Санасандаа хүрч, сарвайснаа авахын тулд юу ч хийхээс буцахгүй нөхдийн халуухан мөрөөдлөөр дүүрсэн өдөр хоногууд хөвөрч эхэллээ. 2012 сонгуулиар БСШУ-ны сайд Л.Гантөмөр гэр хороололд ус түрж, “Хас”-ын Ч.Ганхуяг Дарь-Эх чиглэлийн автобусад тасалбар түгээгч хийж явсан. Одоо ч энэ байдал ч хуучин янзаараа. Тун удахгүй “Ерөнхий сайдаар шалаа угаалгана”, “Нэр дэшигчдээр хашаандаа худаг ухуулна” гэх мэт зар олон нийтийн цахим сүлжээгээр явж байвал гайхах хэрэггүй болжээ.
Үгүй дээ л гэхэд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших хүсэлтэй нөхдүүд ийм боломж гарвал лав алдахгүй. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг иргэдтэй уулзалт хийхийн тулд 1000 нэгжээр хахуульдаж байх вэ дээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд энэ аргад үнэндээ гаршжээ. Өнгөрсөн жил л гэхэд иргэдтэй уулзалт хийх үеэрээ шархны боолт, хуруунынаалт тараасан байгаа юм. Тэгвэл энэ жил гурван удаагийн уулзалтаар ойролцоогоор сая гаруй төгрөгийн нэгж тарааж амжжээ. Үнэндээ энэ ч бага хэрэг. Тэр ч бүү хэл тойрогтоо ажиллах үеэрээ ахмадуудтай таван гардаж, өдрийг бардаг гэж байгаа. Тэгвэл түүний өрсөлдөгч болох “Шударга бус”-тай тэмцэгч асан О.Магнай бас л тойргоо манаж, иргэдэд гар сунгаж эхлэв. Өнгөрсөн сонгуулиар тэрбээр тун хүчтэй өрсөлдөгч байсан юм. Түүний өмнөх сонгуулийн балгаар үймээн дэгдэхэд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн тухай ч олон эх сурвалж олон янзаар ярьдаг. Тэгвэл энэ удаа О.Магнай хуучин цагийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд алдаагаа засахаар сэтгэл шулууджээ. Маш товчхондоо түүний хувьд ШӨХТГ-ын даргын суудлаас буугаад л Улаан чулуутын хогийн цэг дээр гарсан. Ингэхдээ шударга ёсны галд илч нэмнэ гэсэн уриа дэвшүүлсэн. Тийм тулдаа том тэвштэй машинаар шуудайлсан нүүрс зөөж, иргэдийн толгой дээрээс чулууджээ. Түүний үзлээр шуудай нүүрсний дөлөөр шударга ёс тогтох жамтай ажээ. Арай л ядмагхан сэтгэлгээ. Гэвч олон улсын улстөрийн төвшинд онолын гэмээр зүйл бол “Хэнд юу хэрэгтэй байна, түүнд тохируулж ярь” гэсэн зарчим юм. Үүгээр бол Л.Эрдэнэчимэг, О.Магнай нар иргэдэд хэрэгцээтэй байгаа зүйлийг тараасан байж таарах нь. Ямартай ч шуудай нүүрснээс болж Сонгинохайрхан дүүрийг цөөнгүй иргэд гар зөрүүлээд амжсан тухай дүрс бичлэг ч олон нийтийн сүлжээгээр тарсан нь бий. Энэ бүгдээс авч үзвэл ирэх сонгуулийн үр дүн буюу дээрх савдагуудын ачаар тус дүүргийн иргэд сонгогчид хогийн цэггүй, хэрэг зөрчилгүй, ажилгүй иргэнгүй, шарх сорвигүй, утсандаа үргэлж нэгжтэй байх тохироо бүрдэх ажээ.
Д.Булган
Эх сурвалж: tonshuul.mn
Холбоотой мэдээ
-
ard tumen (November 23, 2015 3:09:21 pm )
ene erdenechimeg gj huuhniig yah gj conginochuud gargasiim bol ahij lav gargahgui yuch hiij chadahgui buudlaar bahan tamhnii teg gj ambar tavij ashiglahgui ulsiin mongo ursen t1 huuhen
-
зочин (November 23, 2015 3:42:44 pm )
Иргэд өөрсдөө зөв хүнээ сонгож чаддаггүй ш дээ. өчүүхэн өгсөн зүйл, худлаа хоосон гоёмсог ярианд нь хууртаад байдгаа.өөрсдөө бол төрөөс хэдэн зуун саяар нь авдаг одоо бүр амтанд орсон байгаа даа.
-
Иргэн (November 23, 2015 4:02:47 pm )
Энэ хууль зөрчсөн увайгүй үйлдэл нь эдгээрийг сонгохгүй байх хангалттай нотлогоо шүү. Би хашраа биз дээ? худал ярьдаг, хууль зөрчиж чаддаг хүмүүс л хууль бус төрийн ажиллагаа явуулж чадна. Магнай тэднийхээ адил гэдгийг харууллаа. Тэгээд ийм их ннүрс тараахаар хэдийдээ хөрөнгөжөө вэ? Баахан монополь асуудлаар хахууль авч баяжиж дээ. ээ нь багадаад төсвийн хөрөнгөөс тэрбум тэрбумаар нь идэхгүй бол сэтгэл нь цадахгүй байгаа юм байна. Ялангуяа Магнай
-
зочин (November 23, 2015 4:52:50 pm )
энэ ямар хэцүү царайтай хүмүүс вэ кккк
-
Anonymous (November 23, 2015 5:21:31 pm )
хоорондоо адилхан байна шүү. ялгаа нь нэг амаа том ангайсан нөгөөх нь жижиг болгох гэж жимийснээрээ ялгаатай юм.
5 Comments