antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2015 7 comments

Ч.Авдай: АН, ардчилсан Ерөнхийлөгчөөсөө авахуулаад улс орныг удирдах туршлага алга

нийтлэсэн Admin

11-9-1_700x700Ч.ЗОТОЛ

Ярилцах цаг” булангийн зочноор УИХ-ын гишүүн асан Ч.Авдайг урилаа.

Улс орныхоо хөгж­лийн төлөө янз бүрийн  салбарт ажиллаж яв­сан ахмадууд, төр нийг­­мийн зүтгэлтнүүд саяхан МАН, МАХН-ын удирдлагуудад хандаж нэг­дээч гэсэн утга бүхий өргөх бичиг барьсан. Үйл явдлыг дагуулаад ахмадууд энэ хүр­тэл ямар дүгнэлт хийсэн юм бол гэж олон хүн асууж байна? 

-Улс орны байдал маш хүнд болчихлоо. Дуу­гүй суугаад байж болох­гүй нь. Энд ганц ахмадуудын ч гэхгүй мон­гол хүн болгоны санааг зовоож, сэтгэлийг чи­лээсэн маш олон асуудал байна.

Жишээ нь, өнөөдөр  улс орон хөгжиж байгаа  хэдий ч  сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын байдал санаа зовоох боллоо. Хөрөнгө оруулагчдыг татах гэж олон ажил хийлээ гэж байна. Гэтэл газар нутгийнхаа ихэнхийг лиценз болгож, гаднын мэдэлд өгчихлөө. Манай улс мал аж ахуй, хөдөө аж ахуйн орон. Малчид нь нүүгээд буух газаргүй, мал нь бэлчээргүй эх орондоо байгаа атлаа  хавчигдаж байна. Хайгуул, олборлолт хийж буй гаднын компаниуд химийн хортой бодис ашиглаж, байгаль орчныг бохирдуулдаг. Алтны том уурхайнууд олборлолт хийхээрээ гол усыг боож, бохирдуулж, хоёрдугаарт усгүй болгочихож байна. Дээр нь  манай улс сүүлийн жилүүдэд гаднаас их хэмжээний  зээл хийж, өртэй боллоо. Тэгээд өрөө төлөх боломж, бололцоогүй болчихлоо, одоо яах вэ гэцгээж байна. Магадгүй  байдгаа тэмтрээд эцэстээ байгаа нь энэ гээд газар нутаг руугаа орох уу. Энэ маш аюултай. Эгзэгтэй энэ  нөхцөл байдалд ахмадууд Монгол төрөө,  улс орноо авч  явах туршлагатай, нуруутай, тулхтай улстөрийн хүчин хэн байна гэж  хараачилж, хандаж  байгаа юм.

Та 2000-2008 онд Их хурлын гишүүнээр ажилласан. Тэр үед юу анзаарч байв? 

-1996-2000 онд АН засаг барьсан. 2000 онд бид Их хурлын гишүүн болоход, улсын санд мөнгөний хуримтлал гэж байхгүй болчихсон хөдөө орон нутагт ажиллахаар очиход хэдэн сараар цалин, тэтгэврээ авч чадаагүй хүмүүс угтаж байсан. Гэхдээ  тэр үед одоогийнх шиг гаднын улсуудын нөлөө орж ирээгүй байсан. Өнөөдөр АН засаг барьж байна. Улс орныг удирдаж авч явах  дадлага туршлага муутай, дотроо хагарал зөрчилтэй, хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж  байгаа нь  олон зүйл дээр харагддаг. Төрийг авч явна гэдэг олон жилийн зөв үйл ажиллагаа, олон улсын хэмжээнд ажиллах чадвартай хүмүүс байх ёстой. Гэтэл  сонгуулиар  ямар нэгэн аргаар   гардаг, гарч  ирсэн нь голдуу хөрөнгө мөнгөтэй хүмүүс байх жишээтэй. Тэд улсыг авч явж чадахгүй. Мөнгө бодож, наймаа хийсээр  байгаад улсаа өртэй болгочихлоо. Улс орноо, ард түмнээ авч явах ямар ч бодлого, төлөвлөлт алга. Социализмын үед  улс орон төлөвлөгөөгөөр хөгждөг байсан. Тэгвэл өнөөдөр улс орны хэтийн төлөв тодорхойгүй болчихсон. Улстөрчид  гэж нэг л их ухаантай улс. Хийж буй юм нь ямар ч  судалгаа, шинжилгээнд  суурилсан юмгүй. Эрдэмтэн, судлаач­дынхаа үгийг сонсдоггүй. Улс орон маань ингэж болох­гүй. Гадныг харах биш дотоод нөөц бололцоогоо ашиглах, дайчлах талд их дутмаг байх юм.

Тухайлбал? 

-Манай улс хүн ам цөөн, өргөн уудам нутагтай. Цаг агаарын хувьд төвөгтэй  юм бий. Гэхдээ газар нутаг маань ашигт малтмалын болоод байгалийн арвин  баялагтай. Хойд хэсгээрээ ОХУ-тай, урд хэсгээрээ Хятад улстай хиллэдэг. Ийм байхад өөрсдөө үйлдвэрлэл явуулаад гадагш нь гаргахад зах зээл нь бэлэн байгаа. Хойшоо, урагшаа нэвт гарсан төмөр зам, авто зам бүгд байна. Зам харилцаа  сайтар хөгжжээ. Хоёр хөрштэйгээ ойр байгаад ашигт малтмал, байгалийн баялгаа зөв зүйтэй ашиглавал хөгжиж ядах юм үгүй.

Зам харилцаа хөгжсөн гэж та хэллээ. Хамаг хөрөнгөө  энэ салбарт зарсан гэж эрх баригчид тайлбарладаг. Тэгэхээр…?

-Хөдөө орон нутгийн замд зарцуулаад байна. Тэр нь  үхмэл хөрөнгө болж хувирснаас биш,  хүндээ хүрч, амьдралд бодитой тусч байгаа юм алга.  Иймээс  төр, засагт ажиллаж явсан ахмадууд бид АН-ын засаглал  Ерөнхийлөгчөөсөө эхлээд ажлын дадлага туршлагагүй, алдаа хийдэл  ихтэй байна. Үүнийг өөрчлөхгүй бол ард түмэн аргаа барж, ажилгүйдэл, ядуурал газар авч, өвчин зовлон нэмэгдлээ. Залуусыг гадагш явуулж сургасан ч ирээд ажлын байргүй, тогтвортой ажиллах нөхцөлгүйгээс эргээд явчихдаг. Гадаадын аль нэг улсад ажиллах хүчин болж, зарим нь хараар хөдөлмөр эрхэлж байна. Нэг ёсондоо эх орноосоо дүрвэж байна. Гэтэл манайд гаднаас ажиллах хүч гэж олон хүн оруулж ирдэг, гадаадын компаниуд газар нутгийг лиценз нэрээр авчихсан байгаа нь аюул гэдгийг хэлж, сануулж байгаа юм.

Ахмадуудын үзэж байгаагаар МАН, МАХН нэгдэж чадвал улс орныг  зөв авах боломж бүрдэнэ   гэсэн үг үү?   

-Хуучин нэрээр МАХН гэж улс төрийн хүчин улс орныг  олон жил удирдаж ирсэн. Ямар байсныг мэдэх нь мэднэ, хэлэх нь хэлнэ. Би МУИС-ийн тавдугаар курсын оюутан байхдаа  1965 онд, одоогоос 50 жилийн өмнө энэ намд гишүүнээр элссэн. Түүнээс хойш Их сургуульд багшилсан. Удирдах товчооных  нь гишүүн, намын үүрийн дарга гээд олон сонгуульт ажлыг давхар хийж явсан. Их хурлын гишүүнээр дөрвөн жил ажилласан. Сүүлд намын нэр өөрчлөх болоход би эсрэг саналтай байсан хүний нэг. Гэтэл бидний хэлж, ярьсныг тоогоогүй. С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх гээд намын удирдлагад байсан цөөн хүн  олонхио сонсолгүй зөвхөн өөрсдийн саналаар өөрчилсөн. Намын нэрийг өөрчилснөөр хоёр хуваагдсан. Хуваагдаад юу болж байгаагаа дүгнэж цэгнэж байгаа байх. Ер нь бол  улс орныг удирдах ажлын дадлага туршлагатай хүмүүс  маань нэгдэх хэрэгтэй. Дээр нь АН, бусад улс төрийн хүчнээс мэдлэг боловсролтой залуус орж ажиллана биз. Тэгэхээр улс орноо зөв зүйтэй удирдаад явчих болов уу гэж бид харж байна. Тийм учраас хоёр намд  өргөх бичиг гэх үү, шаардах бичиг гэх үү нэг тийм бичгийг зэрэг  өгсөн юм.

Намуудын зүгээс та бүхэнд хариу өгсөн үү? 

-Ардын намынхан удирдах зөвлөлөөрөө ярина гэж байна лээ. Тэрийг нь телевизээс л харсан, бидэнд бол хэлээгүй. МАХН-ын дарга Н.Энхбаяр зөв зүйтэй санал байна. Гэхдээ би ганцаараа шийдэх биш. Хамт олонтойгоо ярьж, санал солилцоё. Бас нөгөө намынхантай  уулзаж яръя  гэсэн утгатай үг хэлсэн.

Түүнээс гадна та багш хүн болохоор  улс орны хэмжээнд боловсролын асуудлыг бас давхар хөндөж байх шиг. Жаахан тодруулахгүй юу? 

-Дунд сургуулиасаа авахуулаад сургалт муу, дээр нь хүүхэд, залуус ном, хэвлэл бага уншдаг гажуудал нүүрлэж. Энэ  нь мэдээллийн технологи нэвтэрсэнтэй холбоотой  байх. Нөгөөтэйгүүр, хүүхэд, залуус маань хөнгөн амьдралаар явахыг илүүд үздэг болж. Өнөөдрийн Ерөнхий сайд маань л гэхэд  1996-2000 онд түр хугацаагаар Боловсролын сайд хийж байхдаа нэг зэрэг 40 гаруй хүнд хувийн сургууль байгуулах зөвшөөрөл өгч гажуудал үүсгэснээс эхлээд өнөөг хүртэл тэр алдаа арилсангүй явж ирлээ. Түүнээс хойш Монгол маш олон хувийн сургуультай улс болсон. Сургалтын чанар муу, олон улсын төвшинд хүрч чадаагүй, материаллаг бааз муутай, багш боловсон хүчин дутмаг, цагийн багш нар дийлэнх болсон  ийм л орчин бүрдсэн. Дуртай болгон их, дээд сургуулийн босго алхаж, гараа хөдөлгөж юм хийдэг мэргэжилтэй ажилчид яах ёстой вэ гэдэг асуудал орхигдсон. Олон залуус их, дээд сургуульд сурч байгаа нэрээр улс орны бүтээн байгуулалтаас хөндийрч, эцэг эхээ сургалтын төлбөр, байр унааны мөнгө, зардал  гэх дарамтад оруулсан,  хүүхдээ дагаж байна гээд олон хүн хот руу ирж, ажилгүй болсон. Захын хороололд нүүрс, түүнээс дор зүйл түлж утаа униар нэмэгдэж байна. Хөгжлийн зам маань зах зээл мөн үү, биш үү гэдэгт би заримдаа эргэлдэг. Хамгийн зөв зам бол бараг л хуучин бидний явж байсан социализм байх шүү. Хүн болгонд адилхан шаардлага тавьдаг, хүн бүр ажилтай, орлоготой, нэг нь нөгөөгөөсөө илүү гарч баяжиж хөлжсөн юм тэр үед байгаагүй. Америкийг сурталчилж, өөрсдөө америк маягаар амьдарч, ажиллаж, бусдыг дарамталж явж байгааг би зөв гэж бодохгүй байна. Хүн амын дөнгөж хоёрхон хувь нь улс орны  бүх баялгийн 97 хувийг эзэмшиж, бусдыг эрх мэдэлдээ оруулаад явж байна шүү дээ, манайд. Манайх тийм хүмүүсийн эрх мэдэлд орчихсон. Хар л даа, Оюутолгой хэрхэн гацсаныг, Тавантолгой гацаанд байгааг. Цаана нь тэрийг идэж, уух гэсэн баахан хүн зогсч байна. Үүнийг монгол хүн зөв ухаарч, гарах замаа олох ёстой.

Ямар гарц байна? 

Үүнээс гарах гарц, гарах зам тун төвөгтэй. Олон улсад сүлжээ болсон хар торонд орчихсон. Ийм хувь хүн ч байна, байгууллага, пүүс компани ч байна. Манайд ирж ажиллаж байгаа гаднын хүмүүс, гадаадын байгууллага, Дэлхийн банк энэ тэр гэхчлэн төвөгтэй байгууллагууд байдаг. Нэр хүнд нь олон улсын төвшинд гарсан атлаа ямар нэгэн байдлаар тухайн улсыг өөрийн эрх мэдэлд оруулах гэсэн үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Тиймээс би юу хэлэх гэж байна  вэ гэвэл, 2012 оноос хойш байгуулагдсан энэ засаг маань нийлж, салж янз бүр явлаа. Энэ замыг харахад би муу хэлж байгаа юм биш. АН дотроо олон фракцтай, мэдлэг чадвар муутай хүмүүсийг фракцийн зарчим гээд төрийн албанд аваачиж тавина гэдэг аюул. Энэ улс орны ажлыг наймааны сүлжээнд оруулж байна. Цаашид өөрийн буруу замаар олох орлогоо бодсон зүйлүүд хийгдэж байна. Энэ замаас монголчууд гарах ёстой. Сэтгэл санаа, эв нэгдлээ нэгтгэж зүг чигээ тодорхойлох учиртай. Миний дотроо бодож яваа бас нэг зүйл бол бүхний орой дээр нам гарч  болохгүй. УИХ дотор намын бүлэг гээд байж байна. Тэнд хэдхэн хүн асуудал шийдээд явж байгаа. Мэдлэг, боловсролтой сайхан залуус намын эрх мэдэлд орж яваа нь харамсалтай. Сонгуулиар намын жагсаалтаар мөнгөтэй хүмүүс ордог. Ямар ч шалгуур байхгүй. Мөнгө идэх гэсэн, авлига авах гэсэн, хууль бус зүйл хийх гэсэн  хүмүүс л өөрсдөдөө тийм зүйл бий болгоод төрд орж тэрийгээ хийгээд явж байгаа. Бас нэг буруу зүйл бол давхар дээл. Их хурлын гишүүн сайд байж болохгүй. Тиймээс Их хурал нь Засгийн газраа  хянаж чадахгүй , гүйцэтгэх засаглал намын бодлогоор яваад байна. Энэ байдлаас салах ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочин (November 09, 2015 9:58:40 am )

    ажил хийж үзээгүй хүмүүс яаж ажил хийхэв дээ хий том том мөрөөднө ямарч судалгаа энэ тэр байхгүй арван долоотой хүүхэд шиг хий мөрөөдөж баясаж улсын хөрөнгө үрэн таран хийнэ мөрөөдлөөр жигүүрэлсэн тэнэг үүд бас тэгээд шунахай яана одоо

  • Anonymous (November 09, 2015 12:02:58 pm )

    tun zQv yum yariad bhad l uuniig oilgoh tolgoi alga?! uls erdemten mergedeeree zamaa zaalgaad ajillah huchin ulsaa buteen baiguulaad udirdagch ni ulsaa zQv zamnalaar udirdag bish uu?! GETEL odoo bQQn bantan?!

  • japan (November 09, 2015 12:20:37 pm )

    AN.d ard tumen ni 2 udaa itgel uzuulj bhad uls orniig arai denduu bolgoj hayhiin. Daaj davshgui or shir yaduural helmegdelt ataa horsol iim l yumnudara ulger duurail bolohoos neg yumara deesh gargaj nemer bolgosongui. Zasgiig hed hed solij hor nairuulnu gehees ajil ni uragshlaad oodolj bga yum neg ch alga. Dahin buu songo ene teneguudiig

  • aanhaan (November 09, 2015 12:23:57 pm )

    AN ugasa l bolovson huchingui chadvargui yum uzeegui yumnuud yum harahaaraa ulangasan dairch jinhene avilgad idegdej bdg shde. Elbegee tarvaganaasaa ehsuuleed hudal helehees os honzon uvurluhuus uur zuilgui har mortei har energitei davjaa bie shigee aharhan bodoltoi yumaar ulsaa tolgoiluulj bhad yaj oodoo garahav de. Ard tumen iheer hohirch bn

  • Anonymous (November 09, 2015 12:24:37 pm )

    AN SONOTUGEI SUIRTUGEI ZAILTUGAI…

  • bantan (November 09, 2015 8:47:45 pm )

    Аргагүйээ.Манай улс чинь түүхэн талаасаа бараг 300д жил төрөө өөрсдөө 1990д он хүртэл барьж чадаагүй юм ш дээ.220д жил манжид,70д жил ЗХУ-н удирдлага дор өөрсдийн гэсэн толгойгүй байлаа.90д оноос өөрсдөө жинхэнэ төрөө барьдаг боллоо гэсэн чинь юм үзээгүй гуйлагчин сэтгэлгээтэй,муу зальтай зарим нөхөд гарснаар нам дамнасан бизнес гэмт хэргийн бүлэглэлүүд олигархи болж хувираад сүүлийн 25 жил үе залгамжилан суудаг хаад шиг (паразит,хачиг шиг наалдаад)тарвалзаж байна.

  • Anonymous (November 10, 2015 6:45:25 am )

    Төрд есөн зүйлийн луйварчин өчигдөрийн шоронгийн хоригдол, дамын наймаачидаар дүүрлээ.Яаж улс хөгжих вэ дээ нам гэж хулгайч авилгачдыг нарыг дэмжиж төрд оруулдаг нэг дамжин өнгөрүүлэх өртөө болоод байна. шашин төрийг тусгаарлагдаг шиг нам төрийг салгамаар байна.Төрд ажиллах шалгуур үзүүлэлттэй болмоор байна тухайн салбарт 15 жилээс доошгүй ажилласан ажилтаныг шалгуураар шалгаж төрд оруулмаар байна тэрнээс биш аль мөнгөтэй луйварчдыг оруулмааргүй байна

antalya rent a car