antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2015 16 comments

Хууль дүрэм үйлчилдэггүй “Хурд” группт хариуцлага тооцох уу

нийтлэсэн Admin

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 хороонд байрлах “Хурд” хороололын гурван давхараас хүн унаж нас барсан хэрэг гарсан. “Хүн унаж нас барсан”  тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж шалгахад тус барилгын туслах ажилтан Налайх дүүргийн хороонд оршин суух 53 настай, эрэгтэй М  унаж нас барсаныг илрүүлсэн байна. Хэргийг ХУД-ын Цагдаагийн  нэгдүгээр хэлтэст  шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач ямар шалтгааны улмаас амь насаа алдсан нь тодорхойгүй байгаа бөгөөд эцсийн дүгнэлт гараагүй байна. Үүнийг НМХГ-аас тодруулахад “Талийгаачийн нас барсан эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Эцсийн дүгнэлт өнөөдөр гарна” гэсэн хариултыг өглөө.

Тус компанийн барилгаас сүүлийн хоёр жилийн хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдлын улмаас 4 хүн унаж амиа алдсан байдаг. Тэгвэл энэхүү компанитай таагүй мэдээлэл гарахаар компанийн удирдлагууд хариуцлага хүлээхгүй туслан гүйцэтгэгч компани руу чихээд л өнгөрдөг нь нууц биш ээ.

   “Хурд групп” ХХК нь хэзээнээс нааш хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангадаггүй, чанаргүй барилга барьж ирсэн.  Тус  групп байршил сайтай газар бүрт орон сууцны томоохон хорооллуудыг барьж давуу эрхтэй үйл ажиллагаа явуулж  ирсэн. Тус группыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийнх хэмээн ярьдаг. Нэртэй нөлөөтэй хүний компани гэхээрээ хариуцлага тооцдоггүй байж болох уу.

Б.Чойжилсүрэн нь    “Хурд” групп, “Хурд-Хүнс”, “АпартментКейЭйч”, “Хурд ложистик”, “Хурд-Автомотив”, “Хурд-Интернэшнл” Хурд-Авто”, “Хаусинвест”, “Талын шонхор”, “Саудгобикоэлтранс”, “Саудгобиблейкгоул” зэрэг арваад компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг түүний компанийн барьсан   барилга дээр осол гарч хүний амь үрэгдсэн харамсалтай явдлууд ч цөөнгүй гарсан ч эрхэм гишүүн  хариуцлага хүлээдэггүй. Эрх мэдэл, мөнгө хөрөнгөтэй хүний өмнө хүчин мөхөсдөөд байлгүй хүний амиар наадаад байгаа “Хурд” группт хариуцлага тооцох хэрэгтэй.

Энэ мэт барилгын осол тасрахгүй байгаа ч учраас МХЕГ-аас анхааруулга гаргасан байна.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төвөөс ”Хүйтний улирал эхэлж гадаах цаг агаар хасах хэм рүүгээ шилжсэн тул барилгын цутгалтын ажил хийхгүй байхыг анхааруулав.

Хүйтэнд даацын бүтээцийн бетон цутгаснаас зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, барилгын бат бэх, чанарт сөргөөр нөлөөлж улмаар осол гарах эрсдэл ихэсдэг аж. Иймээс болзошгүй осол, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, таслан зогсоох үүднээс хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд барилгын чанар, норм, дүрэм, стандартаа мөрдөх шаардлагатай байгааг санууллаа Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд 164 осол гарч 178 хүн өртсөний 63 нь нас барж, 35 нь хөгжлийн бэрхшээлтэй болж, 80 нь хөдөлмөрийн чадвараа түр алдсан харамсалтай тоо байна. Барилгаас хүн унаж амиа алдлаа гэсэн мэдээлэл байнга гардаг ч эргээд хариуцлага тооцдоггүй хэсэгтээ хэвлэлээр шуугиж байгаад  л асуудал намждаг. Үүнд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компанийн эзэд болон үйл ажиллагаа хариуцаж байгаа компаниуд хариуцлагатай ажиллахгүй бол цаана нь хүний амь нас яригдаж байгаа учраас анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Баагий (November 23, 2015 4:51:57 pm )

    Увс хүн увсчуудадаа мөнгө тараагаад л төрд орно. Орсон хойноо харин бүх Монголчуудыг Ц.Нямдорж ахтай нь хамт луйвардана. Ухаангүй хүнд урагшгүй албат гэдэг шиг Монголчууд Моголчууд шиг л байх юм.

  • зочин (November 23, 2015 5:15:13 pm )

    Увсын мафи хүчээ авсан шүү.

  • ТӨМӨРЧУЛУУН (November 23, 2015 7:11:23 pm )

    БОЛЬЁ ОО

  • chono (November 23, 2015 7:24:31 pm )

    al al

  • зочин (November 23, 2015 9:53:24 pm )

    Энэ нөхөр сонгууль эхлэхээс өмнө Увсад мөнгө тараагаад явж байсан.Ийм л хүмүүс сонгогдож байна шүүдээ иргэдээ.Энэ компани бол МАН ын мөнгөний цүнх учираас бүхий л зүйлийг авч чаддагийн тод жишээ.Ийм л сайн эрүүд төрд сандал бөглөж байна даа.Увсынхан ард түмнээ боддог бол энэ хүнээ дахин сонголгүй байгаачээ.Нөгөөмөнгий нь авчихаад яаж сонгохгүй байх вэ гэдэг тэнэг соголт чинь ард түмнээ хохироож байна гэдгээ ухаараач.

  • Anonymous (November 23, 2015 10:29:03 pm )

    Чойжилсүрэнгийн утас 99113186. Мессэж бич

  • Чойжилсүрэнгийн туслах (November 23, 2015 10:29:55 pm )

    Манай гишүүний утас 99113186

  • Bts (November 23, 2015 10:42:15 pm )

    Khurd (Рапид харш) хороололд барьж байгаа энэ барилга Хурдын барьж байгаа барилга биш ээ. Юм л бол хойд захын хар гэр гэдэг шиг бүхнийг Хурд грүппэд нялзааж болохгүй шүү дээ.

  • sa (November 23, 2015 11:04:41 pm )

    Ene hun chin nuguu irves hamgaaldag zaluug daramtalj bsan tsaad hun n geh yum bna lee.

  • Солонгот Балдан (November 24, 2015 1:17:03 am )

    Б.Чойжилсүрэн, М.Энхболд. Ц.Нямдорж, Сү. Батболд. М.Миеэгомбо,Т.Бадамжунай, С.Баяр, Ч.Хүрэлбаатар,С.Бямбацогт Х.Бадамсүрэн Э.Цасчихэр, Д.Дондог та нарын гэгээн замналын тухай сүүлийн 15 жилийн туршид их олон сонин хэвлэлд нэртэй зүстэй нийтлэгчид гавъяануудыг чинь гайхширан магтцагаасан байна даа.

  • zochin (November 24, 2015 7:06:42 am )

    Ene hun chin olon ailyg bairand oruulj naad zah n agaaryn bohirdolyg bagasgah,soyold suraltsah aya tuhtai amidrah asuudlyg shiidej uguud bgaa yum bish uu.3,4, 13-r horoolloos hoish ingej olnoor tuvlursun oron suuts barigdaagui sh tee.Hunnu horoolol bol ahiun asuudlyg sain shiidsen bna lee. Ter tusmaa huuhed togloh..Ochood haraarai.

  • Anonymous (November 24, 2015 9:16:11 am )

    энэ барилгуудын захиалагч эь Чойжилсүрэн болохоос гүйцэтгэгч нь өөр хүмүүс байгаа шүү дээ, Юмыг ялгаж салгаж ойлгоход яаадаг байнаа,Энэ манайхан гэж хүний дандаа харлуулахын дон гэж өвчин байдаг бол түүнийг тусчихажээ хөөрхийс минь, Сайн юмыг нь бол бүр олж харахгүй нүд нь таг харанхуй шүү

  • Anonymous (November 24, 2015 10:04:01 am )

    Хурд группийн бариулсан Хүннү хороололд байраа зараад, банкнаас зээл аваад орсон гэтэл сахил хүртээд шал дордов гэдэг болоод байна. 1м2 нь 3.2 сая төгрөгийн үнэтэй буюу маш өндөр үнэтй байрны цонхн нь цантаж мөстөөд, сийгэж дугараад шөнө унтахад ч хэцүү байна. Гражны гэрээ хийж 50%-ийн мөнгөө аль 2014 оны 5 сард авчаад гражаа ашиглалтад одоо болтол оруулахгүй тэгсэн мөртлөө, үлдсэн мөнгөө төлж өөр гражид тавь гээд машиныг минь ч оруулахгүй байна. Шунал ихэдвэл шулам болно оо гэж энэ Хурдынхан арай дэндүү шуналтай дээр нь хариуцлагагүй нөхдүүд юм аа.

  • zochin (November 24, 2015 10:15:14 am )

    harin shalgah eostoi hun chini ene CHoijilsuren gedeg nuhur shuu huuchin peneriin ordnii hoid gazar mun tuw tsengeltehiin ergen toiron bas bus gazar geed Nymdorjtoigoo hamtarsan kompanii luwirdsan gazaruud zondoon bna bna odoo shuud shalgaad horih 461-t shuu hii sain shalgaa shalga

  • zochin (November 25, 2015 9:48:44 am )

    jinhene ayul ene l bna shdee,

  • Anonymous (December 07, 2015 8:37:19 pm )

    choijilsvren novsh ymaa

antalya rent a car