antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 5, 2015 3 comments

ЭНГИЙН НЬ ЗУТАРЧ БАЙХАД ЯЛТАН НЬ ЯМБАЛЖ СУУНА

нийтлэсэн Admin

УИХ-ын нэгдсэн чуулганаар Єршєєлийн тухай хуулийг єнгєрсєн долоо хоногт эцэслэн баталсан. Ингэснээр єршєєлд хамрагдаж буй 2500 гаруй иргэн маргаашнаас албан ёсоор эрх чєлєєтэй болох юм. Vvнтэй холбогдуулан цагдаагийнхан єнєєдрєєс єндєржvvлсэн бэлэн байдалд шилжлээ.
Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд хорих, тэнсэх, ял хойшлогдсон, торгох, баривчлах, албадан ажил хийлгэх, эрх хасах ялтай 13375 хvн бий. Тэднээс хорих, баривчлах ял эдэлж байгаа 6635 хvний єршєєлд хамрагдах нь 2383 иргэн юм. Тэдгээрээс бvрэн чєлєєлєгдєх нь 1702 хvн гэнэ. Vлдсэн нь хоёр жилийн ялаа хасуулж, бусад хугацааны ялыг vргэлжлvvлэн эдлэх юм.

Харин цагдаагийн байгуул­лагын хяналтад тэнсэх, ял хойшлогдсон нийт 5373 хvн байгаа гэж байна. Тэднээс єршєєлд хамрагдаад бvрэн суллагдах нь 4498. Єєрєєр хэлбэл, 83.7 хувь нь ялгvй болох аж. Шийдвэр гvйцэтгэх байгууллагын мэдэлд байгаа торгох, албадан хєдєлмєр эрхлvvлэх, эрх хасах, эд хєрєнгє хураах тєрлийн ялтай 1367 ялтнаас 1259 нь єршєєлд хамрагдахаар байгаа юм байна. Нэг vгээр хэлбэл тэнсэнтэй, тэнсэнгvй нийлээд 2961 хvнд Монгол Улсын тєрийн єршєєлийг vзэх нь.

УИХ-ын гишvvн Ц.Оюунгэрэл “Єнгєрсєн ху­­гацаанд Монголын тєр таван удаа Єршєєлийн хууль баталсан. Vvнд хамрагдаж суллагдсан иргэдийн нэг хувь хvрэхгvй хvмvvс дахин гэмт хэрэг vйлдсэн гэх судалгаа байдаг. Єєрєєр хэлбэл, єршєєгдсєн хvмvvсийн 99 хувь нь сайн нийгэмшиж чадсан гэсэн статистик удаа дараа гарч байсан. Тэд єршєєгдєж гарсны дараа нэгэнт тєрийн єршєєл хvртэж байгаа юм чинь иргэншиж, нийгэмшиж дахин хэрэгт холбогдохгvй байя гэдэг сэтгэлгээ давамгайлдаг гэсэн статистик судалгаа байдаг. Тэгэхээр энэ удаад єршєєгдєж байгаа иргэд ч гэсэн ийм сэтгэлгээтэй байх болов уу гэж vзэж байгаа” хэмээн их уужуухан бодолтойгоор хариулжээ.

Vнэхээр энд, тэндээс єгєєд байгаа статистикийн мэдээнд итгэж байгаа бол энэ улсынх нь эдийн засаг хямарчихаад байхад хэдэн цагдаагаа єндєржvvлсэн байдалд шилжvvлж, зvдрээгээд, эцэст нь илvv цагийн хєлс зэргийг олгох ямар хэрэг байна вэ.

Яг vнэндээ мєрєєрєє ажлаа хийж, амьдрал ахуйгаа єєд нь татах гэж яваа хvмvvс энэ нийгэмд чинь буруутан нь болж хувираад байнгаа юм бус уу. Хэзээ энгийн иргэн ажлаа хийж, амьдралаа єєд татсаны тєлєє тєрєєс урамшуулал гуйдаг байлаа.

Тvvнтэй адил нэгэнт “Монгол Улсын нэрийн ємнєєс…..” гэж уншуулчихаад эргээд тєрийн “хайрыг” хvртээд байгаа хvмvvст атаархал ч тєрєх шиг. Ингээд биччихээр ухаантнууд нь маныгаа “Шоронд очиж амьдар” гээд баахан зvхэх байх л даа. Гэхдээ атаархаж, бухимдахаас єєр арга алга. Єршєєл vзvvлэх тухай хуулийг бvхэлд нь хэрэгжvvлэхэд улсаас 130 сая тєгрєгийг шийдвэрлэж єгч байгаа юм гэнэ. Ямар баян, бас энэрэнгvй тєр гэхээрээ ийм байдаг юм. Шийдвэрлэж єгсєн хєрєнгєнєєс нь орон нутгийн иргэдийг хvргэх зардал, євлийн улирал учраас зарим нєхрийнх нь дулаан хувцасыг шийднэ л гэнэ.

Ц.Оюунгэрэл гишvvний “Наймдугаар сард суллагдсан бол халуун, дулааны vед хvмvvс орон байртай, ажилтай болох, ах дvvгээ олж очих асуудлууд зардал багатайгаар шийдэгдэх боломжтой байсан. Энэ хууль сунжраад бvтэн хоёр сар хагасын дараа хэрэгжиж эхлэж байна. Vр дагавар нь цаг агаарын хувьд єєр нєхцєл байдалд єршєєл явагдах гэж байна. Одоо улирлын чанартай ажлууд хаагдчихсан, орон гэрийн асуудал хурцаар тавигдана. Орон гэргvй, хувцас хунаргvй хvмvvсээ яах вэ гэдэг асуудал дахиж яригдана. Хєрєнгє санхvvгийн шинэ асуудал гарч ирнэ гэсэн vг” гэж хэлсэн vгийг санахаар Єршєєлийн хуулийг оройтуулсан хvмvvст бурууг нь тохох ёстой ч юм шиг. Энэ мэтчилэнгээр тєрийн єршєєлд бvрэн утгаараа хамрагдахаар болж. Цаашлаад Єршєєл vзvvлэх комиссийн зvгээс Хєдєлмєрийн яам руу албан бичиг явуулж, орон нутгийн хєдєлмєрийн байцаагч нар очсон ялтнуудтай нэг бvрчлэн уулзаж, ямар мэргэжилтэй, ямар ажил хийх боломжтой зэргийг нь судалж, сул орон тоог санал болгох, мэргэжлийн сургалтуудад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулна. Хэрэв дээр дурдсан 130 сая тєгрєгийг хамгийн шаардлагатай эрvvл мэнд эсвэл боловсролын салбарт зарцуулсан бол хичнээн хэрэгтэй байсан бол. Ийм байхад энгийн иргэд бухимдахаас яах вэ дээ. Монгол Улс 2013 онд л гэхэд тєсвєєс хоригдлуудад зориулж жилд 12 тэрбум тєгрєгийг зарцуулдаг байсан. Єєрєєр хэлбэл, нэг ялтанд єдрийн 10650 тєгрєгийн зардлыг тєрєєс гаргадаг. Жилд нэг ялтанд 200 мянган тєгрєгийн хувцас тарааж байсан гэж єнєєгийн Шадар сайд Ц.Оюунбаатар хэлж байсан удаатай. Монгол Улс Vндсэн хуульд “Монголын ард тvмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлыг бататган бэхжvvлж, хvний эрх, эрх чєлєє, шударга ёс, vндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, тєрт ёс, тvvх, соёлынхоо уламжлалыг нандигнан євлєж, хvн тєрєлхтєний соёл иргэншлийн ололтыг хvндэтгэн vзэж, эх орондоо хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хєгжvvлэхийг эрхэм зорилго болгоно” гээд заачихсан учраас гэмт хэрэгтнvvд болон Єршєєлийн хуульд хамрагдагсаддаа их найр тавьж байгаа биз. Тэгвэл vлдэж буй “мєрєєрєє” амьдарч, сурч, ажиллаж байгаа иргэдийг хэрхэх болж байна вэ.

Ажил олдохгvйн улмаас хог тvvж, єдєр хоногийг єнгєрєєж байгаа хvмvvсийг хэн харж, хандах болж байна. Ардчилсан нийгэмд адилхан сонгох, сонгогдох эрхтэй ч тєрийн хайр, хишгийг хvртэх эсэхэд ийн хоёр туйл харуулаад байвал энгийн иргэдийн бухимдал буцлаад суугаад байхгvй л болов уу.

Аливаад учир бий. Vvнтэй адил гудамжинд ажилгvй тэнэж, орох оронгvй хогийн цэг, орц, байшингийн хонгил хэсч яваа иргэдийнхээ ирээдvйд илvv анхаарал тавих нь илvv vр дvнтэй арга юм биш vv.

Ж.Нарангэрэл

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (November 05, 2015 11:01:55 am )

    Сонгуулийн өмнө жаахан оноо авах гэсэн арга нь. Одоо баахан хүмүүсийн энгэрт төмөр зүүнэ дээ.

  • Egel Khun (November 05, 2015 11:05:20 am )

    Narangerel mine chi ner shigee saihan gereltej yvaa baih, nar shig gerelteh odor baihad sargui shono shig hooson haranhui yvah hund baidag yum, heleh ugch oldohgui baina. yuch uzeegui medel mohos chine ene heden mornoos medegdej baina. Erh chuluu gdg ugiig tungaaj neg uzeesei

  • zochin (November 05, 2015 12:15:27 pm )

    har tamhi yaj bgaa yum boloo aimar yum be? dandaa uursd-h huuhed bdag gedeg unen yum bn l daa !!!

antalya rent a car