Солонгос улсад аялал жуулчлалын гурван сарын сарын визээр очсон Монгол улсын иргэн, эрэгтэй У (31) болон Б (28) нарыг Сөүл хотын цагдаагийн газар саатуулж эрүүгийн хэрэг үүсгэлээ.
Тэдгээр нь 10-р сарын 11-ний өдөр Сөүл хотын Жунгру дүүрэгт байх алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүрүүдээр явж байхдаа худалдагчийг өөр хүнд үйлчилж байх зуур, лангуун дээр тавьсан байсан дөрвөн сая 800-н воноор үнэлэгдэх 16-н ширхэг 14 каратын алтан бөгжийг бүлэглэн хулгайлсан ажээ.
Хулгайн хэрэг үйлдсэн залуус Монгол улсын иргэд байсан гэж Солонгос худалдагч нар цагдаа нарт мэдэгдсэний дагуу хэргийг шалгаж эхэлсэн ба тэднийг Сөүл хотын Гуангхи дүүрэг дэхь Монгол тауны дэргэдээс саатуулсан байна.
Саатуулагдах үедээ У нь хулгайлсан бөгжнөөс нэг ширхгийг, Б нь хоёр ширхгийг тус тус зүүсэн байсан бөгөөд тэд хулгайн хэрэг үйлдсэнээ зөвшөөрч, үлдсэн 13-н ширхэг алтан бөгжийг согтуу байхдаа хаяж үрэгдүүлсэн хэмээн мэдүүлжээ.
Монгол залууд баригдсан даруй эх орондоо байгаа гэр бүлийнхнээсээ мөнгө авч Солонгос иргэнийг хохиролгүй болгосон ч Солонгос улсын хуулийн дагуу, Монгол залууст эргүүгийн хэрэг үүсгэн түр хорьсон байна.
Мөн өмнө нь 2-3 удаа тус улсад очоод буцахдаа өөр бусад гэмт хэрэг үйлдэж байсан эсэхийг нь шалгаж байгаа юм байна.
Холбоотой мэдээ
-
иргэд (November 03, 2015 9:03:48 pm )
лаларуудыг гарын нь таслаад нохойд хая. шившиг
-
nergui (November 03, 2015 9:43:33 pm )
zaaval iim sorog zuil bichij albatai yum dandaa l baraan medee deerees ni mongolchuudaa nuulsan medee tuuj bichdeg yum uu haashaa yum…
-
japan (November 03, 2015 11:08:47 pm )
Ichmeer yum be mongolchuud. Gadaadad dandaa hulgai hiij yvna. Udam ugsaagaa uls ornoo buzarlasan gainuud ve. Garii ni tasddag bolmoor yum kkk
3 Comments