antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2015 6 comments

Машинуудаа хураалгавал Тєрийн ємчийн хороог татан буулгаснаас тав дахин их хєрєнгє хэмнэнэ

нийтлэсэн Admin

mashin1013Шийдлийн Засгийн газраас хэмнэлтийн горимд шилжих гэдэг vгийг брэнд болгохоор тєлєвлєн, шижигнэсэн санаанууд гаргаад байгаа. Харамсалтай нь энэ нь ердєє л хоосон шоу тєдий зvйл болж, нvглийн нvдийг гурилаар хуурав гэгч болж таг зогсох бололтой.

Єнгєрсєн хавар буюу хоёрдугаар сард л гэхэд Шийдлийн Засгийн газрын тэргvvн хоосорч буй тєсєвтєє хэдэн тєгрєг тогтоон барихын тулд тєрийн албанд ашиглаж буй том болон дунд оврын жийпvvдийг хураан авахыг vvрэгдсэн.

Мэдээж энэ асуудал цоо шинэ биш бєгєєд урьд нь байсан гэдгийг ч тухайн vед нь холбогдох мэргэжилтэн нь хэлж байсан. Учир нь 2007 онд “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарч байв. Харамсалтай нь энэ огт хэрэгжээгvйгээр барахгvй байнга шинэ машинууд тєрийн албанд нэмэгдэж, урсгал зардал нь ч єссєєр ирсэн байдаг.
Энэхvv дуулиант асуудлыг иргэд харахдаа Засгийн газар мєнгє хэмнээд єєрсдийнх нь халаасанд хийчих мэтээр ойлгоод байсан. Анх Ерєнхий сайд vvрэг єгч байх vед тєрийн ємчит 757 байгууллага 5058 автомашин ашигладгийн 812 нь том, 159 дунд оврын жийп байсан байна.
Хэмнэлтийн горимын дагуу, Ерєнхий сайдын vvргийг биелvvлж Тєрийн ємчийн хороо дээрх автомашинуудаас єнєєгийн байдлаар 110 гаруй машин хураасан аж. Хэрвээ дарга нар ядаж л 800 гаруй том оврын жийпээ хураалгачихвал урсгал зардал зэрэг нь нийлээд жилд 50 гаруй тэрбум тєгрєг хэмнэх боломжтой гэсэн судалгаа ч гарсан. Уг нь дээрх хєрєнгє тєсєвтэй харьцуулахад єчvvхэн боловч хямарсан эдийн засагтай манай улсад бол багагvй мєнгє.

Гэвч єнгєрсєн хавраас хойш автомашин хураах ажлыг хийж байгаа ч энэ нь эхний саруудад л идэвхитэй єрнєж, сvvлдээ шоуны шинжтэй болж, гацжээ.
Тvvгээр ч зогсохгvй тэдгээр автомашиныг хурааж, дараах зохицуулалтыг нь хийж гvйцэтгэх учиртай Тєрийн ємчийн хороог ирэх онд татан буулгах талаар яригдаж эхлээд байгаа. Учир нь тус агентлагийг татан буулгачихвал багагvй хєрєнгє хэмнэнэ гэж vзэж байгаа юм. Єєрєєр хэлбэл 51 албан хаагчтай энэ хорооны бvх зардал нь жилдээ 800 орчим сая тєгрєг байдаг гэнэ.

Машинуудыг хураавал жилдээ 50 гаруй тэрбумыг хэмнэх атал 800 саяыг хэмнэх тухай яригдаж байгаа нь тун сонирхолтой гэхээс аргагvйд хvрч байна. Тvvнчлэн тус хорооны нэр татан буулгах агентлагуудын тоонд багтсанаар машин хураах гэдэг ажил ашиглагчид “Тєрийн ємчийн хороог татан буулгана гэж байхад яахаараа машин авах гээд байгаа юм бэ” гэдэг асуултыг тавиад унаагаа юvлэхгvй хэмээн гvрийх болсон байна.

Энэ бол Засгийн газар хэмнэлтийг хэрхэн, яаж хийх вэ гэдгээ бодолцохгvй бол эхлvvлсэн ажлаа нєгєє гараараа боомилон устгаж байгааг нь бататгаж буй хэрэг. Анх машин хураах тухай яриа гарах vест тєсвєєс бага ч гэсэн хэмнэлт хийнэ гэж байсан ч машины хэмнэлтээс тав дахин бага агентлагийг татан буулгах нь ердєє л дарга нар, том оврын жийп хэрэглэхээ больсон гэх шоуны хэсэг болох нь. Тvvнчлэн Ерєнхий сайд єнгєрсєн сард Сангийн сайдад гадаад, дотоод томилолт сургалт, хурал, зєвлєгєєн, эд хогшил худалдаж авах зэрэг тэвчиж болох бvх зардлаа царцаах, улстєрийн єндєр албан тушаалтнуудын энэ оны сvvлийн гурван сарын цалинг 30 хvртэл хувиар бууруулах саналтай байгаагаа дуулгаж, Б.Болор сайд ч судалж vзнэ гэж амалсан. Хэрвээ энэ нь биеллээ олвол 2930 хvний цалингийн хэмнэлт 1.8 тэрбум тєгрєг болох аж.

Одоогоор оны эхний найман сарын байдлаар улсын тєсєв 650 орчим тэрбум тєгрєгєєр тасалдсан бєгєєд жилийн эцэст 900 тэрбумаас нэг их наяд тєгрєгт хvрэх тооцоо бий гэж салбарын сайд нь хэлээд байгаа. Албан тушаалтнууд цалингаа хасуулчихвал тєсвийн алдагдлын хоёр орчим хувийг нєхєх боломжтой аж.

Энэ бол ердєє л тооцоо, тєлєвлєгєє. Гэтэл vvнээс их хэмжээний мєнгє хэмнэх аргуудаа огтхон ч хэрэгжvvлэх яриа, тєдий болгож vлдээгээд байгаа нь ирэх оны сонгуулийг угтсан популист vйлдэл болж хувирах гээд байна.
Магадгvй дуслыг хураавал далай гэдэгчлэн бvхий л салбар, боломжит нєхцєл бvрийг судалж, таналт хийхээр оролдож байгаа байх. Гэхдээ зєв цагт, зєв газраа гэдэг шиг илvv их хєрєнгийг хэрхэн танаж, тєсєвтєє нэмэр болгох вэ гэдгээ сайн тунгаах шаардлагатай гэдгийг УИХ дахь сєрєг хvчнийхэн болон мэргэжилтнvvд хэлж байгаа. Тэгэхээр Засгийн газрын зvгээс хэлснээ ажил болгож, vvрэгдсэнээ vргэлжлvvлж, бодит болгох шаардлагатайг анхаарах цаг болжээ.
Эх сурвалж:

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • гана (October 13, 2015 10:15:19 am )

    2012 оноос хойших 4 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын тоо 30 гаруй мянгаар нэмэгдэж, тэдний цалинд 1,8 их наяд төгрөг зарцуулах болжээ. Энэ тоо 2012 онд 1,2 их наяд байсан юм.Өөрөөр хэлбэл 600 тэрбумаар нэмэгдсэн гэсэн үг. Энэ нь улсын төсвийн бараг 1/3 гэсэн үг. Нөгөө талаар 1000 хүн амтай сумын төвд 1000 хүн багтах соёлын төв, хоногт 2-хон автомашин нэвтрэн өнгөрдөг гол дээр тэрбумаар гүүр барьдагаа болих хэрэгтэй байна.

  • Èðãýí (October 13, 2015 10:28:49 am )

    за бараг л худлаадаа яг хураалгахдаа тулвал бүгд эвдэрхий агтлагдсан болж таарнадаа. тэгж идээд сурцан улсууд зангаа тавихгүй шүүдээ. төсөв хэмнэх гэдэг бол захиран зарцуулж байгаа хүмүүсийг солих, хариуцлагыг хөрөнгө хураах, албадан хөдөлмөр эрхлүүлэх хэмжээнд аваачсан цагт л яригдах асуудал. одоо бол төсөв хэмнэх “тендер” гэгчээр иднэ шүүдээ.

  • Зочин (October 13, 2015 1:00:05 pm )

    Терийн емчийн хороо гэдэг газар юу хийдэг байгууллага вэ?Ямар ч хэрэггуй ийм юм байлгах дуртай дарга нартай нь татан буулгавал таарна!!!

  • EZEN (October 13, 2015 3:05:10 pm )

    Turiin umchiig gants ashiglaj hamgaalj udirddag gazar ni baihgui bolohoor jinhene zavaarsan yum bol doo harj l bgaarai.

  • Енхээ (October 14, 2015 1:38:48 am )

    TATAN buulgaa demjie b

  • zochin (October 14, 2015 10:11:55 am )

    erh yambtanuud iluu erhee hassan ni deeree ard tumen elgeeree hevtej bna shuu

antalya rent a car