antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2015 Comments are off

“Манан” дууны клипний нээлт боллоо

нийтлэсэн Admin

14443779285617754811c3aСүмбэр” энтертайнментийн бүтээл “Алтан ураг”, “Лорд” хамтлаг болон СТА Хишигдэлгэр нарын хамтарсан “Манан” дууны клипний нээлт өнөөдөр боллоо. Хоёр жилийн хугацаанд бүтсэн тус дууны үгийг “Алтан ураг” хамтлагийн хуурч Ц.Гангаа, аяыг тус хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат бичсэн аж. Тэд өнөөдөр болсон клипнийхээ нээлтийн үеэр “Ус үгүй бол амьдрал үгүй” гэсэн уриан дор усаа хамгаалахыг залууст уриалсан юм.

“Сүмбэр” энтертайнмэнтийн захирал О.Мөнхбаяр: 

-Бидний эргэн тойронд олон асуудал байдаг. Тэр дундаас усны бохирдлын асуудал их чухал юм. Тиймээс бид клипээрээ дамжуулан залууст усаа хайрлахыг уриалахыг хүссэн. Мөн усны үнэ цэнийг мэдрүүлэхийг зорьсон. Ус байхгүй бол амьдрал байхгүй. Амьдрал байхгүй бол бидний хайр ч гэсэн байхгүй болно шүү дээ.

144437721656177280d5126

Ингээд та бүхэндээ “Алтан ураг”, “Лорд” ,Хишигдэлгэр нарын хамтарсан “Манан” дууны клипийг хүргэе.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car