antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2015 5 comments

Энэтхэгийн баячууд алтан цамцаараа өрсөлдөх болжээ

нийтлэсэн Admin

altantsamtsЭнэтхэгийн 45 настай бизнесмэн Панкаж Парах гэдэг хүн өөртөө ер бусын бэлэг – алтаар хийсэн цамц бэлэглэсэн байна. Энэ цамц нь бараг 130 мянган фунт стерлингийн үнэтэй ажээ. Цамцыг 20 хүн 3200 цагт “нэхсэн” байна.

Бүр хүүхэд байхаасаа ийм ер бусын бэлгийн тухай мөрөөдөж байсан, тэгээд мөрөөдлөө биелүүлж чадсанд баяртай байна гэж Парах хэлжээ.

Гэхдээ энд нэг муу тал бий бөгөөд тэр олны дунд ийм цамцтай явж чаддаггүй, яагаад гэвэл түүнийг зүгээр л дээрэмдэж мэднэ, тиймээс тэр бие хамгаалагчдын бүхэл бүтэн баг хөлсөлж, тэднийхээ хамт л хотоор зугаалдаг байна.

Ер нь ийм моод Энэтхэгийн мөнгөө багтааж ядсан бизнесмэнүүдийн дунд гараад байгаа аж. Парахын өмнө түүний сайн найз тус улсын зартай тэрбумтнуудын нэг Датта Пхуге мөн л ийм алтан цамцаар гангарч хэвлэлийн од болоод байсан юм.

13075545422f5c06bf490229769695422f5c12305435thumb_size


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • MGL (September 27, 2015 1:50:51 am )

    Odookhon mongolchuud ” Mne toje” gej duuraij gyildene dee, kkk

  • цэцэг (September 27, 2015 11:28:56 am )

    Хэнд хэрэгтэй юм чааваасдаа толгой нь шимгүй хоосон ард түмэн нь ядуу улс орон нь хөглөрсөн хогондоо дарагдсан байхад алтан цамцаар яах вэ дээ

  • Hana (September 28, 2015 9:55:53 am )

    utgaa aldah yum aa

  • Anonymous (September 28, 2015 10:48:41 am )

    Manai zarim neg tenegyyd duuriaj baij medeh l baih Hynii shunaliin gerch temdeg

  • fg (September 28, 2015 10:58:05 am )

    алтан цамц өмсчихөөд хэн хаанаас хэзээ намайг дээрэмдэж алах бол гэж айж түгшиж явахаар ямар аз жаргал байхав дээ. нүдэнд чинь бохир заваан гудамж, ядуу турахнай хар хүүхдүүд, амьдралд нухлагдсан хүмүүсийг хараад ямар ч утгагүй санагдахгүй гэж үү? би энэ хүний оронд байсан бол алтан цамц оёсон алтаа зараад мөнгөөр нь олон хүний тайван амгалан байх орчин нөхцлийг бүрдүүлээд, тэрийг харж таашаал авнаа. жишээ нь маш том гоё спорт ордон, цэцэрлэгт хүрээлэн, сургалтын төв, эсвэл халуун усны газар гэх мэт. бүх энэтхэгчүүдийг жаргааж чадахгүй байсан ч ядаж хэсэгхэн хүний амьдралд сайнаар нөлөөлж чадаж байвал би өөрөө нэг цамц өмссөнөөс ч жаргалтай болно гэж бодож байна. алтан цамц өмслөө гээд бие эрүүлжихгүй, амь нас уртсахгүй, харин ч бараг хатуу нухаад даавуун цамцнаас ч тухгүй байх гэж бодогдож байна.

antalya rent a car