antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2012 Comments are off

Аз жаргалтай айлын отгон охин манай Төгсөө

нийтлэсэн Admin

Дэрвэлзэн талимаарах сормуус нь хичнээн өхөөрдөм

Дэггүйтэн мишээх уруул нь хичнээн дур булаам

Үнэгчлэн нойрсох ахуй нь ямар энхрий

Үзэсгэлэнт ялдам тэр бүсгүй ямар гайхалтай

Тийм ээ, энэ бол эрх танхил гоо марал, энхрий ялдам бүсгүйчүүдэд зориулсан ишлэл. Тэгвэл зураг, хөрөг шиг ийм л үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг “Miss Mongolia-2011” наадмын Тэргүүн мисс, “Мисс ин­тернейшнл-2011” Олон улсын тэмцээний гурав­дугаар байрын шагналт Идэрсайханы Төг­сөөг энэ удаагийн “Өглөөний хүн” булан­даа урилаа.

Хуучин оноо амжилт, бахдал дүүрэн үдсэн И.Төгсөө 1992 оны зургаадугаар сарын 11-нд төрсөн. Увс нутгийн бүсгүй. Бич жилтэй. Тэрбээр 180 см-ийн өндөртэй, биеийн харьцаа нь 92х64х93. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын харилцаа, эдийн засгийн хоёрдугаар курст суралцдаг.

Дэлхийн гоо үзэсгэлэнгийн Олимп гэгдэх эн тэнцүү гурван тэмцээний нэг болох “Мисс ин­тернейшнл-2011” Олон улсын тэмцээний гурав­дугаар байрын шагналт бүсгүйгээс ярилц­лага авахаар өвлийн тэсгим хүйтэнд очлоо.

Дэлхий хэмжээний энэ тэмцээнээс зөвхөн Монгол Улсын нэрийг бус бүхэл бүтэн Ази тивийн нэр нүүрийг авч гарсан түүнтэй уулзана гэдэг сэтгүүлч миний хувьд бахархал байлаа. Учир нь И.Төгсөө дэлхийн хэмжээний тэмцээний эхний таван байрт орсон бүсгүйчүүдээс цорын ганц Ази бүсгүй байсан юм.

Дэлхийд танигдсан энэ бүсгүйг харц дээгүүр, дэгжин нэгэн хэмээн төсөөлж байв. Гэвч дэлхийн хэмжээний гоо бүсгүйтэй уулзахад төрсөн миний анхны сэтгэгдэл эвдрээгүй ааш, хүүхэд зан байлаа.

“Миний аавыг Идэрсайхан гэдэг. Аав минь алт шиг таван охинтой учраас маш их хайр халамж тавьдаг. Аавдаа бид хайртай шүү” гэсээр ярилцлага эхлэх нь яг л бяцхан охин шиг.

Түүний аав, ээж нь хувиараа бизнес эрхэлдэг гэнэ лээ. Харин И.Төгсөө таван охин­той айлын отгон нь. Хамгийн хайртай том эгчийг нь И.Туяа гэдэг бол  удаах эгч нарыг нь И.Тунгаа, И.Туул, И.Тамир гэдэг аж.

И.Төгсөөгийн  нэг бахархал нь түүний гэр бүл гэсэн. Тэрбээр “Би олон эгчтэй учраас тэмцээнд орохдоо огтхон ч санаа зовдоггүй. Яагаад гэвэл миний гэр бүлийнхэн бүх бэлтгэлийг маань хийж өгдөг, хамгийн том итгэл найдвар, ар тал. Миний гэр бүл намайг анх загварын агентлагт орсноос хойш л бүх бололцоогоор дэмжиж ирсэн. Цаашид ч дэмжиж тусалсаар байх болно. Амьдралд минь тохиолдсон хамгийн хөгжилтэй явдал гэвэл нэг удаагийн тэмцээний үеэр аав маань миний өмнөөс гоёлын даашинзыг маань өмсөж, толины өмнө эргэлдсэн. Яагаад гэхээр би завгүй байсан. Аав минь манай гэр бүл дотроос над шиг өндөр нуруутай нь. Тиймээс аав миний цагийг хэмнэхийн тулд примеркийг өмсөж толины өмнө эргэлдсэн. Тэгэхэд надад үнэхээр хөгжилтэй байсан шүү” хэмээн гэр бүлээрээ бахархаж байв.

Ийм л аз жаргалтай нэгэн гэр бүлээс гаралтай энгийн нэгэн охин юугаараа тийм онцлог юм бол хэмээн уншигчид маань гайхаж магадгүй л дээ. Учир нь монголчууд бид биеэ дэмжиж, хэн юу бүтээчихээд байгааг ойлгодоггүй, анзаардаг ч үгүй. Гэтэл бүтээсэн гавьяагаараа Монголд үнэлэгдээгүй энэ охин Ази тивийн нэр нүүрийг авч гарсан удаатай. И.Төгсөөгийн энэ амжилтаар бахархсан Ази тивийнхэн түүнийг Монголын гоо бүсгүй хэмээхэд эхэндээ итгээгүй гэдэг.

Харин Монголд мисс, гоо бүсгүй гэхээр л хэн нэгэн баян эрийн чимэг, эд эдлэл шиг хандаж, ойлгодог болчихсон. Тэгвэл эмэгтэй хүн гэдэг бол өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй бүхэл бүтэн ертөнц. Тиймээс ч И.Төгсөө монгол эмэгтэй хүний үнэлэмжийг дээшлүүлэх юмсан гэдэг цорын ганц хүсэл мөрөөдөлтэй. Энэ ч утгаараа мөрөөдөлдөө хөтлөгдсөн И.Төгсөө “Ижил цэцэг” хэмээх кампанит ажил өрнүүлээд байна. Яах вэ, эцгийн эрхт ёсон давамгайлсан бидэнд монгол эмэгтэйн үнэлэмжийг дээшлүүлнэ гэдэг хачирхалтай, басхүү сонирхолтой санагдах биз. Гэвч далайд дусал нэмэр гэдэг дээ. Тэр дундаа далайг бий болгох ундаргыг тавина гэдэг агуу том үйлс.

Тиймээс И.Төгсөөгийнхөө агуу үйлсэд нь дахин дахин амжилт хүсье.

Сэтгүүлч миний бодлоор монголчууд бидэнд нэг онцлог бий. Тэр нь юу гэхээр хүн шиг л байж, хүний ачийг хариулахсан гэсэн нууцхан бодол. Намайг хэн байхад хэн өлгийдөж авсан билээ, хэн байхад хэн болгож дээш өргөв. Тэгвэл энэ монгол хүний судсан дахь ген И.Төгсөөд байдаг юм билээ. Тиймээс тэрбээр анх загварын ертөнцөд хөтөлж оруулсан Мөнх-Эрдэнэ, Содтуяа нартаа хамгаас их баярлаж явдаг гэнэ лээ.

Хүн төрөлхтөн гоо сайхан ертөнцийг аварна гэлцдэг. Энэ үнэн байгаасай.

Эх сурвалж Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car