Тухайн хүний өглөө босоод зооглож байгаа хүнсний зүйл түүний эрүүл мэндийн байдалд гол нөлөө үзүүлдэг байна. Хоол судлаачдын үзэж байгаагаар өглөө өлөн дээрээ хэрэглэхэд хориотой хүнсний бүтээгдэхүүнүүдийн жагсаалт байдаг аж. Эмч нар ялангуяа гадил жимс, йогурт зэргийг өлөн дээрээ идэхийг зөвлөхгүй байна. Гадил жимсний хувьд түүн дотор магни гэдэг бодис их хэмжээгээр агуулагддаг гэнэ. Тэгэхээр өглөөний ундан дээр гадил идэх зуршилтай хүмүүсийн кальци, магнийн тэнцвэржил алдагдаж, зүрх, судасны өвчин үүсэх магадлал өндөрсдөг аж. Харин хоосон ходоодонд орохдоо йогурт ашиг тустай чанаруудаа хэсэгчлэн алддаг байна. Таргийг цай ууснаас хойш хоёр цагийн дараа юм уу унтахынхаа өмнө уувал зүгээр гэнэ.
Өлөн элгэн дээрээ амтат жүрж идэхийг зоривол тийм ч зөв санаа биш аж. Ходоодны шарх үүсч, харшлын урвал явагдах магадлал өндөрсдөг юм. Улаан лооль тийм ч тустай биш. Түүн дотор пектин гэдэг бодис ихээр агуулагдахаас гадна хүчиллэг бодисууд цөөнгүй бий. Энэ нь цөсний чулуутай болох аюулыг нэмэгдүүлдэг. Сармис, нөөшилсөн бүтээгдэхүүн, бүрэн утлагат хиам зэрэг нь бас аюул дагуулна. Ходоодоо хямраая гэж бодож байвал өргөст хэмх, чинжүү, байцаа зэргийг идээд үзээрэй. Ялангуяа хоол боловсруулах эрхтэний эмгэгтэй хүмүүс тэдгээрээс болгоомжлох хэрэгтэй юм. Мөн хүйтэн ундаанаас татгалзвал зүгээр. Тэдгээр нь эмэгтэй хүний сарын тэмдгийн тогтсон хуанлиг өөрчлөх чадвартай гэнэ. Өлөн хүний бие махбодод орсон чихэр гэнэтийн бэлэг болж мэдэхийг анхаарах ёстой. Цөс түүнийг боловсруулах шаардлагатай хэмжээний инсулиныг ялгаруулж амжихгүй юм. Ингэснээр цусанд агуулагдах чихрийн хэмжээ нэмэгдэж, тэнцвэр алдагдана.
Холбоотой мэдээ
Comments are closed.