antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 5, 2015 6 comments

А.Ганбилэг: Нас барсан цэргүүдийн үхлийн шалтгаан албанд хамааралгүй

нийтлэсэн Admin

С.САРУУЛ

Увс аймаг дахь Хилийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас татагдан цэргийн алба хааж байсан байлдагчид нас барсан гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр  хийсэн. Тэрээр “Хилийн 0311 дүгээр ангид алба хаахаар очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг явдал удаа дараа гараад байна. 2013 оноос хойш таван байлдагч амь насаа алдсан. Одоо таван байлдагч эмчилгээ хийлгэж байна” хэмээн цэргүүдийн ар гэрийнхнийг байлцуулан мэдээлэл хийсэн. Энэ хэргийн талаар ХХЕГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж үнэн бодит мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.Энэ үеэр тус газрын  Хилийн боомтын хэлтсийн дарга А.Ганбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Амиа алдсан цэргүүдийн талаар танай байгууллагаас ямар тайлбар өгөх вэ?

-Хилийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын II багийн иргэн Пүрэвийн Бөхбаатар 2012 оны аравдугаар сард цэргийн албанд татагдаж цэргийн албаа амжилттай хаан бэлтгэлээр халагдсан байна. Алба хааж байх хугацаандаа сахилгын зөрчилд холбогдож байгаагүй. Мөн гэмтлийн улмаас болон ямар нэгэн өвчнөөр эмчлэгдэж байгаагүй цэргийн албанаас халагдсан.

Харин Хөвсгөл аймгийн иргэн Пүрэвийн Хүчитбаатарын нэр дээр ар гэрээс нь өргөдөл ирүүлснийг ХХБ-аас шүүн үзэхэд Пүрэв овогтой Хүчитбаатар гэх иргэн ХХБ-д хугацаат цэргийн алба хаасан бүртгэл байдаггүй байна. Харин Увс аймгийн Хилийн 0311 дүгээр ангид Батмөнхийн Хүчитбаатар, Дэлгэрцогтын Хүчитбаатар гэх Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын иргэд алба хаажээ. Батмөнхийн Хүчитбаатарын хувьд хугацаат цэргийн албаа амжилттай хаагаад өнөөдөр Хилийн 0257 дугаар ангид эрүүл саруул гэрээт хилчнээр албаа үргэлжлүүлэн хааж байна. Харин Дэлгэрцогтын Хүчитбаатар нь Хилийн 0311 дүгээр ангид цэргийн алба хаагаад бэлтгэлээр халагдсан бүртгэл байдаг байна.

Тус ангид алба хаасан Баярхүүгийн Бат-Эрдэнийн хувьд 2012 онд цэргийн албан татагдан ирээд алба хааж байх хугацаандаа гэдэс, хэвлий дүүрэх зовиуртайгаар Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэн онош бүрэн тодроогүй тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт татан авч шинжилгээнд хамруулахад хэвлийн сүрьеэ гэх оноштой болох нь тогтоогджээ. Тиймээс Монгол Улсын Батлан хамгаалах, Хууль зүй, Дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны хамтарсан тушаалаар баталсан “Иргэний цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчдын эрүүл мэндэд дүгнэлт гаргахад баримтлах журам”-ын дагуу цэргийн эмч нарын комиссын 2013 оны наймдугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр цэргийн албанаас түүнийг чөлөөлсөн байна. Эмч нарын дүгнэлтээс үзэхэд өвчилсөн байдал нь албанаас шалтгаалаагүй болох нь тогтоогджээ.  Хил хамгаалах байгууллагын хувьд Б.Бат-Эрдэнэд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэн шаардлагатай эмчилгээг үзүүлсэн.

Харин Хөвсгөл аймгийн Буяндалай овогтой Батдэлгэрийн хувьд Хилийн 0311 дүгээр ангид 2012 онд аравдугаар сард цэргийн албанд татагдан ирснээс хойш халагдахаас хэд хоногийн өмнө буюу 2013 оны аравдугаар сарын 2-нд хамраас цус гарч, аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд цусны цагаан эсийн хурц хавдар өвчин гэж анхан шатанд оношлогджээ. Түүнийг Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт татан авч онош тодруулахад цусны цагаан эсийн хурц хавдартай болох нь тогтоогдсон тул МУ-ын Батлан хамгаалах, Хууль зүй, Дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Иргэний цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчдын эрүүл мэндэд дүгнэлт гаргахад баримтлах журам”-ын дагуу цэргийн эмч нарын комиссын шийдвэрээр 2013 оны аравдугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас чөлөөлсөн байна.

-Нэг цэрэг амиа хорлосон гэсэн мэдээлэл байгаа?

-Мөн тус ангид алба хаасан Хөвсгөл аймгийн иргэн Батмөнхийн Мэндхүү нь 2015 оны нэгдүгээр ээлжээр цэргийн албан татагдан ирсэн. Б.Мэндхүү нь хилийн дугаар заставын харуулд алба хааж байгаад өөрийгөө боомилж нас барсан. Үүнийг Увс аймгаас томилогдсон хуулийн байгууллагын бүлэг хэргийн газарт шуурхай үзлэг хийн тогтоосон. Уг хэргийг Увс аймгийн цагдаагийн байгууллага шалгаж, Прокурорын 2015 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 194 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

-Дорнодын хилийн чиглэлээр хятадын иргэд монголын тал руу орж ирж өвс хадсан зөрчлөөс болж буу тулгасан гэсэн мэдээлэл бий?

-Хилийн зөрчил гарсан нь үнэн. Зөрчлийг газар дээр нь хоёр улсын хилийн бүрэн төлөөлөгчийн шугамаар  хамтарсан шалгалт явуулаад хил зөрчсөн гэдгийг тогтоогоод асуудлыг шийдсэн.  Хил зөрчигчийг хятадын талд хүлээлгэн өгсөн. Өвс хадаж байсан мотоцикль, трактор бусад багаж техникийг батламжаар хүлээлгэн өгч олон улсын гэрээ хэлцлийн дагуу шийдсэн байдаг. Түүнээс зарим сайтуудаар гарч байгаа шиг хилийнхэн буу тулгаад хил зөрчигчөө аваад явсан асуудал байхгүй.

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Zochin (November 05, 2015 11:15:50 am )

    KHudal medeelel taraasan nukhur TS.Davaasurend zokhikh khariutslaga tootsokh kheregtei.Ulsiin khil khamgaalakh baiguullagiig bujignuulakh khoron sanaa aguulsan uildel khiisen yum bish uu.

  • зочин (November 05, 2015 11:43:59 am )

    Худлаа нуун дарагдуулаад байнаа.Хэд хэдэн цэрэг үхсэн ш дээ.Ядаж тэнд алба хааж байгаа цэрэгүүдээ сард нэг уда ар гэрийхэнтэй яриулдагүй.үхсэн хойно нь цогцосыг нь ачиж ирдэг шүү.0311 ангид хяналтын шалгалт оруулах хэрэгтэй.Газар дээрээ ямар байгааг энд сууж байгаа дарга юугаа мэддэг юм

  • zocnin (November 05, 2015 9:47:33 pm )

    zob

  • iirgen (November 06, 2015 1:09:31 pm )

    ер нь алба хаах гэж ядруухан амьтдын хүүхдүүд хаадаг ш дээ. даваасүрэнгийн хүүхэд цэрэгт явсан юмуу.өчнөөн сайхан албаа хаагаад буцахдаа уйлаад буцдаг цэргүүд дийлэнх нь байгаа. ер нь бол суурь өвчтэй цэргүүд их ирдэг жоохон ачаалал аваад тэр нь сэдрээд асуудал гардаг. анх цэрэгт явахад нь нарийн шинжилгээ судалгаа сайн авах хэрэгтэй. хилчид эмч биш шүү дээ. цэргийн дүрмээ барьж ажиллана. цэргийн алба бол цэцэрлэг биш. цэрэгт алба хаасан хүмүүс сайн мэдэж байгаа байх. цэргээс бултдаг гарууд л олон юм ярина даа. тэр цэргүүдийн хамт онжавуудаас нь асуух хэрэгтэй тэд бүгд л алба сайхан байсан гж ярьж байна лээ дээ

  • үг (November 06, 2015 1:12:34 pm )

    ер нь цэргийн албыг өшөө чанга болгох хэрэгтэй бидний үед бол унтуулахгүй л зоддог байсан даа муудсан юм алга харинч их хатуужиж амьдралд сөхрөхгүй болсон доо

  • эмэгтэй (November 06, 2015 1:15:17 pm )

    одоо юм л бол бурууг хүнээс хайдаг болждээ би лав хилчдийг тэгж бодохгүй байна зөндөө хилээр явж байсан хариугүй юмнууд байж л байдаг халагдсан л байдаг ш дээ

antalya rent a car