antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2013 3 comments

Хөөрхий дөө, Ө.Энхтүвшин дарга

нийтлэсэн Admin

c391f5cf8d6d0603originalМАН-ын дарга Ө.Энх­түвшин тун ч өрөвдөлтөй өдөр хоногийг өнгөрүүлж явна. 2012 оны УИХ-ын сонгууль, дараа нь орон нутгийн сонгуульд ёс­той л “ёо” гэтэл хатуу, га­шуун ялагдал хүлээсэн МАН-ын зангарагтай, ар­хагууд хи­лийн дээс даван зу­га­тацгааж “ноолж байхад амар” гэгчээр хөөрхий Ө.Энх­түвшин өнөө­дөр намын даргын лай ланчигийг үүрэх учиртай байж.

“Шаварт унасан шарын эзэн”-ий дүрээр ялагдсан, хүч­гүй­дэж тарамдсан МАН-ын до­ройтол, сулралтай зуу­ралдаж яваа энэ хүн уг нь өөрөө л энэ бүхний эхлэлийг тавилцаж, бохир зуурмагийг сайтар хутгалцагсдын нэг яах аргагүй мөн билээ.

Ядаж байхад одоо удир­­­даж байгаа Ерөнхий­лөг­чийн сон­гуулийн штабын сан­хүүгийн асуудал нь хүнд, эрх барьж байхад урд хойно нь мөнгө барьж гүйдэг бай­сан нөхдүүд нь шалтаг хэ­лээд гараад явцгаачихсан байдаг.

1980 онд МУИС-ийг түүхч мэргэжлээр төгс­сөн Ө.Энхтүвшин дарга 1986-1989 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академи төгсөж ирснээсээ хойш хур­ган даргын суудлаа ахиул­саар байгаад өнөөдрийн өндөрлөгт хүрсэн нэгэн.

УИХ-ын гишүүнээр дөр­вөн удаа сонгогдохдоо ЗГХЭГ-ын дарга, БСШУ-ны сайд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга эцэст нь МАН-ын дарга гээд бараг л нэгэн биед нь хийж үзээгүй даргын ажил үлдээгүй шахуу.

Өнөөдрийн МАН-ын ялаг­­дал, доройтол олон жи­­лийн өмнөөс угжирсан нь лидерүүдийнх нь бо­ловс­рол мэдлэг, цаг үедээ тохирсон улстөр, эдийн зас­гийн үнэлэлт, дүгнэлт хийх улстөрчдийн овсгоо чадвартай шууд холбоотой гэдгийг судлаачид нэгэн дуу­гаар хүлээн зөвшөөрдөг.

Тэгвэл 1996-2005 онуу­дад МАХН-ын Төв хо­рооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин дарга энэ угжирсан хоцрогдол, ялз­ралд хамгийн их хамаатай хүмүүсийн нэгээр яах ар­гагүй тодрох нь гарцаагүй. Үнэн байдал ийм байхад МАН “Амаараа шороо үмх­сэн” 2012 оны УИХ-ын сон­гуулийн дараа өөрийгөө нэр дэвшүүлж, тэр үеийн Ерөнхий сайд, намын дарга Сү.Батболдтой өрсөлдөн МАН-ын дарга болсон нь ёстой л “Даахгүй нохой булуу хураах”-ын үлгэр болжээ.

Ө.Энхтүвшин дарга хэ­зээ ч У.Хүрэлсүх шиг эрс зоримог, бас хийрхүү ч гэмээр авир гаргаж үзээгүй, чадах ч үгүй нэгэн. Түүнд Ц.Нямдоржийнх шиг өчиг­дөр, уржигдрын тооцоог сөхөн гаргаж түүнийгээ хахир хатуугаар илэр­­хийлж чадах төрөлхийн шаз­руун, тэмцэгч чанар байхгүй. С.Баяр шиг өнөөдрийг да­вуулан маргаашийг харж улстөрийн ашиг хонжоо гар­гах нуугдмал авьяас заяасангүй.

Тэрээр урьд хойно нь оруулан самгардаж бу­дилтлаа түүх уншиж, хой­но коммунист намын ака­демийг төгсөхдөө ухуулга, сур­талчилгааны аж­лын та­­лаар дэд докторын зэрэг хамгаалж явсан ёстой л “цагаан гартай” номын хүн. Нөгөөтэйгүүр таван жил Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд ажил­лахдаа сурвалжлагчаас ха­риуцлагатай нарийн бич­гийн дарга болтлоо дэвшиж үзсэн байдаг л нэг сэтгүүлч.

Хаа очиж тэр дөлгөөхөн, тай­ван зантай нэгэн. Харин яг энэ цаг үед монголын улстөрийн ууган нь боловч отгоны зангарагыг ч үзүүлж чадахгүй байгаа МАН-ыг толгойлоод аваад явчих лидер биш гэдэг нь хэний ч нүдэнд ил харагдах боллоо. Улстөрийн том намын даргын хэлэх үг нь цэгцтэй, хийх ажил нь тодорхой бөгөөд ойлгомжтой, хувь хүн нь туйлбартай, зоригтой байж гэмээнэ гишүүд дэм­­жигчдийнхээ халуун ит­гэлийг хүлээж зангидсан гар мэт хүчирхэгждэг жамтай.

Тэгвэл өнөөдөр МАН-ын хувьд зангидсан гар мэт эв нэгдэл нь ч алга, туйл­бартай, зоригтой, шаз­руун тооцоотой дарга нь ч алга.

МАН-ын дарга Ө.Энх­түвшин зоригтой, туйл­бар­тай, тэмцэгч байж чадаа­гүйн хамгийн бодитой но­­толгоо нь УИХ-ын сон­гуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангайд нийт сонгогчдын 47.59 хувийн санал авч илт давуу ялалт байгуулан УИХ-ын ги­шүү­ний түр үнэмлэхээ гар­даад байсан С.Чинзориг, 43.08 хувийн санал ав­сан Н.Төмөрхүү нар нь сон­гогчдын 40.3 хувийн санал цуглуулсан Г.Батхүү, 34.0 хувийн саналтай Д.Зоригт нарт УИХ-ын гишүүний сууд­лаа дээ­рэмдүүлсэн илэр­хий луйврын хэрэг юм. Энэ нь зөвхөн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор халдсан хэрэг төдий биш юм.

Монголын ард түмэн, сонгогчдын эрхэнд шударга бус шүүхийн дэмжлэгтэйгээр эрээ цээргүй халдсан үнэхээр бусармаг дээрмийн ажиллагаа билээ. Энэ илэрхий дээрэм, тонуулын ажиллагааг харсаар байж амандаа ус балгачихсан юм шиг дуугүй суусан нь Ө.Энхтүвшин даргын уучилж болшгүй алдаа байсан. Харсаар байж УИХ-ын хоёр ч суудлаа зүгээр л дээрэмдүүлчихсэн ийм үлбэгэр дарга улстөрийн ийм томоохон хүчнийг удирдах ямар ч чадамжгүй гэдгээ нийгэмд хамгийн тодорхой харуулчихсан.

С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрын араас Увсын хоёр, дээр нь нэмэгдээд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа нарын асуу­дал ч босч ирж магад­гүй байгаа. Хэрвээ ийм урагш­гүй, хулчгар даргатай байгаад байвал УИХ дахь МАН-ын бүлэг тун удахгүй жинхэнэ “амьд үхдэл” болж хувирна.

Ерөнхийлөгчийн сонгуу­лийн сунгаанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэд далаараа цэ­вэр тавиулснаасаа хойш Ө.Энхтүвшин даргын дуу суларч, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдын араар нуугдах нь ихсээд байгаа. Саяхан Ховд аймагт Б.Бат-Эрдэнэ аваргыг да­гал­дан хоолойгоо зассан шиг очиход нь Ховдчууд “Ишш, чааваас. Энхтүвшин даргын сүлд хийморь яачихав аа.

Ийм үхээнц дарга аваргыг дагалдан явж хий­морь лүн­дааг нь дорой­туулчихлаа” гэлцэн пүү паа болсон сурагтай. Яаж ч бодсон МАН шиг то­моохон намын дарга жи­рийн нэг гишүүнтэйгээ хариуц­лага­тай сонгуулийн сунгаанд өрсөлдөж ялагд­чихаад адаг сүүлд нь “Сонгуулийнх нь ерөнхий менежер ээ хө” гэчихсэн дагаад харайлгаж явна гэдэг мөн ч жулдаж байгаа хэрэг л дээ.

Ерөөсөө л Ө.Энхтүвшин даргад МАН-ын дарга гэдэг одоо цагт “дөнгө” болсон албан тушаал ахдаад байна. Тэр бол өөр хүн. УИХ дахь сөрөг хүчний хувьд бу­сад нөхөдтөйгөө сайтар ярил­цаж, тактик төлөвлөгөө бо­ловс­руулаад чангахан дуу­гараад явах УИХ-ын сайн гишүүн байх нь л түүнд илүү зохино.

Монголын улстөрийн ууган хүчин, туршлагатай бас ч гэж хүн хүчний нөөц сайтай МАН-ын хувьд Ө.Энхтүвшин даргыг улс­төрчийнх нь хувьд “үхдэл” болгож, намынхаа ч тэр хү­ний ч хойтохыг уншуулж байхаар намынхаа их, бага хурлыг яаралтай зарлан хуралдуулж арай залуу, арай зоригтой, туйлбартай хүнийг гаргаж ирвэл ёстой л монголын улстөрийн загатнасан газар маажлаа л гэсэн үг болох юм.

Ө.Энхтүвшин даргаа та намынхаа ХХVI их ху­рал дээр тэсрэлт хийж тан­химаас өөрийнхөө нэ­рийг дэв­шүүлэн өрсөлдөн ялж МАН-ын дарга болж байсан шигээ “Би нэг л сайн аргыг нь олохгүй байна.

МАН-ыг хөл дээр нь босгож чадах зоригтой, тодорхой үзэл ба­римтлал дэвшүүлээд хэ­рэгжүүлж чадах аавын хүү энэ албыг хашиг дээ” гэж хэлээд өнөөдөр өөрт чинь дөнгө болоод байгаа албан тушаалаа өгчих өө. Тэгээд УИХ-ын танхимд ороод хийж чадах ажлаа нэр төртэйхэн шиг хийгээд явчих. Тэгвэл та монголын улстөрд арай олон жил амьдарч ард түмэн ч өөрийг тань өөр нүдээр харах болно.
Харин МАН-ын дарга байх нь өөрт чинь нэг л зохихгүй байна.

Д.Түвшин

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

3 Comments

  • asashihihihihi (June 03, 2013 9:42:56 pm )

    hihihih

  • Чубар (June 04, 2013 10:08:35 am )

    Хүний хүүд нэг бодол байхад Хотгойдын хүүд нэг бодол байж таарна Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрнө.Өнөөдөрийн завхарсан Ардчилалын хор холбогдлыг арилгаж байна гээд их ажил болно Тэр одоогийн ардчилагчид хөгширсөн чухам тийм буруу юм хийжээ гэж бодож сууна Одоо МАН-аас их юм харж байна Энэ намын нэг үеийн уналт давхцаад буй бололтой Дахиад гараад ирнэ Эрх баригчидын байгаа байдал нь нэг их удахгүй бололтой Э-дарга Та арай дайчин байгаач!

  • БАТБАЯР (June 04, 2013 11:46:14 am )

    Дарга нар том том хулгай хийж байхад Бат-эрдэнэ хараагүй юм шиг, мэдээгүй юм шиг ************ царайлж явсан шүү. Луйварчдын эсрэг чанга дуугарах хүн нь Бат-эрдэнэ гэж ард түмэн харж байлаа, гэтэл дүмбийгээд нөгөөдүүлтэйгээ хамт энд тэнд бараа шахаад гүйгээд байсан гэж ярьдаг нь үнэн шүү. Элбэгдорж нь хамаагүй дээрээ….

antalya rent a car