antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2015 14 comments

Сураг нь алдарсан Рейлбус

нийтлэсэн Admin

reilbus1013Нийслэлчvvд Рейлбус гэх хурдан галт тэргээр хотын дунд тvгжрэхгvйгээр ажлаа амжуулна гэж хэрэндээ баярлаж байсан цаг саяхан. Гэтэл vйлчилгээнд нэвтрээд байсан дээрх хурдан галт тэрэг хотод алдагдалтай ажилласан учир Дархан-Улаанбаатарын чиглэлд явуулах болсон юм.

Тэгвэл энэхvv унаа одоо хаана байгааг мэдэх албан тушаалтан байхгvй болжээ. Бид энэ талаар УБТЗ-ын холбогдох албан тушаалтнуудаас асууж тодруулах гэсэн боловч мэдээлэл єгєх хvн олдоогvй юм. Тvрvvч нь 1-р нvvрт

Ингээд УБТЗ-ын лавлахын ажилчдаас асуухад “Дарханы чиглэлд явж байгаад алдагдалтай ажилласан гээд явуулахаа больсон дуулдсан. Бид одоо тэр хурдан галт тэргийг хаана байгааг нь яаж мэдэх вэ дээ. Дарга нар л байгаа газрыг нь мэдэх байлгvй. Бидний олж сонссоноор єнгєрсєн оны есдvгээр сард Рейлбусыг алдагдалтай ажиллаад байвал 2015 оноос ємнє татан буулгаж vйлчилгээнд гаргахгvй тухай яриа гарч байсан. Тийм том тэрэг хаашаа л алга болов гэж, нэг газар хадгалаад л байж байгаа байлгvй дээ” гэсэн тайлбарыг єгєв.

Ямартай ч єнгєрсєн долоо хоногт Рейлбус хаана байна гэж хэвлэлийнхэн олонтаа асууж байсан ч “Энд байгаа” гээд хэлчих нэг ч албаны хvн гарч ирээгvй юм. Тиймээс бид ОХУ-аас єндєр vнэ єртєгтэйгээр авсан Рейлбусын сургийг гаргахаар зорьсон ч эрэл мухардсан юм. Уг нь энэ сайхан унааг Хотын дарга Э.Бат-Vvлийн санаачилгаар ЗТЯ болон УБТЗ-ынхны дэмжлэгээр “РА-2” маягийн 136 хvний суудалтай, 350-400 хvн зорчих боломжтой, нэг замтай vед єдєрт гурван удаа, хос замтай vед єдєрт зургаан удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих “РА-2” маягийн Рейлбусыг нийтийн тээвэрт явуулж эхэлсэн тvvхтэй. Гэтэл єнгєрсєн жил сvр дуулиан болж байсан Рейлбус маань алдагдалтай ажиллаж эхэлснээр тvvний бодийг нь хєтлєєд хаячих шиг боллоо энэ албаны хvмvvс. Тодруулбал, єнгєрсєн зургаадугаар сарын 6-наас эхлэн Толгойт єртєєнєєс Амгалан чиглэлд Рейлбус vйлчилгээнд явж эхэлсэн. Тухайн vед сvр дуулиантайгаар нээлтээ хийж, зєв шийдэл, хєгжил дэвшил мэтээр эрх баригчид тайлбарлаж байсан.

Єєрєєр хэлбэл, энэхvv хурдан галт тэрэг vйлчилгээнд гарснаар иргэдэд тvргэн шуурхай хvрч vйлчилж, олон нийтийн санааг хамгийн ихээр тvгшээж, нийгэмд стресс vvсгэдэг замын тvгжрэлийг бууруулна гэдгийг ч албаныхан дуу нэгтэйгээр хэлээд байсан. Гэвч эрх баригчдын магтаж сайшаагаад байсан Рейлбус vйлчилгээнд гараад хэдэн сарын нvvрийг vзсэн ч илбийн юм шиг алга болтлоо алдагдалтай ажилласан гэх нэр зvvв.

Тодруулбал нэг удаад 340 хvнд vйлчлэх боломжтой Рейлбусаар єдєрт 30-40 хvн л vйлчлvvлдэгээс болж 1.8 саяын тєгрєгийн орлого олж 28 сая тєгрєгийн алдагдал хvлээгээд байна хэмээн УБТЗ-ын удирдлагууд Э.Бат-Vvл даргад тайлагнаж байсан юм. Ямартай ч хотын удирдлагууд энэ том нvсэр унааг худалдаж авахын тулд 3.5 тэрбум тєгрєгийн бvтээн байгуулалтын ажл хийсэн байдаг юм билээ. Тодруулбал, Рэйлбусыг авах болон явах зам тавих, зорчигч суулгах зогсоолыг тохижуулах, тємєр зам руу явган зорчигч алхах зам тавих гэх зэрэг ажлыг хийсэн ч єнєєдєр энэ бvхэн тоос болон замхарч 3.5 тэрбум тєгрєгийг зvгээр л салхинд хийсгэчихлээ хотынхон.
Аливаа нэг ажил заавал ч vгvй тооцоо судалгаан дээр vндэслэгддэг бєгєєд тухайн орны зам харгуйд аль зэрэг тохирох вэ, явах хvмvvvсийн тоо гээд маш нарийн тооцоолж гаргах ёстой.

Гэтэл дуусаж ундаршгvй хєрєнгє хуримтлуулсан мэт загнаж монголын нєхцєлд огт тохирохгvй Рейлбус худалдаж авснаар єнєєдєр хэдэн тэрбум тєгрєгийн алдагдалд орж хариуцлага гээчийг хэн гэгч эрхэмтэй ярих вэ гэдэг нь ихэд бvрхэг байгаа юм. Уг нь хотынхон баруун солгойгvй мєнгє хийнэ гэж анх тооцоолсон байх, хєєрхий. Гэтэл эдийн засаг хvндэрч цалин, мєнгєє тавьж чадахгvй байгаа энэ цаг vед улам л нэрмээс болсон хэргийг хотынхон тарьчихаад байна.

Vгvй ядаж хэд хоног эрэл сурал болсон Рейлбусынхаа сургийг гаргаад єгчихвєл, нийслэлчvvд бидний татвараас хумслан байж авсан Рейлбус маань ашиггvй ажилласан ч гэлээ “Амьд мэнд арзайгаад байж байна” гэж сэтгэлээ тайвшруулах байсан нь гарцаагvй.
Арай дээдсvvд маань тємрийн хог дээр хаяж ахиухан хэдэн тєгрєг халаасалчихсан юм биш биз дээ гэх хар тєрж байна. Аль эсвэл урагш нь ч гаргачихсан юм болов уу. Зах зээлийн эдийн засагт шилжиж байхад хэдэн овсгоотой нєхєд урагш нь Оросын цэргээс vлдсэн танкуудыг гаргаж, цулайтал баяжсан бэлээхэн баримт бий шvv.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • zochin (October 13, 2015 9:56:04 am )

    Zuunharaa ruu yavj ehlesen gesen shuu

  • Зочин (October 13, 2015 10:02:59 am )

    Нийтийн тээвэрийн асуудал юм уу? хүүтэй нь холбогдсон асуудлаас үүдээд Баатар гуай аль эрт өөрөө огцрох байсийм. Хотын соёл ярьсан, унаган хотын хүүхэд гээд л их л ярих юм, огцрох соёлоос суралцаасаа? АРГАГҮЙДЭЭ ӨӨРСДӨӨ Ч СОЕЛ ГЭДЭГ ЗҮЙЛЭЭ ОЙЛГООГҮЙ, ИРГЭДИЙНХЭЭ ТОЛГОЙД НЬ СУУЛГАЖ ӨГӨӨГҮЙ БАЙЖ ХҮЧЭЭР ШИЙДЭХЭЭР,,,,,,,,,,,,,,,

  • Anonymous (October 13, 2015 10:20:48 am )

    АЛДАГДАЛ ХОХИРОЛЫГ НЬ ТӨЛӨХ БОЛВОЛ ХЭН ХАРИУЦАХ БОЛ?

  • Тэр (October 13, 2015 11:28:37 am )

    Энийг л аваад ирвэл хотын тээвэрт хүртэл хэрэгтэй ашигтай гээд хошигруулаад байсан алдагдалд ороод болиулсан одоо тэр тооцоо хийж магтаад байсан улсуудаас нь асуумаар юм улсын хөрөнгийг ийм маягаар иддэг улсуудыг илчилвэл таарна.

  • 50g (October 13, 2015 11:49:07 am )

    ene bat vvl geech odoo zail zail zonchihson owgon demii zuil hiij luiwar hiigeed bna

  • 50g (October 13, 2015 11:57:45 am )

    олон замхарч 3.5 тэрбум тєгрєгийг зvгээр л салхинд хийсгэчихлээ хотынхон. ——— gej bitii tenegt hotiinhon hon bish ard irged ymar hamaa bnaa naad bat vvl llraasaa asuugaach

  • Эрхэм (October 13, 2015 12:39:56 pm )

    Зүүнхараа явж байна лээ шүү уг нь тохилог тухтай унаа байна лээ харин үнэ хөлс нь жаахан тиймхэн юм байна лээ Зүүнхараа хүртэл 8000 төгрөг болгочихвол олон хүн сууна даа 12000 төгрөгөөр цөөхөн хүмүүс л явж байх юм тэгэхээр үнийг нь буулгаад олон хүн тээвэл ядаж алдагдалгүй байх болов уу төмөо замчдаа

  • Зочин (October 13, 2015 12:58:02 pm )

    Орчин уеийн ларганцрууд емч херенге менге тегрег, ер нь юу дайралдсан харагдсанаа шуудхан л залгидаг болчихжээдээ. Янз нь их л елсеж байдаг юмшигээ…

  • Зочин (October 13, 2015 2:45:29 pm )

    Энэ шал худлаа мэдээлэл бичхээ больмоор юм Зүүнхараа чиглэлд явж л байгаа шүү дээ Дархан чиглэлд явж байгаад Сайншандын чиглэлд явсан харин одоо Зүүнхараа чиглэлд явж байгаа чиглэлэ чиглэлээр туршилтын хэдэн сар яваад аль ашигтай чиглэлд нь тогсон графикийн дагуу явна духлаа аашхаа больмоор юм энэ Админ нь

    • Anonymous (October 14, 2015 1:52:31 am )

      судалгааны үндсэн дээр туршиж хийдэг болохоос, туршиж судалдаг гэж ямар юу байдаг юм

  • Anonymous (October 13, 2015 3:14:15 pm )

    Үүл баатар хаягдал төмөрт тушаасан гэсэн

  • novshnuud (October 13, 2015 3:20:46 pm )

    mongo ideh saihan bolomj bj l dee novshnuud odoo toluuleh heregtei ulsiig hohirolgui bolgoy

  • zoloo (October 13, 2015 8:22:34 pm )

    ene railbysa bytsaagaad orostoo zaraach Bat-yylee yamarch sydalgaagyi getgeliin huurluur avchiraa bizdee amidral medehee bolijee chi yagaa hyleesiin bytsgaad hyrdan zar buun aldagdaltai teever bn shd teneg mini

  • zochin (October 13, 2015 11:36:04 pm )

    avtobus kompaniudaad shalgalt oruulna ene ter gej daramtlaad her udaan torgooh bol uneheer shathuun ch bhgui selbegiin mungu ch bhgui tsalingaa tavij chadahgui bolchood bhad teneg luivarchin! ter smart kartaa shalguuluul taarna!

antalya rent a car