Сонгуулийн сурталчилгаа энэ удаа хэтэрхий эрт эхэлж буйг зарим улстєрч биеэрээ мэдрvvлж байна. Уулзалтад очуулж, тархийг нь угаахын тулд утасны нэгжээр урхидсан тохиолдол гарсан. Мэдээж хэн овсгоотой, бусдыг хэрхэн єєрийнхєє талд элсvvлэх вэ гэдгийг цаг, минут тутамд бодож, тунгааж байгаа бололтой. Єєрєє ганцаарчлан гvйж очихын оронд янз бvрийн аян нэртэй асуудлыг єрнvvлж, тvvндээ зориулж багагvй мєнгє зарж байна.
Хамгийн энгийнээр харахад сонгуулийн сурталчилгаагаа эртнээс эхлvvлсэн нєхєд одоо байгаагаа барчихаад, сонгогдсон хойноо хэд нугалан буцаана гэсэн зорилт тавиа юу гэлтэй. Тиймдээ ч єнєєдєр ард тvмэн ахуйн ядууралд орж, улстєрчдєєс бэлэн зvйл авах хvсэлтэй байгаа сэтгэлгээгээр нь тоглож байна.
Тэдний нэг нь ШЄХТГ-ын дарга асан О.Магнай. Тэрбээр “Дэм дэмэндээ” гэх аяныг єрнvvлж, “Улаан чулуутын хогийн цэгийг хаах” зэрэг санаачилгуудыг дэвшvvлээд байгаа нь сонгуулийн сурталчилгаагаа ил тод явуулж буйг нь илэрхийлж байна. Мань хvн ядарсан хvмvvсээр єрєвдvvлж, тэдний талархалыг хvртээд хэдийнэ сурчихсан. 2008 онд баривчлагдаж, хоригдсоныхоо дараа биеийн байдал нь их хvнд “аав”-ынхаас гарч ирсэн. Тэр vед хичнээн єрєвдєлтэй байдалд орсныг нь Монголын мянга, мянган ээж халаглаж байсан. Харин одоо бол “Улаан чулуутын хогийн цэг”-ийг “оролдож” тухайн хэсэгт амьдардаг иргэдийн талархалыг хvлээхийг хvссэн. Тvvгээр ч зогсохгvй хvйтний ам наашлангуут хєєрхий гэр хорооллын иргэдэд нvvрс тvгээж эхэлсэн нь санал хураалтын ангуучлалыг арай л хэтэрхий ашиглаж байх шиг.
Мэдээж эдийн засаг хямарсан гээд ихэнх аж ахуйн нэгж дампуурч, иргэд олноороо ажилгvй болж байгаа учраас шуудай нvvрс ч болтугай авахыг хvссэн хvн захаас аваад бий. Харин энэ сэдлийг нь ашиглаж, далд санаагаа хэрэгжvvлэх гэж байгаа нь улстєрд дуу хадааж, тєрийн албанд даргын суудал эзэлж байсан хvний хувьд увайгvй vйлдэл гэхээс єєр vг ч эвлэхгvй биз. Уг нь хєєрхийг нээрээ л ард тvмэнд хамаг байгаагаа зориулж байна уу гэж бодох гэхээр даанч болсонгvй. Учир нь мань хvн 2008 онд УИХ-ын сонгуульд єдгєє хогийн цэгийг нь хааж, нvvрс тараагаад байгаа Сонгинохайрхан дvvргийнхээ тойрогт нэр дэвшээд, ялалт байгуулж чадаагvй. Тиймээс л даагаа нэхэхээр дэндvv эртнээс иргэдээр тохуурхаж эхлэв бололтой. Гэхдээ УИХ-ын сонгууль болж ард тvмэн саналаа єгєх єдєр ёстой л зай ч байна, лай ч байна гэгчээр нэлээд хэдэн сарын дараа болно. Тэгэхээр иргэд хvйтэнд О.Магнайгийн єгсєн нvvрсээр ганц єдєр гэрээ галлачихаад, дулааны улиралд саналаа хэнд єгєхєє шийдчих ухаантай болчихсон гэдгийг мань хvн тооцохгvй байгаа нь их л хачирхалтай юм. Хагас жил гаруйн дараа “хамраараа газар хатгачихаад” харуусан суух вий дээ, хєєрхий.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (November 05, 2015 9:46:01 am )
1-рт толгой хөлдүү, 2-р өнгөрсөн төрд алба хаасан богино хугацаанд ямар их мөнгө идсэнийг нь харуулж байна.
-
Anonymous (November 06, 2015 12:42:13 pm )
чи өөрөө тэнэг
-
-
Зочин (November 05, 2015 10:24:38 am )
Магнай ч ард түмэнд тустай зүйл хийсэн шүү Дэмжих хэрэгтэй
-
иргэн (November 05, 2015 12:40:15 pm )
МАГНАЙ БОЛ ШУДРАГ ЗӨВ ЗАЛУУ АН ААС ГАР БИЕЭ ДААЖ СОНГУУЛД НЭР ДЭВШ
ХУЛГАЙЧ НАРТ БҮҮ АШИГЛУУЛЬ -
Anonymous (November 05, 2015 1:41:42 pm )
Магнайг дэмжиж байна
-
Zochin (November 05, 2015 2:01:32 pm )
Намд нт элсэхгүй бол барьж хорьчих гээд хэцүү л дээ
-
зочин (November 05, 2015 3:07:22 pm )
Одоо байгаа популистуудаа яая гэж байхад чи бас яах нь вэ
-
Anonymous (November 05, 2015 4:45:48 pm )
Butehgui amitan hudalch sda
-
зочин (November 05, 2015 5:41:03 pm )
магнайг дэмжинэ
-
Anonymous (November 05, 2015 5:53:49 pm )
Магнайгийн өгсөн нүүрсийг түлээд нэг айл ч гэсэн дулаан хоноход юу нь буруу байна? Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав гэгчээр…
-
Солонгот Балдан (November 05, 2015 6:58:39 pm )
О.Магнай бол маш их ухаалаг, ард түмнийхөө төлөө ясаа цайтал тэмцдэг, өндөр мэдлэгтэй популист биш хуульч хүн. МАН-ын хутган үймүүлэгчүүдийн гүтгэлгээний суртал ухуулгад авталгүй энэ залууг бүх орон даяараа дэмжьеэ. Бид алдахгүй. МАН-ынханы яаж хэлмэгдүүлэн зовоож тарчлаадгийг мах цусандаа хүртэл мэдэрсан,зовоодог зовлонг нь амьд биеэрээ амссан хүн.
-
Зочин (November 05, 2015 7:02:59 pm )
2008 оны 7-р сарын 1-нд яалаа. Одоо сонгогчдоо гал руу түлхэчихээд өөрөө араар нь үлдэх сүйхээтэй залуу даа. Түүнийг сонго сонго.
-
Балт (November 05, 2015 8:05:58 pm )
Нээрээ л үнэндээ ард түмнээ улаан гол руу түлхчээд өөрсдөө яалаа…ккккк.10 хоногиин ял даахгүй .чааваасдаа зурагтаар гарсан нь нүдэнд харагдаж санаанд орж байх чинь.иим юмнууд хэрэгтэй цагт хэрэг болох уу..ямарч байсан тагнуулд хамт явах хүн биш..
-
zochin (November 05, 2015 8:31:38 pm )
Magnai chi bol mundag zaluu demjij bna.
-
Зочин (November 05, 2015 9:27:16 pm )
Сэжгийн дарваан амтай, дандаа крандуулж явдаг худлаа гар. Төрөөс их мөнгө гусчдээ.
-
zocnin (November 05, 2015 9:52:49 pm )
okdemjij bna
-
taiwaa (November 05, 2015 9:53:49 pm )
mundah zaluu shudrag
-
зочин (November 06, 2015 1:01:12 am )
Шударга сайн залуу. Дэмжиж байна. Хийсэн ажил, хэлэх үгтэй л хүн дээ.
-
ТӨРИЙН АЛБАН ХААГЧ (November 06, 2015 10:25:15 am )
хүний юу хийсэн бүтээсэнг ард түмэн харж байгаа тэдний нүд зөв бурууг ялгах чадвартай зарим нэг хүмүүс тойргоо алдах вий гээд сөрөг нийтлэл бичээд байх шиг байна энэ залууд ядарсан ар бид чинь тун чиг итгэл өгч байгаа дэмий хүний нэрийг гутаах гээд байх хэрэггүй МАН нөхдүүд өөр шигээ л бодох юм даа мөнгө идсэн гэнэ үү өөрсдөө газар наймаалж тендер хулгайлж гаршсан гарууд та нарт итгэхгүй ээ
-
Anonymous (November 06, 2015 10:38:42 am )
Хүнд үед гар өргөөд хамгийн түрүүнд бууж өгөхөөр хүн.
-
bolor (November 06, 2015 3:40:13 pm )
ene hun chin aimshigt doloon sariin negniig ehluulj sainah zaluuchuudiin amind hurchheed zugtdag darvaan magnai shuu dee shal hudlaa gar eh ornoo hudaldaj olhon chadah hun olnii dund orood zugtaj baisab n odoo ch nudend haragdaj bna
-
иргэн (November 09, 2015 11:22:31 am )
магнай бидний болон өөрийнхөө татварын мөнгөөр байгуулсан хөрөнгийг шатаачихаад зүгээр сул явж байдаг дахин шатаах ч тухай ярж байсан одоо сонгуульд ялагдвал дахин шатаана л гэх байх энэ мангарыг шоронд нь байлгах хэрэгтэй
22 Comments