Үнэн худал нь мэдэгдэхгүй хов жив шиг яригдаж байсан хотын даргын шийд- вэр өчигдөр ил болж хэвлэл мэдээллээр цацагдав. Хоосон талаас нийслэлийн ир- гэдийн хүн бүхний очих дуртай цэцэрлэгт хүрээлэнг нийслэлчүүдэд маань бүтээн босгож өгсөн Б.Саранчимэгийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ажлаас нь халах захирамж гаргажээ. Хэн ч тоохгүй шарилжинд бариулсан газрыг ногоон байгууламж болгосных нь “шагнал”-д хотын даргын гарын үсэгтэй ажлаас халах тушаал хотын ойн өдрүүдэд ирж. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэдгийг баталлаа.
Өмнө нь “Монгол шуудан” ТӨК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг тэрбум төгрөгийн татаасаар ажиллаж байсан шуудан холбоог улсад хоёр тэрбум төгрөгийн татвар төлж, 800 сая төгрөгийн ашигтай ажилладаг болгосных нь төлөө халах шийдвэр гаргаж л байсан. Түүнийг халах шалтгаан нь мөн л намчирхлаас үүдэлтэй. Намууд тохиролцсон учраас ОБЕГ-ыг элгээр нь хэвтүүлэх дөхсөн нөхрийг ажилтай болгохын тулд Ц.Батсайханыг халсан юм. Гэхдээ үнэхээр шинэ захирал нь шууданг Онцгой газартай адил элгээр нь хэвтүүлэх нь тодорхой болоод ирэхээр шийдвэрээ буцааж, Ц.Батсайхан даргыг чимээгүйхэн буцааж томилсон байдаг.
Харин одоо Б.Саранчимэгийг албан тушаалын амтанд орсон өөр “намч” нөхрийг ажилтай болгохын тулд халахаар болж. Монголын төрд чадварлаг, боловсролтой боловсон хүчин, ашигтай орлоготой агентлаг байх нь чухал биш гэсэнтэй агаар нэг шийдвэрийг албан тушаалтнууд гаргаж буйн тодорхой жишээ нь энэ.
Төр муу менежер гэдэг үгний утга учир нь төрд сайн менежер удаан тогтвортой ажиллах боломжийг өнөөгийн нам ярьсан явцуу сэтгэлгээ үгүй хийдэгт оршиж байх шиг. Хожимдсон ч гэлээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайн менежерээ халснаа ухаараад ажилд нь эргүүлэн томилсон шиг хотын дарга ч шударга бус шийдвэрээ эргэж харна гэж найдаж байна.Б.Саранчимэг шиг сайн менежер дахиад дөрөв байсан бол энэ хотын ногоон байгууламж хоёр дахин нэмэгдэх байсан.
Тиймээс ч түүнийг халах бус харин ч арга туршлагыг нь түгээн дэлгэрүүлж, ногоон Улаанбаатар болохын төлөө зорих учиртайсан. Алийн болгон угаартай, угаадастай Улаанбаатар байх билээ. Уг нь хотын даргын багт хотыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах түүн шиг хүмүүс л чухал хэрэгтэй баймаар юм.
Б.Дэлгэр
– See more at: http://www.unen.mn/content/56080.shtml?alias=unen#sthash.LyA1tDJp.dpuf
Холбоотой мэдээ
-
zochin (November 05, 2015 11:09:05 am )
zov shuudver gargasan bn uul dargadaa bayarlalaa. ogt etsgui bsan gazar ni unen ch gelee ene tsetserleg hureelengin tehnik edinay zasgin undeslelig yaponi zurag tosol shalgarsan. getel saran darga uunig shou bolgoj tend ajillaj bsan olon mergejlin humuusig halj tanil talin olon mergejlin bud humuusig halj, erdemtedin zovlolig taraaj, oorin duraar ashlah bolson. hamgin gol ni baiguulgin ajilchid gazrig huvaan avch tohijiltin mungig ni huvaan iddeg bolson. mod tarih anhan shatni medlegui bsan tereer 7.8 jil hij zoshirch bgaa ch ene baiguullaga todiigui busad baigali orchni salbart mergejlin hun oguulegdej bn.
-
Anonymous (November 05, 2015 11:11:26 am )
Энэ сонин нөхөр шүү. Хэргийн газар малгайгаа орхино ямар цагдаа биш дээ. Их но той гар даа.
-
Anonymous (November 05, 2015 11:12:51 am )
ene odoo bolimoor yum
-
Anonymous (November 05, 2015 11:40:59 am )
Za arai dendeneee neg balai avgaid uuraa gargaad ene hun bish boljee
-
ЯАДГЫН (November 05, 2015 12:47:00 pm )
ЯАДГЫН ХОХЬ НЬ ЗА ЮУ. НАМЫН АЖИЛ НОМЕР 1 ШҮҮ. ХОТХОН ЯАХВЭЭ ДАРАА НЬ БОЛИЙШДЭЭ. УГААСА БОЛООЛ ИРСЫШДЭ. СҮРТЭЙШДЭЭ.
-
зочин (November 05, 2015 12:55:18 pm )
АН-ын нөхөд,энэ засгийн газар юу л хийгээд б/на даа.Саранчимэг бүтээлч хүн санагддаг шүү.
-
зочин (November 05, 2015 1:43:53 pm )
Саранчимэг сайн дарга штээ,нам дагасан өгөр толгойлсон салга өвгөн алуурчин нөхөр өөрөө зайлаач
-
ZOCHIN (November 05, 2015 2:09:58 pm )
хийсэн нэгнээ дарж байдаг хэт намчирхсан АН сөнөтүгэй
-
хачин (November 05, 2015 2:36:30 pm )
Шуудангын дарга болсон Батсайхан одоо цагаандаа гарчихсан төрийн хөрөнгийг идэж байна даа Сайханбилэг үүнийг л хүссэн биз дээ арчаагаа алдсан ТӨХ өөрийг дэмжжсэн хүмүүсийг төрийн хөрөнгөөр зугаалуулаад манжуур хүртэл шүү яана даа шуудан
-
зочин (November 05, 2015 2:42:16 pm )
Улсын баатар гэж дайснаа дарсан хүнд өгдөг хүндтэй сайхан алдар цол энэ их нэр хүндийг авах олон халуун эх оронч баатарууд авч чадаагүй мөнч оЖлон нь нойрссондоо.
-
unen ug (November 05, 2015 2:43:06 pm )
Mongold eroosoo comunizm l heregtein bna, olon tolgoitoi malnuud….
-
shognoi abvarga (November 05, 2015 2:55:39 pm )
batuul zuv . heden mod uslaad baij chadahgui uhsenee hiij uls turjsiin
-
сүхээ (November 05, 2015 5:48:28 pm )
батүүлд толгойтод цэвэрлэх байгууламжны орчим нутаг зааж амьдруул
-
Irgen (November 05, 2015 7:13:55 pm )
Ardchilsan namiihan iim l amitadshde elvegeegees ehleed shudraga ajilch mund durui haldag havichidag horidog helmegduuldeg tegeed shudraga baiy gej uyhan dogododog !!!!!!
-
Badarch (November 05, 2015 9:32:36 pm )
Bat~vvl Lalarin bandiaaaaa chi zvgeerel gertee hvnii oorin ach 30 aa haraad suugaachee
-
Зочин (November 05, 2015 10:47:50 pm )
Батүүлээ Налайхын засаг даргыг өмөөрөөд байгаагаа олон нийтэд тайлбарлаарай. Налайхын ард түмэн чамаас асуух цаг ойртож байгаа шүү. Ажил хийж чадаж, үр дүн нь олны нүдэнд ил байхад халж чаддаг ямар мундага баатар вэ. Чиний ажлыг зөвхөн энэ 2 хүнээр л хархад юу хийгээд толгой чинь бөнжигнөөд байгааг иргэд мэдэж байгаа. Энэ эмэгтэйг ажилд нь буцааж тавих нь нийслэлчүүдэд хэрэгтэй шүү. Бас нэг Болдбаатарыг томилох хүсэл чинь оргилж байгаа бол хөөгдөх чинь улам л ойртож байгаа хэрэг болно.
-
Anonymous (November 06, 2015 8:21:15 am )
Туйлширчихсан нам АН
-
зочин (November 06, 2015 9:26:43 pm )
Монголд ногоон байгууламжийн төлөө зүтгэдэг ганц эмэгтэйг ажлаас нь халж БААТАР болов. арай ч дээ Дэндүү намчирахжээ.
-
хүн (November 07, 2015 5:12:29 pm )
man namiin mangasuudiig zailuulj l bh heregtei
-
ard (November 07, 2015 5:13:51 pm )
man namiin mangasuudiig zailuulj l bh heregtei
-
зочин (November 07, 2015 7:24:15 pm )
Бат-Үүлийн оронд Саранчимэг гэдэг тэр гайгүй дайчин ажилсаг эмэгтэйг тавьсан нь дээр байхаа
-
malgai (November 07, 2015 9:12:30 pm )
mart
-
зочин (November 07, 2015 9:31:19 pm )
АН-д ажил хэрэгч ухаалаг хүн хэрэггүй мөнгөний шуналтай хувийн сонирхолтой нохой зантангууд л таалагдана. эцсийн дүнд нь улс орон дампуурлын ирмэгт тулж өөрсдөө үр хүүхэд аав ээжээрээ төлөөс төлнө
-
уншигч (November 08, 2015 12:11:23 am )
Улсын баатар цолыг малгайгаа. мартсан хамтрагчдаа элбэгдоржын огсон цолоо……
24 Comments