antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2011 Comments are off

А.ГАНЧИМЭГ: НАДАД ЗОРИГ БАЙНА, ЗҮРХ БАЙНА

нийтлэсэн Admin

“Залуус” булангийнхаа зочинтой уулзахаар тохирсон цагтаа товлосон газраа очоод утас цохитол “Манай өрөө хүйтэн байна. Гадаа сууж байгаад ярьчихъя” гэж байна. УДЭТын арын цэцэрлэгт “Хэцүү анги”-ийн Зулаа буюу УДЭТын хамгийн залуу жүжигчин А.Ганчимэгтэй ярилцлаа. Түүнийг онцолсон минь учиртай. Тэрбээр шинэ цагийн Жульеттагаар тодроод буй юм.

 -Ажил ихтэй байна уу, ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Манай театрын 80 жилийн ой энэ жил тохиож байгаа. Манайхан ойдоо зориулж “Ану хатан”, “Оролмаа эх” зэрэг томоохон бүтээл тавьсан. Одоо “Тэнгэрийн хүү” хэмээх том хэмжээний түүхэн жүжиг дээр ажиллаж байна. Би энэ жүжигт Модун Шаньюгийн хатан Шива гүнжийн дүр дээр ажиллаж байгаа.

-80 жилийн түүхтэй мэргэжлийн театрын өндөр босгоор алхаж орсон тухайгаа яриач?

-Жүжигчин мэргэжлийг эзэмшсэн хүн бүр энэ улаан байшинд орж ажиллахыг хүсдэг. Харин надад ийм боломж олдсон. Тэгэхээр би маш азтай хүн. СУИС-ийг төгсөх жилийнхээ гуравдугаар сард театрт шалгалт өгч тэнцсэн. Тэгэхэд намайг сургуулиа төгсөөд ир гэсэн юм. Тэгээд сургуулиа төгсөөд ирэхдээ их сүрдэж байсан. Ажилдаа орохоор ирэхдээ “Яана аа яана аа” гэхээс өөр зүйл бодож чадахгүй байсан шиг санагддаг. Анх их сандардаг байлаа. Театрт ирэхэд хамгийн анх надад Б.Лхагвасүрэнгийн “Сарны цагаан цус” жүжгийн Ханаму хатны дүрийг өгсөн. Дүрээ авчихаад ширээний унш лага хийх болж, 17 тоот өрөөнд ороод жүжиг чид тэйгээ ширээ той роод суулаа. Би ч хэрэндээ хичээгээд л уншаад байлаа. Гэтэл Урнаа эгч “Миний хүү, жаахан чанга унш” гэдэг юм. Мундаг жүжигчидтэй хамт суугаад эмээсэндээ амандаа уншаад байсан шиг байгаа юм. Үүнээс хойш ах эгч нар маань тусалж дэмжээд арай уужирсан. Одоо бол сандрах нь гайгүй.

-Чи ДБЭТ-т оро хоосоо өмнө хэд хэдэн кинонд тоглосон. Ялангуяа “Хэцүү анги” олон ангит киноны Зулаагийн дүрээр хүмүүс сайн таньдаг болсон байсан?

-Хамгийн анх би “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн хийсэн “Халуун сэтгэл” кинонд тоглосон. Тэгэхэд туршлагатай жүжигчидтэй хамтарсан болохоор ерөөсөө сандраагүй. Тэдний жүжиглэлт намайг аваад явчихсан. Гуравдугаар курсээ төгсөөд зуны амралтаар “Амьдралын амт” киноны зураг авахуулж байтал утас дуугарч, “60 ангитай кино хийх гэж байгаа. Чамайг тоглуулах гэсэн юм” гэсэн. 60 ангитай гэдгийг нь сонсоод ийм олон ангитай кино хийнэ гэдэг санаанд багтахгүй байсан. “Ямар олон ангитай юм бэ. Хэзээ дуусах вэ” гэхэд “Зураг авалт эхэлчихсэн байгаа. Чиний орох хэсгийн зургийг удахгүй авч эхэлнэ. Ямар ч байсан хотод орж ирээд яриарай” гэсэн. Ингээд л “Хэцүү анги”-д тоглох болсон. Маш олон хүнээс шалгаж, тоглох жүжигчдээ сонгосон гэсэн. Энэ кинонд тоглосондоо баяртай байдаг.

-Хүмүүс чамайг таньдаг болсон нь анзаарагдаж байна уу?

-Ер нь мэдэгддэг юм аа. Зарим нь киноны дүрийн нэрээр, зарим нь бүр миний овог нэрийг ч мэддэг юм билээ.

-Драмын театрын тайзан дээр анх тоглоход ямар байв?

-Жаахан сандарсан. Гэхдээ сандралаас илүү гоё мэдрэмж давамгайлсан. Ер нь хангалттай бэлтгэлтэй байхад тайзан дээр нэг их сандрахгүй л дээ. Бүх уран бүтээлч тийм байдаг байх. Тайзан дээрээ гараад бэлдэж байснаараа, санасан хэмжээндээ хүртэл тоглоод ёслох, үзэгчид алга ташихыг сонсох ёстой гоё. Тэр үед уран бүтээлчид бүгд нүүрэндээ инээмсэглэл тодруулаад зогсож байдаг шүү дээ. Тэр инээмсэглэл жүжиглэлт биш жинхэнэ байдаг. Аз жаргал, эрч хүчийг тэндээс авдаг. Өөрийнхөө мэдэрсэн зүйлийг ярьж байгаа нь энэ шүү дээ. Би театрт ороод удчихсан мундаг хүн шиг тэгдэг ингэдэг гэж ярихаасаа жаахан эмээгээд л байна.

-Мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Хүн мөрөөдөлгүйгээр хол явахгүй байх. Ямар нэг зүйл хүсэж, мөрөөдөж, түүндээ зорьж байж амжилтад хүрнэ. Надад зөндөө олон мөрөөдөл байгаа. Зарим нь нууц, зарим нь ил. Би сэтгэл хангалуун, амар тайван, аз жаргалтай амьдралыг хүсдэг. Бас маш сайн уран бүтээлч болохыг хүсэж байна. Мөрөөдлийг маань биелүүлэх олон боломж гарч ирэх байх. Тэр боломжуудыг алдахгүйг хичээх болно.

-Оюутны ширээнээс холдоод удаагүй шинэхэн уран бүтээлчийн оюутан ахуй цагийн дурсамж руу өнгийвөл?

-Би багаасаа л урлагийн хүн болно гэж боддог байсан. Анх акробатын дугуйланд явж байлаа. Дараа нь ээж маань намайг Хүүхдийн ордны драмын дугуйланд оруулсан. Тэнд сурч байхдаа л жүжигчин болно гэж шийдэж, мэргэжилдээ дурласан. Тэгээд аравдугаар ангиа төгсөөд СУИС-д шалгалт өглөө. Тэр жил СУИС-д их олон хүүхэд шалгалт өгсөн. Бидний дүн гардаггүй. Ээж, аавтайгаа хүлээж байгаад шөнийн 02 цагийн үед дүнгээ сонсож, тэнцсэн гэхэд нь ямар их баярласан гээч. Хүн бүрт төгссөн сургууль нь сайхан санагддаг байх. Надад бол манай сургууль хамгийн гоё. Ангиараа нийлж байж л хичээлээ хийнэ. Ганц нэгээрээ ч юм уу, гэртээ хариад хийх хичээл бараг байхгүй. Тийм учраас найз нөхөд, хамт олон гэдэг жинхэнэ утгаараа тэнд байдаг. Багш нар маань ч анги хамт олныг анхнаас нь эвсэг найрсаг, багаар ажилладаг болгож сургадаг. Зөвхөн анги дотроо ч биш дээд, доод курсийнхэнтэйгээ найзууд болчихдог. Зарим нэг хүн “СУИС галзуу хүний сургууль шиг. Ороход өөдөөс нэг нь уйлж, цаана нэг нь инээж, нөгөө нэг нь дуулдаг” гэдэг юм. Надад бол тэр нь гоё. Ийм сайхан сургуульд суралцаж, тэр сайхан багш нараас номын дуу сонсож, жүжигчин хэмээх мэргэжлийг эзэмшсэнээрээ бахархдаг.

-Шинэ залуу жүжигчин найруулагчийн нүдэнд өртөж, дүр авна гэдэг хэцүү асуудал байдаг гэдэг. Чамд ийм асуудал тулгарч байна уу?

-Уран бүтээлч хүн найруулагчийн нүдэнд өртөж, энэ дүрийг гайгүй хийчих болов уу гэсэн найдлага төрүүлж байж л дүр авна шүү дээ. Тэгэхгүй бол хэн гэж мэдэж ямар дүр өгөх вэ дээ. Харин би азтай, бас хүнд гайгүй найдаж болохоор харагддаг юм шиг байгаа юм. Театрт тавьсан томоохон уран бүтээлүүдэд өөрийнхөө хэмжээнд ажилласан. Багш нарын маань зааж өгсөн эрдэм, хамт олны нөмөр түшгээр жүжигчин гэдэг агуу мэргэжлийн захад хөл тавьж байна. Би залуу жүжигчин. Дөнгөж л сурах гэж байгаа хүн. Тийм болохоор хүний хэлж зөвлөж байгааг аль болох тусгаж авч, шингээхийг боддог. Найруулагч ямар нэг дүр өгөхөд түүнийг өөрийнхөөрөө баяжуулж, уран болгож тоглох ёстой. Тэгэхээр юм бүхнээс эрж хайж явна.

-Хэцүү санагдах үе гарч байна уу?

-Алдаа гаргах, загнуулах явдал хүн бүрт байна шүү дээ. Тэр үед юу нь болж байгаа, юу нь болохгүй байгааг тусгаж авна уу гэхээс нэг их хэцүү санагдаж шантраад байдагг үй.

-Ганчимэг гэдэг бүсгүй хувь хүнийхээ хувьд ямар зан араншинтай вэ?

-Сайн хүн байх юмсан гэж боддог. Сайн хүн гэдэг тодотгол миний нэртэй хамт явж байгаасай гэж хүсдэг. Ийм байж чаддаг эсэхийг хэлж мэдэхгүй байна. Бусад хүн үүнийг хэлэх байх. Жижиг ч бай, том ч бай туслалцаа хэрэгтэй байгаа хүнд би чадлаараа туслах юмсан гэж боддог. Хүн гомдоохгүйг хичээдэг. Би багадаа их хөдөлгөөнтэй охин байсан. Гэхдээ муу охин байгаагүй. Маш олон дугуйланд явдаг, урлаг соёл, олон нийтийн ажилд байнга оролцдог, нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Бас сурлага сайтай байсан. Тийм болохоор багш нар маань надад их сайн ханддаг байлаа. СУИС төгссөн гэхээр “хичээлдээ муу” гэж автоматаар ойлгох хандлага байдаг шиг санагдаад байдаг юм.

-ДБЭТ-т тавих “Ромео, Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглох болсон. Хэр бэлдэж байна вэ?

-Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард “Ромео, Жульетта” жүжгийн гол дүрд тоглох жүжигчдийг сонгох шалгаруулалт болсон. Энэ шалгаруулалт зөвхөн УДЭТынхан биш нийт залуу жүжигчдэд нээлттэй байсан болохоор олон жүжигчин оролцсон. Тэднээс намайг Жульеттад тоглуулахаар сонгосонд би их баярлаж, бас маш том хариуцлага ирж байгааг ойлгож байгаа. Хүмүүс “Ромео, Жульетта” бол том жүжиг. Энэ жүжигт туршлагатай хүн л тоглодог юм даа” гэж хэлээд байгаа. Би залуу хүн. Надад зориг байна, зүрх байна. Энэ жүжигт маш сайн тоглохыг хүсэж байна. Ам гарч болохгүй. Гэхдээ ямар ч байсан би өөрийнхөө чадах бүхнээ хийнэ. Болох байлгүй дээ.

-Урлагийнхны, ялангуяа урлагийн бүсгүйчүүдийн өмсөж эдэлж байгааг харж сонжих хүн олон байдаг шүү дээ. Тиймээс хүссэн хүсээгүй хээнцэр дэгжин хувцаслах шаардлага гардаг байх?

-Урлагийнхан хүний нүдэнд ил байдаг болохоор “Нөгөө хэн явж байна. Ийм юм өмсчихөж, тийм юм зүүчихэж” гээд л сониучирхдаг. Тансаг, чамин, чанартай хэрэглээ гэдэг утгаараа брэндийн хувцас өмсөхийг хүсдэггүй эмэгтэй хүн ховор байх. Гэхдээ миний хувьд заавал ийм тийм брэнд гэж туйлширдаггүй. Угаасаа залуу насаараа гоёж амьдрах үе минь байна. Тийм болохоор аль болох хүний нүдэнд эвтэйхэн хувцаслахыг хичээдэг. Миний хувьд өөрийгөө болгоод, нэг их дутагдаж гачигдсан зүйлгүй, бас илүү гараад байх юмгүй явж байна.

-Нууц биш бол найз залуутай юу. Ямар эр хүн таалагддаг вэ?

-Найз залуу байхгүй. Зоригтой, эрч хүчтэй залуус таалагддаг. Эрэгтэй хүнийг зориг чимдэг юм шиг санагддаг. Манай залуус боловсролтой, хийж бүтээх эрмэлзлээр дүүрэн болж байгаа нь сайхан байна. Хамгийн гол нь гадаадад боловсрол эзэмшсэн залуус Монголдоо ирж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаасай гэж бо

ддог.

Х.УЯНГА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car