УИХ Өршөөл Үзүүлэх тухай хуулинд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тавьсан хоригийг хүлээн авч баталсан, намын ЕНБДарга, Эрүүл Мэнд, Спортын Сайд Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт сэжиглэн баривчилсантай холбогдуулан МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийг Засгаас гарах буюу, Засгийн газрыг огцруулахаар ажиллаж эхэлсэн тухай улс төрийн хүрээнд яригдаж буй билээ.
Гэхдээ МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл бодит байдал дээр хэдийн тарсан бөгөөд нэгдсэн бодлого, үйл ажиллагаа үгүй болж зөвхөн бүлэг гэсэн хууль ёсны нэгж нь л нэр төдий ажиллаж буй аж. Иймээс Засгаас гарах тухай яриа МАХН-ынханд хамаатай юм. Харин Н.Энхбаярын ачаар засаг барилцах боломжтой болсон МҮАН, М.Энхсайхан энэ бүхнийгээ алдахыг хүсэхгүй байгаа нь тодорхой.
Хэрэв МАХН-ынхан Засгаас гарах буюу Засгийн газрыг огцруулахад идэвхтэй оролцох аваас М.Энхсайхан “Шударга ёс” эвслийг задлана гэдгээ Н.Энхбаярт илэрхийлжээ. Хэрэв эвсэл задарвал МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг татан буугдаж, намын жагсаалтаар сонгогдсон хүмүүсийг эргүүлэн татаж, суларсан квотыг МАН, АН-д хуваан олгох хуультай.
Иймээс МАХН-ынхан Засгийг огцруулахаа түр азнаж байна. Гэхдээ Н.Энхбаяр МАН-тай хамтран ажиллах тохиролцоондоо найдлага тавьж буй бөгөөд хэрэв МАН, МАХН-ын эвсэл байгуулагдахаар болвол УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахаар нэгэнт шийдсэн.
Ингэвэл нэгэнт олон нийтээс дэмжлэггүй болсон, УИХ-д сонгогдох ямар ч шансгүй М.Энхсайхан тэргүүтэй МҮАН-ынхан \Г.Уянгаас бусад\ ч Н.Энхбаяраас урвасныхаа “хариу”-г авах юм. Өөрөөр хэлбэл Монголын улс төр цаашдаа хэрхэн өрнөх нь МАН,МАХН буюу М.Энхболд, Н.Энхбаяр нарын тохиролцоо, ойлголцлоос шалтгаалах болоод байна.
Б.Билэгтсайхан
Холбоотой мэдээ
-
ХУУЛЬЧ (November 09, 2015 10:29:24 am )
САЙХАН ТОНГОДЖЭЭ ??????????
-
Fuck 76 (November 09, 2015 10:45:44 am )
Vrchger Xar!
-
Demberel (November 09, 2015 11:01:23 am )
Tegeed chaddag, zorigtoi zorilgotoi, ard olnoo boddog aaviin huuhduud um bol zasgaas garaad uu hiij chadahaa eh oron ard olniihoo toloo hiigeechdee! Yg tsagaa bolohoor MAHN, MUAN-iinhan yaj chadahgui alban tushaaltaigaa zuuraldaad l uldene shuudee?! Ard tumen harj l baigaarai. Erh barigchid MAN-aas busadiig ni avah um baihguishdee! Erh medeld suurilsan uls tor gedeg iim baidag um baina.
-
Anonymous (November 09, 2015 2:49:23 pm )
reket
-
зочинзочинЗочинзочин (November 09, 2015 5:26:37 pm )
Мөн л донгодох юм даа? Хэрвээ МАХН ынхан засгаас гараад ИХ тарлаа гэхэд АН л ялах нь тодорхой шүү дээ?Ард түмэн та нараас тэнэг байж харагдаач?
-
ardchilsan nam (November 09, 2015 9:13:28 pm )
tarah ni zovoo erthen tsegtsenhd orj uls ornoo tovhnuuleh heregtei. AN garah bolgondool ulsiig elgeer ni hevtuuleh yumaa yu unen enel unendee.
-
5555 (November 09, 2015 10:34:35 pm )
ЭНХСАЙХАН БОЛ ХУЛГАЙЧ НАРЫН БӨХСӨНИЙ АЛЧУУР ГЭДГЭЭН ТАВАН ТОЛГОЙН ГЭРЭЭ ГЭДГЭЭРЭЭ ХАРУУЛСАН ХУЛГАЙЧ ЗАЙЛ ЧИ
7 Comments