antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2015 15 comments

Юун шинэ жил, цаана чинь 99 гишүүн айсуй

нийтлэсэн Admin

022Манай улс төр гэнэтийн савалгаа, тохиолдлоор дүүрэн. Тиймээс олон түмнээ огтхон ч уйдаадаггүй нь гайхалтай. Б.Батзаяагийн баривчилгаа шуугиан дэгдээж, “Женко” Баттулга МоАХ-аа аваад намаас чинь гарлаа, Засаг чинь будаа шүү гэж хөөрхий Ч.Сайханбилэгийг буланд шахаж бүлтэгнүүлээд долоо ч хоноогүй байхад танхимынх нь сайд Г.Шийлэгдамба хахуулийн хэргээр хэдийнэ хоригдоод төрийн өндөр албанаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаад амжлаа.

Муу Г.Шийлэгдамба яачихаа вэ, арай Н.Энхбаярын хоморгонд хэлмэгдүүлчихээгүй байгаа хэмээн өрөвч зарим нь нулимс дуслуулахаа шахаж байхад өөр нэг хамаагүй дуулиант үйл явдал өрнөөд ирлээ. Өнгөрөгч баасан гаригийн орой УИХ-ын гишүүн Н.Батбаяр тэргүүтэй ажлын хэсгийнхэн 1992 онд батлагдаад нэгэнтээ өөрчлөлт оруулсан Монгол Улсын Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Их Хурлын спикерт өргөн мэдүүлжээ. Зэрэгцүүлээд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулахаар санал болгов.

Ажлын хэсгийн түвшинд нухацтай нь аргагүй боловсруулж байгаа гэсээр удтал дуншсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд шууд анхаарал татахуйц хэд хэдэн ноцтой заалт тусчээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө л 3000 орчим төрийн албан хаагчийн цалинг хасаж танаад 2 тэрбум төгрөг хүрэхгүй зардал хэмнэнэ гээд мөнгөгүйгээ шогширч хутга хайч барих нь холгүй чичирч байсан эрхэм гишүүд маань өөрсдийнхөө эгнээг цаашид есөн есийн хослол бүхий 99 болгон нэмэгдүүлэх санаатай ажээ. Ёжтой зарим нь одоо түшээдээ “албан ёсны 76 мангуу” хэмээдэг бол “99 цэцэн” гэж хойшид дуудуулах мөрөөдөлтэй дэг. Бас тэдгээр цэцэн одоогийн азгүйчүүд шиг 4 жилээр бус, бүтэн 5 жилээр сонгогдоно.

Өршөөлийн хуульд тавьсан хоригоороо эр бяр, эрх мэдэл, сүр хүчээ гишүүдэд хангалттай нотлон харуулсан Эби Ерөнхийлөгчийг маань цаадуул чинь үгсэж байгаад доош хийх нь. Өргөн мэдүүлсэн өөрчлөлтийн төслөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс биш Их Хурлын 99 цэцэн өөр бас онцгойлон шилэгдсэн хэсэг Иргэдийн төлөөлөгчийн хамт Их хурлын танхимдаа үгсэж байгаад сонгоно. Сонгогдоод жинхэнэ бэлгэ тэмдэг маань шагнал гардуулж, Их хурлаас тодруулсан шүүгч, Ерөнхий сайдаас нэр дэвшүүлсэн прокурорыг томилсон зарлигийг ёс төдий мутарласан шигээ намбайна. Маргааш Си Зиньпиний урилгаар өмнөд хөршөө зорьж байгаа Төрийн тэргүүн маань наадуулынхаа дамшиглалд ямар хариу барих нь сонин. Бас улаан бүчтэй гурав дахь Ерөнхийлөгч, хоёр дахь Титэм үг, Анхны уурхайчин Ерөнхийлөгч маань юу айлдах нь Шийлэгдамбын хувь заяанаас, Сайханбилэг сэнтийдээ тэсч үлдэх эсэхээс, төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээс ч содон байх болов уу.

Монголын номер 1 эрхэм одоогоор Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн байгаа бол өөрчлөлтийн дараа Ерөнхий сайдад гүйцэтгэх эрх мэдлийн цөм шилжих нь. Гагцхүү Ерөнхий сайд л танхимын гишүүн, сайд нараа томилж чөлөөлж, огцруулах онцгой бүрэн эрх эдлэх ба Ерөнхийлөгч, Их хуралд энэ тухай шийдвэрээ дуулгахад л хангалттай.

Төслөөр Ерөнхийлөгч л эрх мэдлээ хуниулаад зогсохгүй улс төрийн намууд ч гар хөлөө тайруулна. Нийслэл, аймаг, дүүрэг, сумдын Иргэдийн хуралд сонгогдохын төлөө нөж гартал өөр хоорондоо үзэлцдэг байсан намын гишүүд өөрчлөлтийн дараа зөвхөн иргэнийхээ хувиар нэр дэвшиж хамаатан садан, найз нөхдөөрөө гул барин түмний итгэл хүлээхээр довтолгоно.

Үндсэн хуулийг баталсан БНМАУ-ын Ардын Их Хурлын орлогч дарга байсан Н.Батбаяр, парламентад хамгийн олон удаа сонгогдсон туршлагатай Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, С.Баярцогт нарын эрхэм гишүүд иймэрхүү томоохон өөрчлөлтүүдийг өргөн мэдүүлсэн төслөөрөө санал болгож байгаа төдийгүй Их хурлын Тамгын газраас мэдээлснээр УИХ-ын гишүүдийн 60 гаруй хувь нь тэднийг дэмжиж гарын үсгээ зурсан гэх шуугиан амралтын өдрүүдээр ч тархаад амжлаа.

Гарч буй долоо хоногт УИХ-ын чуулганаар Ард нийтийн санал асуулгыг 11 дүгээр сарын 26-нд явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр эрх баригчид аль хэдийн шийдчихээд байна. 1995 онд баталснаас хойш нэг ч удаа хэрэглээгүй Ард нийтийн санал асуулгын тухай хуулинд нэн яаралтай өөрчлөлт оруулаад алдарт хар машинаараа манийхаа саналыг гялс авсан болоод энэ 76 өөрсдөө 99 болох замаа засч байгаа нь тодорхой боллоо. Үндсэн хуулинд оруулсан дордохын долоон өөрчлөлт гээчийг яг ингэж шуураад гүйцэлдүүлж байсан муу туршлагатай нөхөд эх хуульд дахин засвар оруулах төслийг санаачлаад гүйж байгаа нь бүр ч эргэлзээ төрүүлж байна.

Гэхдээ Үндсэн хуулинд гар хүрэх амаргүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн нэгд, Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална гэж хуульчилсан. Энэ өндөр босго бол дор хаяж 57 гишүүн зөвшөөрч байж аливаа нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болно гэсэн үг. Одоогийн УИХ-д Ардчилсан нам 35, МАН 26, Шударга ёс эвсэл 10, ИЗНН 2 төлөөлөлтэй, мөн бие даагч 3 гишүүн бий. Үндсэн хуулиа өөрчлөх 57 гишүүнийг зөвхөн АН, МАН хоёр тохирч байж л багцалж чадна. Тиймээс Н.Батбаяр нарын хүсэл мөрөөдөл гүйцэлдэх эсэхийг саяхан Засгийн газраас зургаан сайдаа хөөлгөөд уур нь дарагдаагүй МАН-ын бүлэг л тодорхойлох болно. Улс төрийн шоглоом, тохуурхал ч гэмээр. Өөрөөр хэлбэл өмнө нь Их хуралд 73-ын бүдүүн бүлэг гээчийг АН-тай хамтарч байгуулаад БНМАУ-ын анхны дэд Ерөнхийлөгч Р.Гончигдоржийг бүлгийн дэд даргаараа сонгож элдэвлэж байсан МАН дахиад л хөзрийн тамга атгаж байгаа хэрэг. Хэрэв МАНАН, эсхүл АНМАН эдүгээ амьд хэвээр бат бөх оршин тогтнож байгаа бол шинэ жилийн шампань дарстай цуг манай 76 эв нэгдэлтэйгээр Ерөнхийлөгчөө буулгаж авсны баярыг хамтатган тэмдэглэж магадгүй л юм.

Учир нь Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж үл болно гээд хориглочихсон учир ирэх 12 дугаар сарын 31- нээс өмнө л амжиж “төр эргүүлэх” шаанс төсөл санаачлагчдад үлджээ.

Х.Дөлгөөн Politik.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • дэмжигч (November 09, 2015 10:06:18 am )

    Өмнөх 76 олшироод хэрэглээ нь хүчрэгдэхгүй байхад энэ ч дэнднээ харин 76 гаа 11 болгочихвол арай дээр болно

  • Anonymous (November 09, 2015 10:41:08 am )

    Энэ балай 76чинь одоо ямар арга олох гээд бн аа

  • Fuck 76 (November 09, 2015 10:45:11 am )

    Xujaanuud!

  • зочин (November 09, 2015 12:19:58 pm )

    ард түмний өмнөөс шийдвэр гаргах эрх олгосон болохоос өөрсдийнхөө эрх ашгаа хамгаалах эрх олгоогүй

  • зочин (November 09, 2015 1:01:48 pm )

    одоогын олигархууд НАСАН туршын олигарх байх нүхээ малтаж байна. УИХ-ын гишүүн гэдэг ямар та нарт өмчлөөд өгчихсөн суудал эрх ямба юм уу ард түмэн эх орондоо ээлтэй хууль гаргах төрийн институц байх ёстой ш дээ

  • Anonymous (November 09, 2015 1:46:41 pm )

    Монголд 36 гишүүн байхад л хангалттай…

  • зочин (November 09, 2015 2:18:10 pm )

    энэ үндсэн хуулийн өөрчлөлт ерөнхийлөгчийг л дарах гэсэн өш хонзонгийн үндсэн зорилготой.

  • Энэбиш (November 09, 2015 5:15:53 pm )

    Батболд, Дэмбэрэл 2 минь 99 энээ тэрээ гээд наад мэдрэл муут Батбаяр чинь юу ч ярьж мэднэ, тас цохиж ард олноо авраарай

  • Heree (November 09, 2015 6:10:42 pm )

    Aria dendnee huuliin hesegt orj ajillasan gishuud n bugd ard tumnii esreg bolohgui bolgoniig sanaachildag toroor toglogch nar bn sh de 76 tsooloh heregtei bhgui uy

  • Нийслэлийн иргэн (November 09, 2015 7:09:53 pm )

    Өөрчлөлт нь бүр дордуулж байна. Эсэргүүцэж байна. Ямар тэнэг сэтгэдэг юм бэ? Ёстой “мэдрэмж байхгүй”.

  • иргэн (November 09, 2015 8:00:15 pm )

    бас тэнэгээ гайхуулж түүхэнд үлдэх гээд зургаа даруулчихжээ.

  • bantan (November 09, 2015 8:58:35 pm )

    Батбаяр архичин чинь толгойдоо ер нь юмтайдаг шүү.Төрийн ажилыг(хуулийн төслийг)билэгдэл тооны талаас нь хөөцөлдөж хийх гээд байхдаа яадгийн.Ямар ч тооцоо судалгаагүй,зүүдэндээ үзсэн тоогоо(99) тавьчихдаг юмуу хайшаа юм.Мөнх хөх тэнгэр ингэж зарлигдлаа гээд солиорсон юм биш биз дээ.76 ямаагаа яая гэж байхад.Юун 99 вэ.99г эсэргүүцэж байна.Бас дээр нь 5 жил.Дураараа хуцдаг новш вэ.,..,.

  • зочин (November 10, 2015 12:02:08 am )

    99 бага байна бэлэгдэлийн тоо 999 гишүүнтэй болгчих. ИХ ийн Батбаяртангууд дандаа тэнэг юмнууд байх юм. Нөгөө хэн билээ эхнэр гэр хөөрөг гурваараа байнга гайхуулчидаг сумоч өө тийм Батбаяршдээ. Ээ энэ Батбаяртангуудуу энэ төрөөр тоголчихгээд эвгүй нөхдүүд шүү

  • иргэн (November 10, 2015 10:15:18 am )

    99 ёстой бишээ 25-36 байхад хангалттай шдээ.тэд зөвхөн хууль батлана одоогийнх шиг цэцэрлэгийн эрхлэгчийг сонгох гэж новшрохгүй,мөн 4жилийг 5 болгож өөрсдөө л тэр суудалд яаж удаан залрахаа бодохоос ард олны төлөө өчүүхэнч санаа алгаа,тэр Н.Батбаяр мэдрэл муут МАН-аас Су Батболд мэтийн солиотонгуудынбух цаг нь болсон шүү.

  • иргэн (November 10, 2015 10:23:53 am )

    99 бишээ 999 болгоод Сүхбаатарын талбай дээр сандлууд тавиад эгнүүлээд суулгая тэгээд ард түмэн дундаа жаргаж байг.Японы эзэн хаан шиг билэгдлийн ерөнхийлөгчийн хэрэг байна уу.огт байхгүй болгоочээ.Су батболд.Н.Батбаяр нараа яаж ийгээд 999 болговол цаад элбэгдорж чин баатар болгож мэднэ шүү.

antalya rent a car