antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2011 2 comments

“Ерөнхий сайдыг огцруулах тухай яриа гараагүй”

нийтлэсэн Admin
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Элит” төвд өчигдөр тус намын Удирдах зөвлөл, бүлгийн гишүүд оролцсон өргөтгөсөн хуралдаан, даваа гаригт бүлгийн хуралдаан болох үед гишүүд Ерөнхий сайдад хандан шат, шатанд ажил цалгардаж байгааг сануулж, доод шатны хүмүүсээ ажиллуулах талд гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд ажиллах шаардлага байгааг сануулжээ. Хүний хөгжил сангаас олгож байгаа 21 мянган төгрөг иргэдийн гарт очихдоо 350 төгрөг суутгагдаж хүрч буй аж. Мөн энэ мөнгийг авахын тулд иргэд банкны гадаа олноороо дугаарладаг. Шат, шатанд нь хөөгөөд үзэхээр сайдын тушаал гарч, дээрх төгрөгийг үйлчилгээний хураамжид авч болно гэсэн сайдын тушаал гарчихсан байдаг. Үнэхээр ийм хэмжээний мөнгийг авах шаардлага байсан юм бол шимтгэлийн мөнгөний асуудлыг УИХ-д оруулж ирэх ёстой байсан гэж бүлгийн гишүүд үзсэн аж. Нийт мөнгөн дүнгээрээ 11 тэрбум төгрөг болж буй юм байна. Мөн Тавантолгойн гэрээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс буцсан, төсөл нь УИХ-д орж ирээгүй байхад үүсээд буй бас нэг хүлээлт нь “Тавантолгойн 536 ширхэг хувьцааны мөнгө орж ирэхгүй байна” гэх иргэдийн гомдол аж. Засгийн газраас 2.7 сая иргэн бүртээ тус бүр “Эрдэнэс тавантолгойн” компанийн хувьцаанаас 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болж шийдвэр гаргасан. Тэр даруйд компаниуд одоохон иргэд өөрийнхөө нэр дээр данс нээлгэхгүй бол хувьцаанаас хоцорчихно шүү гэж PR хийн, өнөө маргаашгүй мөнгө олгох гэж байгаа юм шиг буруу ойлголт төрүүлсэн нь одоо дээр өгүүлсэн хүлээлт үүсгэжээ. Тиймээс дээрх хуралдаануудаар энэ бүхнийг хэрхэн шийдэх талаар ярилцсан гэж бүлгийн дарга тодотголоо. Мөн бүлгийн зүгээс ажлын төлөвлөгөө боловсруулж буй тухай ч дуулгасан юм.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


-Танай бүлгээс гурван гишүүн Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг УИХ-д тавина гэсэн юм уу? 

-Би бүлгийн даргынхаа хувьд гишүүдтэйгээ нэг бүрчлэн уулзсан. Хэн нь ч Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг тавих тухай асуудал байхгүй гэсэн. Яахав, зарим нэг гишүүний тухайд хэлж байна лээ, Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьж магадгүй юм шиг байна лээ гэж.  Бүлгийн гишүүддээ би “Ийм асуудал тавих бол эхлээд бүлгээрээ хэлэлцүүлнэ. Бүлгээс олонхиороо дэмжвэл цаашаа явна. Түүнээс ганц нэгээрээ акци хийх тухай асуудал байхгүй” гэдгийг сануулсан байгаа.

-“Элит” төвд өчигдөр болсон өргөтгөсөн хуралдааны үеэр “Сангийн яамыг мэдэлдээ авах тухай хөндсөн гэсэн? 

-Манай бүлгийн гишүүд Ардчилсан намын бүлгийн гишүүд шиг ширүүн ширүүн мэдэгдэл хийдэг болчихсон ш дээ.  Нэг гишүүн тийм санал гаргасан.

-Танай намын бүлэг Ардчилсан намын бүлэгт Сонгуулийн хуультай холбоотойгоор санал тавьсан гэсэн. Ямар санал тавьсан юм бэ? 

-Сонин дээр гарчихсан байна билээ дээ, 48:28 гэсэн хувилбарыг санал болгосон. Ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллана. Хоёр тоо бол асуудал биш, тийм болохоор Сонгуулийн хууль батлагдчих байх гэж найдаж байна.

Г.Дарь

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

2 Comments

antalya rent a car