antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2015 Comments are off

Хоригдлуудыг энэ долоо хоногт багтан суллагдана

нийтлэсэн Admin

shoronУлсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг шүүхийн хэмжээнд нэг мөр ойлгох зорилгоор улсын хэмжээн дэх эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчидтэй уулзалт-ярилцлагыг өнөөдөр зохион байгууллаа.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд болсон уг уулзалт-ярилцлагад нийслэл, дүүргийн шүүхийн шүүгчид ирж оролцсон бол орон нутгийн шүүхүүд онлайнаар холбогдож, Дээд шүүхийн шүүгчдээс энэ талаар тулгамдаж буй асуултдаа хариулт авсан юм.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг өршөөлд хамрагдах ялтнуудын материалыг прокуророос ирсэн тохиолдолд яаралтай судалж, хорих анги дээр нь хуралдаан хийж, энэ долоо хоногтоо багтаан өршөөн суллахыг үүрэг болголоо гэж УДШ-ээс мэдээллээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдсэнээр энэ сарын 2 буюу өчигдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Уулзалт-ярилцлагын үеэр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс тус хуулийг хэрхэн хэрэглэх талаар бичгээр болон амаар ирсэн асуултад хариулт өгсөн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car