Бидний хэлдэгээр “Наашаа цаашаа” хоол нь хятадын Си Чуан нутгийн алдарт хоолны нэг бөгөөд хятадын нутаг нутгийн онцлог, түүхий эдийн элбэгээс материалаа сонгодог. Монголд элбэг олдох материалаар хийж болох “Наашаа цаашаа”-гийн жор, аргыг та бүхэндээ хүргэж байна.
Орц:
- Шарах тос-75 мл
- Гахайн мах- 300 грамм /өөхгүй/
- Хатаасан хар мөөг- 5 грамм
- Сонгино-1 ширхэг
- Сармис- 3-4 хумс
- Лууван -1 ширхэг
- Өргөст хэмх- 1 ширхэг
- Цагаан гаа – нэг чимх
- Өндөг-1 ширхэг
Бэлтгэх арга:
Махаа эхлээд амтална. Энэ нь махыг дорно зүгийн хоолны өвөрмөц үнэр амт оруулахаас гадна зөөллөж өгдөг. Махаа савхан хэлбэртэй хэрчээд бага зэрэг давс, нэг цайны халбага шар буурцагны соус буюу цуу, бага зэрэг хүйтэн ус, кархмал буюу төмсний цардуул, нэг ширхэг өндөг эсвэл бага зэрэг дарсанд багсарна.
Амт орж байх хооронд хар мөөгөө угаагаад дэвтээсэн байх ёстой.
Лууван, өргөст хэмхээ махны адил нарийхан хэрчинэ.
Махаа тосондоо хуураад шүүж авна.
Дараа нь соусаа бэлтгэнэ.
Үүнд цайны халбаганы тал элсэн чихэр, сармис, цагаан гаа, Хятад хар цуу, шар буурцагны соус хэдэн дусал, бага зэрэг дзвс, мөн кархмал, ус, чинжүүний нухаш буюу чили паста орно.
Ингээд зөөлөн гал дээр тогоондоо бүгдийг нь холиод хуурна. Дараа нь сонгиноо хийгээд хэсэг хуурч бзйгаад гаргана.
Мэдээж хачирт нь агшаасан будаа болон мантуу байх хэрэгтэй.
Холбоотой мэдээ
-
dorj (September 26, 2015 1:59:17 pm )
234 geh hool
-
Has (September 27, 2015 5:16:29 pm )
Durtai hooll bnadaa
2 Comments