antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 16, 2015 15 comments

Эрдэнэт хүлгээ эрлийз гөлөгний үнээр Хятад руу ачуулж байна

нийтлэсэн Admin

Б.ЗАЯА

Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор гаргахаар монгол адууг олноор хашсан байхтай манай сурвалжлах баг таарлаа. Таван хошуу малаасаа сүлд хийморийн бэлгэдэл гэж онцгойлон шүтэж, муулахыг хүртэл урьтал болгодоггүй бид молор эрдэнээсээ нүүр буруулав уу гэлтэй. Тэр тусмаа удамт хурдан хүлгүүдтэй зүүн аймгийнхан адуугаа хил давуулахад “гардан” оролцож байгааг нүдээрээ харлаа.

БНХАУ-ын иргэд зүүн аймгуудаар явж малчдаас адуу худалдан авдаг бол­жээ. Тэднийг ямар зөвшөөрөлтэй, юунд зориулахаар авч байгааг мэдэхгүй атал “Хямралтай үед мөнгөтэй болж байвал хамаа алга. Хурдан удамтай нь ч яамай байна аа” гэх нэгэн захаас аваад таарав. Хятад иргэд Дорнод аймгийн төв, Матад, Халхгол сумдын малчдаас нэг адууг 600 мянган төгрөгөөр худалдаж аваад хүнд даацын ачааны автомашинаар зайгүй болтол нь чихээд хилээр гардаг болсон тухай  нутгийнхан ярьж байна. Тэр бүү хэл монгол иргэд адууны наймаа хийдэг хятадуудад хашаа, газраа түрээслүүлж ашиг олдог болжээ. Тэдний нэг Дорнод аймгийн Матад сумын иргэн н.Буяндэлгэр “Хятадууд манайхаас 600 мянган төгрөгөөр авна гэж байсан. Гэтэл малчид ямар ч сайн  адуу авчрахад ч анх хэлсэн үнээрээ авахгүй байна лээ, тэд. Яаж ийгээд л муулж 450, 500 мянгаар авч байсан. Харахад хайран санагдаж байсныг нуугаад яахав” гэж байна.

Монгол адууг хил давуулахыг зөвшөөрдөг эсэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибалаас тодруулахад “Монгол Улсад энэ жил 250 мянга орчим адууг таваарын болон үржлийн зориулалтаар экспортлох тооцоотой байгаа. Манайд мах болгоод экспортлох үйлдвэрийн хүчин чадал хүрэлцээгүй. Амьдаар гаргахыг хууль эрх зүйн хувьд хориогүй” гэлээ. 2015 он гарснаас хойш Монгол Улсын хилээр 2200 гаруй адууг гаргасан тухай мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өглөө. Хилээр гаргах монгол адууны тоо эрс нэмэгдэж байгаа гэх мэдээллийг ч тэд нэмж хэлсэн.

Өнгөрсөн өвөл идэш­ний адуу гэхэд нэг сая төгрөг давж байсан даа. Хурдны адуу бол хэдэн саяар яригдана. Хурдан удамтай адууны төлөө юугаа ч хайрладаггүй,  мориор дэлхийг эзэлсэн гэж аархдаггүйсэн билүү, бид. Гэтэл тал нутгийн монгол адуу эрлийз гөлөгнөөс доогуур үнэлэгдэж Хятад руу ачигдаж эхэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Зочинbat (October 16, 2015 10:10:57 am )

    mongol hunee avah geed ochihod undur une heldeg atlaa hujaa nart hutul ochood haymd ugdug teneguud yum daa uur heleh ug alga odoo boiiosoi ub d avaad irvel hujaagaas deer une uguh baihdaa

    • зочин (October 19, 2015 8:44:49 am )

      Хэн ч гэсэн хядхан авахыг бодох нь зах зээлийн хууль авч байгаа нь их юм та нар өөрсдөө авч чадахгүй байж битгий ингэж донгосч бай

  • boroo (October 16, 2015 10:16:49 am )

    HAAYA-nd baigaa malaasaa dor mal bolchihson alban tushaaliig muhgunuus uur nud,setgeleer harahaa bolison teneguudiig yaanaa neg l ih huuli yarisan amisgaanuud nariindaa huulia ch oligtoi medehgui baij Ganibaal gej yamar ch utagatai ner yum chi balairch baihiin orond mongol aduunii geniig hadgalah talaar bodlogo barij uneguidsen aaduugaa unetei bolgoh bodlogo yariach malaa

  • оогий (October 16, 2015 10:30:13 am )

    малчдын л буруу. муусайн новшнууд монголчууддаа болохоор өндөр үнэ хэлнэ, хятадуудад болохоор бага үнээр өөрсдөө тууж очоод тушаана. зунжингаа наадамдаж, айрагдаж залхуурч хэвтчихээд өвөл болохоор хотынхноос хандив тусламж мөнгө төгрөг нэхнэ. монгол соёл уламжлалаа авч яваа, монгол өвөө хамгаална гэвэл малчдаа хайрла энэ тэр гэж баахан ноосны ноолуурын , сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлчихээд хотоос яваа аяны улсуудад ганц литр сүүгээ ч хотын дэлгүүрийн боловсруулсан савласан сүүний үнээр өгдөг. атга ааруул ч үнэгүй гар цайлгаж мэддэггүй. ялангуяа өвөрхангай аймгийнхан. хүн гэрт нь орж байхад аяганы амсар ч зуулгахгүй, ангайгаад хараад суугаад байдаг. харамч, залхуу балиар газар

  • Anonymous (October 16, 2015 10:37:41 am )

    Сvхбаатар аймгийн дарганцарууд УБ ын дарга нартаа зусардаж адуу малыг нь хужааруу гаргаж зарж огдог нь нууц биш шуу дээ

  • zochin (October 16, 2015 10:40:33 am )

    negent ugch bgaam bol mash undur uneer uguh heregtei. yr ni huduugiinhun nutgaa hairladaggui ted uursdiin garaar bugdiig ustgaj bgaa./zeer buga oono, zergiig zugeer l alaad l hunsendee heregledeg gesen shu/

  • mmmm (October 16, 2015 10:51:33 am )

    yaana da Mongolchuudaa malaa zarj bgaa ta nart Mongol geh setgel bn u

  • Anonymous (October 16, 2015 1:34:40 pm )

    Uheruud bainga uherteh um

  • би (October 16, 2015 1:47:59 pm )

    Манай Монголчууд яагаад ийм болчихвоо хэдэн төгрөг олж байвал амиа өгөхөөс ч буцахгүй болчихож. Уг нь манайхан газар дэлхий уул усаа хайрладаг өв уламжлалаа сайн мэддэг улс байсан юмсан гэтэл Ардчилал гарснаас хойш хүн хүнээ байж бүх юмыг зоосны нүхээр хардаг болж. Ардчиллыг буруутгаагүй ардчиллыг зөв системтэй бодлоготой явуулаагүйн гай

  • Anonymous (October 16, 2015 3:52:08 pm )

    uursdiig ni zarval taarna
    novshnuud heden haltar tsaasnaas nudee uhaj uguh nee

  • mongol (October 16, 2015 3:52:36 pm )

    uursdiig ni zarval taarna
    novshnuud heden haltar tsaasnaas nudee uhaj uguh nee

  • m (October 17, 2015 5:42:37 am )

    Хэдэн адуу зарахад яахав дээ.Зар зар.

  • Anonymous (October 18, 2015 6:40:21 pm )

    ardchilal chini ugaasaa iim yum bish uu ardchlaliin altan xaraatsai amerkiig xar delhiig samarch bhad

  • mgl (October 18, 2015 6:41:19 pm )

    ardchilal chini ugaasaa iim yum bish uu ardchlaliin altan xaraatsai amerkiig xar delhiig samarch bhad

  • зочин (October 18, 2015 9:39:20 pm )

    тэгээд тэр зураг хөрөг видео энэ тэр нь хаа байна ?битгий худал ш а а !

antalya rent a car