэж сонгуульд орвол төгс ялалт авна.Үгүй бол аль аль нь ялахгүй бас нэг саармаг төр бий болно.Хоёр нам харин хувиа зөв тохиролцох нь чухал. Ард түмний мэлмий тунгалаг гэдгийг энэ нам, төр,болон улс төрчид мартаад байна уу?Эсвэл мэдсээр байж мэдэхгүй мэт тоглоод байгаа юм уу?Муу муухай ард түмэн гэж байдаггүй юм.Муу төр, муухай улс төрч л гэж энэ ертөнц дээр байгаа гэдгийг санайрай.

  • Anonymous (December 01, 2015 10:15:07 pm )

    Ene 3 nam 3 laa hereggui buun avligachid baigaa.
    Bie bieneesee ushuu avah geed ard tumnii amidraliig doroituulj uls ornii hugjild saad bolno

antalya rent a car