antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2012 4 comments

Мал нядалсан мэт хүний амь хөнөөжээ

нийтлэсэн Admin

Энэ сарын 02-03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13 дугаар байрны урд хүн амины онц ноцтой хэрэг гарлаа. Биднийг хэргийн газар очиход 13 дугаар байрны урд байдаг үргэлжилсэн гражуудын баруун буланд маш их хэмжээний цус хөлдсөн байдалтай байв.

Амиа алдсан этгээд нь 35-40 орчим насны эрэгтэй байсан байна. Хэрэг гарсан 13 дугаар байрны оршин суугчдын ярьж буйгаар талийгаачийг зодож хөнөөсөн аж. Мөн цог­цос удсан байдалтай хөлд­сөн байсан гэнэ.

Хүн амины онц ноцтой хэрэг гарсан тус газраар олон хүн явж өнгөрөх юм билээ.

Анх харсан хүн айж цочирдохоор үнэхээр аймшигтай байв.

Мал нядалгаа хийсэн юм уу гэмээр тэр хавийн газар нэ­лэнхүйдээ цус болсон бай­сан юм.

Тус байрны оршин сууг­чид хэргийн газрыг ха­раад маш ихээр  айж бал­магд­сан тухайгаа ярьж байсан юм. Бид хэргийн та­лаар тод­руу­лахаар орцны жи­жүү­рүүдтэй уулзсан ч тодорхой мэдээлэл өгөхгүй байв. Гэгээн цагаан өдөр улаан нялга болсон газ­раар хүүхдүүд хүртэл ал­хаж явах нь сэтгэл сэрд­хийлгэм байлаа.

Нэмж хэлэхэд хэрэг гарсан газарт архинд хөлчүүрхсэн эрэгтэй өөрийн ухаангүй болт­лоо тасарчихсан хэвтэж бай­на лээ.

Fine Duplex

Ямартай ч аймшигт алла­гын хэргийг цагдаагийн БГД-ийн хэлтэс шалгаж эхэлсэн бай­на. Хүний амь хөнөөсөн гэмт этгээд хэргийн газраас зуг­­таасан учир эрэн сур­вал­жилж байгаа юм байна.

Эх сурвалж Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 04, 2012 10:14:38 am )

    yamar aimaar uym be

  • Anonymous (January 04, 2012 2:19:09 pm )

    amia aldsan etgeed? hohirogch gej bichij boloogui yum bh daa

  • Anonymous (January 05, 2012 2:14:07 pm )

    amiddaa neg negnee hairliya humuusee!

  • Anonymous (January 16, 2012 11:30:49 am )

    odoo ved hvnd itgeh argagvi zuwhun uurtuul itgej amidar

antalya rent a car