antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2011 1 comment

Харумафүжи амрах эрхгүй

нийтлэсэн Admin

Өнгөрсөн аки башёд түрүүлэх хэмжээнд барилдаж чадсан бол Монгол Улсаас мэргэжлийн сүмогийн гурав дахь ёкозүна төрөхөд тун ойрхон байлаа. Харамсалтай нь Харүмафүжи энэ даалгаврыг биелүүлж чадалгүй найман даваа, долоон унаатайгаар башёг өндөрлүүлсэн. Ингэснээр дорж хаяж дахиад хоёр башё хүлээх хэрэгтэй болж байгаа юм. Түүний энэ байдалд эгдүүцсэн “Исагэхама” дэвжээний эзэн Харүмафүжиг ирэх башё эхэлтэл амраахгүй байхаар шийджээ. Эхлээд тэрээр багшийнхаа хамт 10 хоногийн турш Японы Фүкүока хотод бясалгалд суух аж. Харин үүний дараа барилдааны болон хүчний бэлтгэлдээ орох юм байна. Дашрамд сонирхуулахад, ирэх башёгийн банзүкэг энэ сарын 31-нд зарлана. Харин барилдаан ирэх сарын 13-нд Фүкүока хотод эхлэх юм.

“Спортын шуудан” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 06, 2011 11:33:24 am )

    zuv sain bagsh bn

antalya rent a car