antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2015 11 comments

ТАНИЛЦ: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 16 гишүүн

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах тогтоол төсөлд гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаа. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал болох Рио Тинто болон өөр компанитай “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэгчид Монгол улсын Засгийн газар гарын үсэг зурсан. Ингэхдээ УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан далд уурхайн санхүүжилт 1.5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь УИХ-ын хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхийн оронд нэмэлт зардлыг хүлээн зөвшөөрсөн баримт бичигт Засгийн газар гарын үсэг зурсан нь УИХ-ын тогтоолыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Оюутолгойн орд газраас Монгол улсын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулан тодорхой бус байдалд оруулсан. Түүнчлэн Оюутолгойн төсөл үйл ажиллагаа эхэлснээс хойш Монгол улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт борлуулалтын орлогын 8-9 хувь болсон байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээг цаашил харилцан үр ашигтай болгох чиглэлээр сайжруулах шаардлага байгааг харуулж байна. Энэ нь Монгол улсын Ерөнхий сайдыг огцруулах бүрэн үндэслэл гэж УИХ-ын гишүүн Г.Уянга үзэж байгаа.

Харин өнгөрсөн хугацаанд гарын үсэг зурсан гишүүдийн тоог 19 хүрсэн гэх мэдээлэл сайтуудаар цацагдаад байна. Тэгвэл гарын үсэг зурсан гишүүдийн тоо өнөөдрийн байдлаар 16 байгаа аж. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга олон нийтэд цацлаа.

Тэрбээр, “Дубайн гэрээг эсэргүүцэж, Оюутолгойгоос Монголын ард түмний хүртэх ашгийг наашлуулахын төлөө тууштай бга 16 гишүүнийг зарлая” гээд дараах гишүүдийн нэрсийг зарлажээ.

1. Р.Амаржаргал
2. О.Баасанхүү
3. Б.Бат-Эрдэнэ
4. Су.Батболд
5. Ж.Батсуурь
6. Х.Болорчулуун
7. Ц.Даваасүрэн
8. С.Ганбаатар
9. Ц.Нямдорж
10. Ё.Отгонбаяр
11. О.Содбилэг
12. А.Тлейхан
13. Г.Уянга
14. Л.Цог
15. Д.Хаянхярваа
16. Ж.Энхбаяр


Г.Лхагваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • japan (November 23, 2015 3:24:09 pm )

    Ogtsruulaad saijrah yumgui bolohoor uram hugarahiin. AN argagui bolovson huchingui archaagui nam yum. Huvaaj ideh geel negniigee ballaad hiij bga yumgui uls orniig ingej ch suiruuleh gj. Yana da baahan hujaagiin urgeljleluud

  • Anonymous (November 23, 2015 3:50:48 pm )

    onol shal hudlaa

  • Anonymous (November 23, 2015 3:51:39 pm )

    neg sumaar 2 tuulai buudna gej hechee ch

  • Anonymous (November 23, 2015 3:52:00 pm )

    baidaggui

  • иргэн (November 23, 2015 4:53:17 pm )

    Залуу хүнийг алдаагийн нь засч ажлыг нь хийлгэ. Оюу толгойн төслөөр битгий улс төр хий. Энэ төсөлд сайн муу аль аль нь бий. Хамгийн гол нь Гадны хөрөнгө оруулалтыг монголруу чиглүүлэх луужин бол энэ төсөл. Уянга мэтийн нөхөд үүнийг ухаж ойлгох хүсэл алга. Ингэж муйхарлаж улс төр хийх юм бол УИХ гишүүн байх хэрэгггүй.

  • Anonymous (November 23, 2015 5:15:35 pm )

    bayartsog saihanbieg 2 mongoliig ih orond oruulj bna a ene 2 unheer tsaichihje ard tumen neg hariutslaga tootsono do

  • Зураач дээ. (November 23, 2015 8:46:05 pm )

    76-аас 16 нь мэдрээд, үл зөвшөөрөөд, бусад 60 нь Сайханбилэгийн бусармаг үйл ажиллагааг зөвшөөрөөд, талархаад байгаа юм байх даа, зайлуул. Битгий дүлэгнээд, тал засаад, хар толгойгоо , бантангаа бодоод байгаач дээ та нар.

  • зочин (November 23, 2015 9:03:45 pm )

    Зураагүй чааваасуудыгэээ….

  • Mongol (November 24, 2015 7:42:31 am )

    Ene 16 gishvvnd bayarlalaa yamarch bsan ard olniihoo tald baidag ym bna

  • Mongol hvn (November 24, 2015 7:43:32 am )

    Ene 16 gishvvnd bayarlalaa yamarch bsan ard olniihoo tald baidag ym bna bayarlalaa

  • зочин (November 27, 2015 9:05:04 pm )

    хурдан зураад огцоруул.Ийм амьтныг хурдан төрөөс зайлуул

antalya rent a car