antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 31, 2015 77 comments

Н.Энхбаяр: Би хэнээс ч айхгүй

нийтлэсэн Admin

563478955e3d9ca9755451Төрийн тэргүүнийг солино, ард түмнийг солихгүй

МАХН-ынхан Төвийн бүсийн зөвлөлгөөнөө Эрдэнэт хотноо зохион байгууллаа. Уулзалтад МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож, улс орны нөхцөл байдлын талаар байр сууриа тодорхой илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, индэрээс индэрт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгний хариуг өгчихсөн юм. Тэрбээр “Монголдоо ирэх үнэхээр сайхан. Хэдийгээр боловсон, соёлтой хүмүүстэй харьцаж байгаа ч миний ард түмнийг солих ард түмэн, миний эх орны агаарыг орлох агаартай улс орон, миний монгол хэлтэй адилхан яруу тод хэлээр ярих орчин байхгүй ч Солонгост эмчлүүлж байхад байнга та нарыгаа дурсаж, Монголынхоо ард түмнийг нүдэндээ харж, санаж байлаа. Агаарыг нь амьсгалах, усанд нь орох, ууланд нь явах, ахмадуудтайгаа уулзах юмсан. Зүгээр л нүдийг нь хараад дэргэд нь монголоороо яриад суух юмсан гэж их боддог юм. Ингээд монголоороо яриад, энэ сайхан улс эх орныхоо агаарыг амьсгалаад монголчууд та бүхэнтэйгээ хамт, жирийн ард иргэдтэй уулзаад явж байхад надад ямар ч эмээс илүү эм болж байна. Тийм учраас энэ удаад Монголд ирээд агаарыг амьсгалая гэж хэлсэн. Үүнээс гадна надтай уулзая гэсэн хүмүүстэй уулзая гэсэн. Миний үгийг сонсоё, зарим асуудлаар зөлөлдөе гэвэл зөвлье гэж бодсон юм. Гэтэл харамсалтай нь нэг хүн агаар амьсгалах эрхгүй ч гэх шиг. Зөвлөгөө өгөх ёсгүй ч гэх шиг. Босгоны шороонд ойртуулахгүй ч гэх шиг янз янзын юм ярьж байгаа юм. Тэгэхэд миний төрсөн эх орон мөн үү, биш үү гэж өөрийн эрхгүй бодсон. Яагаад монгол хүнийгээ тэгж хөөж, агаарын нь амьсгалах эрхгүй гэж байгаа юм. Хэн монгол хүнийг тэгж хөөх эрхтэй юм. Хэн үгийг нь сонсоё, санаа бодлоо хуваалцая гэхээр сонсохгүй, яв гэж хэлдэг билээ. Хэн, хэнийг босгоны шороонд ойртуулахгүй гээд байгаа юм. Босгоны шороонд ойртуулах, төрийн өндөр албан тушаалын босгыг давуулах эрхийг хэн, хэнд олгодог вэ гэдэгт будилсан, тархи толгой нь гашилсан хүн ийм үг хэлсэн гэж ойлгосон. Тийм учраас тэр хүний уурласан, бачимдсан, бухимдсан үгэнд би хариу өгч, хайран цагаа гарздах хэрэггүй гэж бодсон. Түүний оронд та бүхэнтэйгээ уулзая, агаараар нь цээж дүүрэн амьсгалая, хүмүүсийнхээ нүүрийг нь харж, нүдийг нь ширтэж, монголоороо ярьж, монгол дуугаа сонсож, энэ сайхан дэлгэр цагаар уулзаж байгаа нь энэ. Монгол орон маань дээрээ үнэхээр болохоо байчихсан юм байна. Төрийн тэргүүн хийж байгаа хүний хэлж буй үгийг харахад Монгол орон гайгүй юм шиг. Жирийн иргэдтэйгээ уулзахад миний ард түмэн, монголчууд хэвээрэй байна. Зан заншлаа хадгалсан, бие биедээ итгэсэн байдал хэвээрээ байна. Тийм учраас би Төрийн тэргүүнийхээ үгийг сонсож Монголоо танихаа байж байгаа юм бол ард түмэнтэйгээ уулзаж Монголоо таниж байна аа. Тэгээд би сэтгэл амарсан. Яагаад гэвэл Төрийн тэргүүнийг солино, ард түмнийг солихгүй. Миний ард түмэн мөнх. Ард түмэн байгаа цагт Монгол мөнх. Түр хугацаагаар гарч ирээд түүнийгээ мөнх, энэ сэнтийд залран сууна гэж бодож байгаа эндүүрэлд автсан хүнийг солино гэдгийг би мэдэж байгаа учраас хэнээс ч айхгүй. Уулзаж, учирч хэнээр ч хэлүүлэхгүй ярих юмаа ярина.

Миний ард түмэн надад сэтгэлийн шөрмөс өгсөн

Хэлж байсан үгээ саная. Намайг 600 цагдаагийн хүчээр чирч, гулдчиж явж байхад миний хоёр гарын шөрмөсийг тасалсан байсныг тэр үед би мэдээгүй. Удаан хугацаанд шоронд хоригдож байхад гар өвдөөд хөдөлж чадахгүй байгаагаа эмч нарт хэлэхэд “Та өлсгөлөн зарлаж, бие тань сульдаж тураалд орсон учир хоёр гар өвдөж байгаа байх. Зарим дасгалыг хийгээч” гэж хэлж байсан. Би тэр дасгалыг хийх гэхэд үнэхээр хатгаж өвдөөд чадахгүй байсан учир тураалд орсон, өлсгөлөн зэргээс болсон байх гэж бодсон. Солонгост очоод сайн үзүүлэхэд “Хоёр гарын шөрмөс тасраад удсан учир шохойжсон байна. Үүнээс удсан бол хоёр гаргүй болох байсан” гэсэн дүгнэлт, онош тавьсан. Ингээд хагалгаад орж, шөрмөсөө хадуулснаар хоёр гар чөлөөтэй хөдөлж, ямар ч өвчингүй болсон. Гэхдээ би хоёр шөрмөсөө таслуулахад ямар сайн байх вэ гэж бодож байсан. Надтай адил зовж, хоёр шөрмөсөө битгий хэл бие бялдраараа зовсон хүн зөндөө олон бий. Би тэгж нэг тайвширч байна. Хамгийн гол нь би ард түмэнтэй, улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэж байгаа хамт олонтой, миний хоёр шөрмөс тасрах, 12 хоног хуурай өлсгөлөн зарлаж байх, миний бие өдөрт хоёр км жин алдах юу ч биш гэж бодсон. Яагаад гэвэл миний ард түмэн надад сэтгэлийн шөрмөс өгсөн. Та нар миний сэтгэлийн шөрмөс. Сэтгэлийн шөрмөс байгаа цагт бид бууж өгөхгүй. Бидний дөрвөн мөчийн шөрмөсийг тасал, та нар. Тэгээд ч дийлэхгүй. Хамт олон гэсэн шөрмөс бидний сэтгэлд байгаа, тасрахгүй учраас айж эмээж явахгүй ээ” гэсэн юм.

С.МӨНХБАЯСГАЛАН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

77 Comments

  • Elbegdorj (August 31, 2015 1:23:17 pm )

    Shurmusiig chin tasalsaniig chin estoi medeegui sonsoogui yum bna, magadgui hen negen hun hulgaichiin esreg chono-iiin shurmus shataasan baihiig uguisgehgui !!!!!!!

    • ss (August 31, 2015 2:26:11 pm )

      kkkk

      • enkhbayar (August 31, 2015 2:57:14 pm )

        yaj medvee minii yum gussaniig? yaaj chono-iin shurmus shataasan bna gar uvduud bsiin haha

    • irgen (September 02, 2015 7:37:11 am )

      enhbayar aguu hun

  • hen be (August 31, 2015 1:35:49 pm )

    chi mongoliin agaaraar amisgalj usaar undaalah erhgui erhgui shuu

  • zochin (August 31, 2015 1:49:50 pm )

    Chamd zaliluullasan ulsuud choniin shurmus shataagaa biz.duugee singapor os abchir tgd tsug amisgal gj terguun helsen zub.yasan ih mungutein tend neleedhdn hil nuugdaj amidarch cgadaad bdg

  • би (August 31, 2015 1:58:39 pm )

    авилгад авсан юмаа тушаачихаад эх орон гэж ярь.

  • Зочин (August 31, 2015 2:14:20 pm )

    Цөөхөн монголчууд нэгийгээ ингэж тамлаж зовоож байх хэрэггүй дээ төрийн 3 өндөрлөгт ажилласан хийсэн ажилтай хэлэх үгтэй,монголчуудыг 11 тэрбум $-яг өрөөс салгаж чадсан хүн шүү дээ ард түмэн зөвхөн үүгээр нь л үнэлэхэд хангалттай шүү дээ гэтэл одоо дахиад ийм хэмжээний өртэй болсон бн.үүнийг Энхбаяр дарга л өөрчилж чадна ард түмэн мэдэж бгаа учраас түүнийг дэмжээд би даа

    • zochin (August 31, 2015 4:03:33 pm )

      sanaandgui guij yavaad IH d orchihson ulaan fenuudiin neg ni uu????kkkk

      • Anonymous (September 01, 2015 10:12:00 pm )

        haya ene vher monguu hashiraagvi bn shoo. har gert dahin horino ba

  • Anonymous (August 31, 2015 2:25:26 pm )

    taniig demjij b a mongolchuud demjine ta ardiin baatar bolooroi

    • zochin (August 31, 2015 4:04:52 pm )

      za uuroo bol unoo Bayan bluu Selenge I bnaa daa, khhhh

  • Solongo (August 31, 2015 2:33:02 pm )

    Tsairchihsan luivarchid heneesch aidaggui um. Uul ni gaihuulaad baih sain zuil bishee. Eronhiilogch hurtel halaglaad baihad Enhbayrii helj baigaa ug ene?! Zailaasai. Iim nohduud l mongoliig ballaj duuslaa.

  • MGL (August 31, 2015 2:39:19 pm )

    Айгаад солонгос явсан юм би шүү. “бадарчин явсан газар балагтай , батган суусан газар өттэй “гэж үг байдаг даа. дахиад битгий балаг тариарайдаа, мөрөөрөө байж үз. Чамайг хөдөлхөөр ард бид чинь хохирох юм.

  • ХХХХ (August 31, 2015 3:17:26 pm )

    Сүрхий үнэнч юм бол шалгуулаач. Эх орондоо амьдарч чадахгүй учраас айгаад байгаа юм шүү.

  • Иргэн (August 31, 2015 3:26:03 pm )

    Энхбаяраа та Сонгуульд ялсан гэж аймгийн дарга нарт төрийн мөнгөөр байр бэлэглэж байсан мөртлөө Ахмадуудад зориулж ганц амбаар бариагүй байж ард түмэн ахмад үедээ хайртай гэж бүү донгодогтун ! ! !

  • Anonymous (August 31, 2015 3:50:21 pm )

    таны худал зусар үгэнд чинь итгэх гэнэн тэнэг ховор байхөө

  • Mngl ulsiin irgen (August 31, 2015 3:51:11 pm )

    minii mongoliin ard tumen, ahmaduud ch geh shig, yu ve ??? neg tom burhan tngerees buugaad irchihsen yum shig. End bhdaa yun hudoo gadaa, ahmaduud ve, yarvalzaad l, Avgai ni gej aimaar yum hatan haan shig l bsiim bishuu???? Odoo siimhiigeer, holoos udirdaj yas hayasaar bgaad, uls turiig togtvorguijuulj bgaad chono met getej bna. Teneguud ni honinii aris numurson aihtar choniig uruvdood songonooo, tegeed l bariin amand seheltguigeer orno. Muhar suseg, avilgald ulam avtana, yagaad gevel mulguuchuudiig zahirahad amar. Za tegeed end ch ireedui alga bolj bna doo.

  • Mongol (August 31, 2015 3:55:19 pm )

    Ard tumen geed guigeed baidag nohduud l panaltai baidag ymdaa.

  • Zochin (August 31, 2015 3:57:44 pm )

    Zevuun hulaich daa.

  • zochin (August 31, 2015 4:00:49 pm )

    neeree minii ard tumen intr gehee bolio. durgui hurch bna, Muuhai bna. Bidnii olon hun ingej tand heluulmeergui bna, Ta bidend ogt hamaagui. HAAN gej uuriigoo bdsoor uvchin ni ulam ugjirche, ene hun zasrahguim bnaa. Iim yum yariad yavahad chin Bidnii Mongolchuud tun durgui bna shuu, ex erunhiilogch guai??? Tanii shurmos intr tasarch zovj zudersend uruvdoj baigaach gesen ene buhniig Ta uuroo hussen shuu dee. Eruul mendeere zolios tavin baij uildsen hereg, ner turoo avch uldeh gej yadaj baigaag chin Bidnii Mongol oilgoj baigaa.

    • Anonymous (August 31, 2015 4:23:28 pm )

      yag zuv hellee. minii ard tumen eh oron geed chinii helj baigaag sonsohoos l durgui hurch bna

  • Anonymous (August 31, 2015 4:22:04 pm )

    bas eeljit jujigee tavilaa. eh orondoo ard tumendee uchirgui hairtai hun bolj jujigleed. odoo ene enhbayar luivarchiniig dagaj daldganah teneg dagz baihgui bailgui dee. yaj neg uls tur ergej orj luivaraa urgeljiluulj honzongoo avah be gej yadaj baigaa uchuuhen amitan

  • Anonymous (August 31, 2015 4:27:15 pm )

    ЭЛБЭГДОР ЭНХБАЯРААС АЙНА ЭНХБАЯР ЭЛБЭГДОРОЖООС АЙНА ЭНЭ ХОЁР ХҮНИЙ ХЭН НЬ ӨНӨӨДӨР АРД ТҮМЭНД ИЛҮҮ ХЭРЭГТЭЙ ВЭ ЭЛБЭГЭЭ ХУДЛАА ЯРДАГ ХОШГОРУУЛДАГ ЭНХБАЯР АЛДСАН АЛДААТАЙ Ч БАС ХИЙСЭН ЮМТАЙ
    АЛДААГАА УХААРСАН АРД ТҮМНИЙ ӨӨРТ НЬ ХАНДАХ ХАЙРЫГ МЭДЭРСЭН АРД ТҮМЭНД СЭТГЭЛИЙН ӨРТЭЙ ГЭДГЭЭ ОЙЛГОСОН ХҮН

  • Banker (August 31, 2015 4:36:16 pm )

    Enkhbayar gadaadad tugjuulsen $300 say dollaraa avahiin tuld uhehees ch siihgui baigaa. Ene mungoo avbal ene ulsyg ch tolgoi turuugui hyargana daa. Avilgalaa ehleed tulchihoo hulgaichaa

  • ооги (August 31, 2015 4:52:05 pm )

    Хулгайч хүний шөрмөс чангараад л шөрмөс гээд байгаа нь авилгын аалзны тороо л хэлээд байна аа даа

    • бичка (September 01, 2015 9:49:29 am )

      Энхбаяр бурханы сургаалийг орчуулж гэгээрсэн хүн шүү алдсан алдаагаа ухаантай хүн болохоор ухамсарлаж ард түмэндээ ихийг бүтээх арвин туршлагтай тийм болохоор эргэж улс төрд ирж байгаа нь зөв байхаа цөөхөн монголчууд бид ингэж бие биенээ элдвээр цоллож хөөж туугаад эхэлбэл энэ оронд маань хэн эзэн суух юм вэ бид бусадын эрхэнд орход ойрхон байна шүү эв нэгдэлтэй байж ухаалаг сонголт хийх шаардлагтай байна хүмүүсээ монгол сайхан орныг маань ард түмнийг маань БУРХАН ӨРШӨӨГ

  • zochin (August 31, 2015 4:59:16 pm )

    2008 оны 6 дугаар сард Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа тухайн үед амьд байсан 1800 гаруй ахмад дайчдад орон сууц олгох түүнтэй адилтгах 35 000 000 төгрөг олгуулах зарлиг гаргаж хэрэгжүүлэн, ахмад дайчид түүний үр хүүхдүүдийг баярлуулж байсныг санаж байна.

  • mkk (August 31, 2015 5:07:26 pm )

    энэ хүн одоо улс төрөөс гарч амараач ээ

  • иргэн (August 31, 2015 5:39:42 pm )

    Энхбаяр Монгол улсад хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн.Сэтгэлийн асар их хаттай хүн гэдэг нь хуурай өлсгөлөн зарлаад яаж давж гарсныг нь ард түмэн харсан.харин АН-ых гөлөг Гансүх нойтон өлсгөлөн зарлаад үхэж хатсан бол,Дэнзэн гэдэг нусан таглаа 3 хоног ус уугаад чадийн хонхорт очих шахаж ухаан алдаж алийгаа алдсан ш дээ.

  • Bi (August 31, 2015 6:26:19 pm )

    Yavj popcorn avch ireed comment unshiidaa

  • Монгол (August 31, 2015 6:45:16 pm )

    Энхбаярыг уг нь үнэлдэг байв.Одоо больсон, чи бол хагалан бутаргагч, өс хонзон санагч чамд тийм сайн зүйл үгүй.

  • Anonymous (August 31, 2015 6:50:01 pm )

    Энхбайр гуай таныг ойлгож байна. Та хийсэн ажилтай, хэлэх үгтэй монголын төрд зүтгэж явсан гавъатай ч бас алдсан алдаатай ч хүн. Одоо та биеэ бодоод, түүх намтраа эмхтгээд, хойч үедээ хэрэг болох алтан сургаалиа бичээд амар түвшин амьдарвал яасан юм бэ. Одоо нас тань ч явлаа, намбатай сайхан суугаачээ. Таныг улс төрөөр хөөцөлдөлгүй, жирийн амьдралаар амар тайван амьдарвал ёстой таний хэлдгээр ард түмэн уужуу сайхан сэтгэлээр хандаж таныг хайрлан хүндлэх болно.

  • Zochin (August 31, 2015 7:08:57 pm )

    Ene ovgon odoo bolimoor yum.Ard tumen chamaas zalhtsan bn shdee.Solongos ch bail uu haashaa ch blaa yvaad ogohgui dee.Hajuud chin hun bval gudamjind gargaad oorinhoo talaar sain sons Kkk

  • zochin (August 31, 2015 7:25:03 pm )

    Enhbayr dargiig mongold hiisen yimtai heleh vgtei hvn shvv 16 onii songuuliar l harj dee bi demjij bna

  • zochin (August 31, 2015 7:27:47 pm )

    Enhbayriig demjij bna hvniig muu muuhaigaar helbel oort chn l muushvv

  • zochin (August 31, 2015 7:29:02 pm )

    Enhbayriig demjij bnoooo

  • zochin (August 31, 2015 7:33:38 pm )

    Enhbayriig muu helj bolohgvi shvv

  • zochin (August 31, 2015 7:48:02 pm )

    Eegii mongol orniig ornoos salagsan elbegdorj orond oruulsan shvv

  • Anonymous (August 31, 2015 8:11:30 pm )

    MAHN man bolsonoos toglolt hiij neg heseg hymyysiig busnuulsan odoo saidiin teden suudal abna gej gyigeed bna odoo bolichih taniig harj baysdag tsag ongorson aidag ye ireed bna ard tymen gej neg ih eh oron ch yg helleg hereggyi ee

  • haanaa (August 31, 2015 8:14:36 pm )

    Enhbayar mongoliin ard tvmnii hvv shvv hulgaichuud amaa tataarai

  • kkkkk (August 31, 2015 8:36:14 pm )

    Дарга нараас айдаггүй юм бгаа биз, ард түмнээсээ айдаггүй амьтан байх нь. Улсын хөрөнгө цөлмөчихөөд бас л ард түмнээсээ айхгүй хэвээрээ зашаршгүй амьтан юм даа.

  • БААБАР (August 31, 2015 8:54:39 pm )

    Энхбаярын идсэн Элбэгдоржийн идсэн чингэс,самурай бондны дэргэд юуч биш.

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (August 31, 2015 9:12:25 pm )

    Ih hussen hund teriin joloog atguuij ch uzlee oluulaa bolj hagartlaa bayan boljch uzlee angiinhaa bagshiig toodgui adgiin tenegiig cn uzlee hen gedeg uhaant mongol er menh tengeriin zarligaar terj minii ard tumniig jarguulj eh oron mini tolgoi daaj esch endiih ym bol doo heerhii

  • zochin (August 31, 2015 10:03:13 pm )

    shurmus ni tasarchaad tsagdaa nart salaavch uguud bga ovoo l gar ymda

  • Монгол (August 31, 2015 11:07:54 pm )

    2хэрээ нэг. Нэгнийхээ харыг гайхах гэж та 2 т ялгарах чанар байхгуй энхбаяр хэдэн хун буудсан элбэгээгийн явуулсан явуулгаар Ингэж монголчуудыг айлгасан одоо оодорцгоох нь горьд солонгостоо очоо тэндээ унэнч эмчээрээ эмчлуулээд хэвт ух

  • зочин (August 31, 2015 11:11:51 pm )

    Энэ Энхбаяр ард түмэн. Монголоо бодсондоо биш төрд гарч нөгөө хэдээсээ хариугаа авах гэсэн хорон муу санаа өвөрлөж ирсэн юм бишүү

  • Зайлаасай (September 01, 2015 8:42:10 am )

    Чоно борооноор гэгчээр Н.Энхбаяр Монгол төрийн ороо бусгаа үеэр “бороо орох нь” гэж горьдож ирж дээ. Бас юун шөрмөс вэ, шинэ жүжгийн нэр үү? Хийсэн ажлаа, авсан авлига, мафийн зохион байгуулалтаа ил тод хэлэхээс нь нааш энэ хүнд итгэж болохгүй.

  • Anonymous (September 01, 2015 8:53:17 am )

    энхбаяр монголчуудыг өрнөөс салгаж байлаа элбэгдорж монголчуудыг хэдэн арван жилдээ төлж барахааргүй өрөнд орууллаа ямар ч тэнэг үүнийг мэднэ

  • Anonymous (September 01, 2015 8:56:34 am )

    Энхбаяр даргыг дэмжиж байна. Ард тумэнтаныг дэмжинээ.

  • монгол (September 01, 2015 8:57:25 am )

    Энхбаяр даргыг дэмжиж байна. Ард тумэнтаныг дэмжинээ.

  • М.Энхцэцэг оюутан (September 01, 2015 9:07:21 am )

    Энхбаяр дарга яах вэ. Энэ бичсэн сэтгүүлч чинь ямар боловсролтой хүн бэ? зөв бичгийн дүрмийн анхан шатны боловсролгүй муу сурдаг бага ангийн хүүхэд шиг дүрмийн болон найруулгын алдаа гэж авах юм алгаа. Бичсэн юмаа шалгаж ажилдаа хариуцлагатай хандаач арай чдээ гэж хэлмээр байна.

  • Anonymous (September 01, 2015 9:09:54 am )

    элбэгдорж өршөөлийн хуулийг баталсан хүмүүсийг ичээх хэрэгтэй гэж ярисан, гэтэл элбэгдорж өөрөө монгол улсад хэдэн арван тэрбумын татвар төлөөгүй гадаадын иргэнийг ялаас мулталж өршөөж суллаж явуулсан тэгэхээр элбэгдорж өөрөө ичих хэрэгтэй

  • zochin (September 01, 2015 9:12:18 am )

    Heden mongolchuud hoorondoo talstaad hereggvi ee ene songuuliar enhbayr dargad ltgel hvleelgeed 5tolgoigoo ard tvmnii mendeld avah stag bolson shvv enhbayr dargiigaa demjii hvmvvsee urialj bna

  • ард (September 01, 2015 9:36:03 am )

    Гэмт хэрэгтэн хүнээр удирдуулсан намыг ЗГ байгуулахад урьдаг тэнэг нам – АН дэлхийн соёлт ертөнцөд байхгүйг ойлгох ухаант ард түмэн байна уу. Монголын мэлмий сохрох болоогүй З Энхболдыг АН- аас өнөөдөр зайлуулж Амаржаргал мэтийн хүмүүсийг МАН – тай засаг байгууулах боломж олгож улс орноо аварьяа эсвэл Энэ өөрсдийн атгаг санааны төлөө ажилладаг урьд нь Монголд байгааагүй УИХ- ыг ТАРААЯ

  • zochin (September 01, 2015 11:14:56 am )

    Элбэгдоржоос л дээр дээ яадаг юм идэж уугаа л биз элбэгээ арайл биш ээ тэр хэлж ярьж байгаан нь төрийн тэргүүн хүний гаргах зан мөн үү , жаахан бодолтой баймаар юм аа,Энхбаяраас юунд нь айсан юм болоо мөр нь цагаан л юм бол төрийн тэргүүн шиг л байлдаа

  • zochin (September 01, 2015 11:22:02 am )

    нээрээ гадаадын хан монголын хөрөнгийг идээд явхад элбэгээ зүгээр л явуулсан биз бээ бүр өршөөгөөд монгол хүн болохоор идэж болддоггүй юм уу энэ их сонин байгаа юм даа энх баяр г өршөөхгүй гээд байгаа нь юунд байна өөрөө ерөнхийлөгчөөс буугаад явах замаа л засаж байгаа юм биш үү

  • turuus tursun terbumtan min ee (September 01, 2015 11:50:49 am )

    Ard tumnii munguur bayjsan erhem Enkhbayar bidnii mungiig erguulj tul. Ichehgyi bidnii munguur bayjij gadaadad hangalttai zugaalj baigaag ard tumen harj baina. icheh bulchirhaigaa abhuulsan yum uu. hereb ugyi bol yadaj nuugdaj amidraachee. uls tur ard tumeneeer odoo bitgii toglooch. chinii ushuu abaltiin togloomnoos chin ard tumen hohirch baina. ushuu abaltaa zogsooj dald or. esbel hurdan uheechee. nas chin bolson bizdee. ur huuhed chin amgalan amidragldee

  • Anonymous (September 01, 2015 12:12:05 pm )

    монголын ард түмнийг хүн тус бүрийг 6 сая төгрөгний өрөнд оруулсан элбэгдорж өрөө төл нэг л өдөр мөнх хөх тэнгэр хариугаа авна биз, хэрхэхийг тэнгэр мэдсүү

  • zogii. (September 01, 2015 1:11:54 pm )

    enhbayar guai ta odoo yamar neg huviin kompani baiguulaad uls toroos angid setgel sanaa amar taivan saihan amidarch boldoggyi yumuu.er ni ta olon jil ajliin ih achaalaltai ajillaj irlee odoo gavyaniihaa amraltiig avah bolson baih shyy.

  • Chugaa (September 01, 2015 2:38:52 pm )

    Ene gemgyi tsarailsan setgegdel bicheed bgaa nohdiig oorsdiig ni shalgawal yamar oodgyi nowsh nar baigaa bol il garaad hewleliin hyral zarlaad yum bicheech dandaa hurgan alban tushaal awsan hogiin hownii hutguuruud bgaa doo

  • Түвшин (September 01, 2015 3:26:02 pm )

    Энхбаяр яагаад Элбэгдорж өөрийг хэллээ гэж бодоод яриад байна. Элбэгдоржийн хэлсэн
    ярьсан зүйл өөрийнх нь хийсэн хэрэгтэй адил болохоор ингэж бодож байна уу. Хэрэг хийгээгүй бол өөр дээрээ тусгаж авмааргүй л юм. Энхбаяраа та жаахан өс хонзон санаад байх шиг. Сэнгийн Эрдэнэ баавай гуай таныг их өшөрхөг хүн гэж хэлсэн байдаг.

  • baysaa (September 01, 2015 3:49:49 pm )

    za ali ali ni adilkhan daa khenig ni ch umuurukh khereggui ene novshnud bugd adilkhan sh dee oilgoch humusee ed narig umuurch 2 taltsah khereggui ee maluu daa

  • nergui (September 01, 2015 4:18:56 pm )

    ENE HUN MONGOLD IRENGUUT TUR ZASAG HIMARDAG TETGEVERTEE GARAAD DUUGAIHAN BAIVAL BOLOO BISHUU

  • Tsogt (September 01, 2015 4:49:20 pm )

    Энэ төрийн тэргүүнүүд бүр балайрч гүйцжээ. Миний монголын төр арай ч ийм арчаагүй байдалтай ХЭЗЭЭ Ч байгаагүй л юмсан. Энэ ЕРӨНХИЙЛӨГЧ гэдэг хүн чинь хувийн өс хонзонгоо АЛБАН ТУШААЛАА ашиглаж ЯАЖ АВЧ ЧАДАЖ БАЙГААГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН харсан… ЗӨВХӨН ЭНЭ ЧИНЬ … Л ТӨРИЙГ МАШ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА… ХЭН БОЛОВЧ БУРУУУ ХЭЛСЭН ҮГ, ХИЙСЭН ҮЙЛИЙНХЭЭ ҮРИЙГ ЭДЛЭХ ЖАМТАЙСАН…

  • зочин (September 01, 2015 5:35:11 pm )

    энхбаярыг дэмжиж байна

  • Зочин (September 01, 2015 8:57:53 pm )

    Энхбаяр бол аргагүй л монголд авилгыг цэцэглүүлсэн хүндээ. Энхбаяр бол монголын улс төрийг бохир болгох эхийг тавьж,хаглан бутаргах муухай зүйл мөнч олныг хийлээдээ.

  • иргэд (September 01, 2015 9:40:29 pm )

    тэнэг шар өвгөн зайл. улсад луйвардсан мөнгөө төл.
    эсгий хийх газар нохой хэрэггүй. үхэж далд ор. төрийг гутаагч

  • зочин (September 01, 2015 10:13:11 pm )

    АН ын тэр дундаа Эбэ г өмөөрөгсөд дэндүү бүдүүлэг хүнийг хэлэхдээ хүрэн эрээн могой мэтмэт өөрсдийгөө болохоор өндгөө дарсан шувуу шиг амьтад юм.Монгол улсын иргэнийг дуртай нэгэн тэнэг хөөхгүй шүү.

  • зочин (September 01, 2015 10:31:00 pm )

    Өрнөөс гаргаж байсныг ард түмэн бүгд мэднэ.Өрөнд оруулчихаал бас болоогүй Жастин Каплаг өршөөснөөр 35 тэрбумаар дахин шатаасныг бүгд мэдэж байгаа шүү .Өөрсдийн толгой дээрх уулыг харахгүй байж. Хүний толгой дээрх өвсийг харав гэгчээр хүн харааж доромжлогсод та нарын шударга ёс уу.Өмөөрдөг Эбэгээ өмөөрнө биз ёс зүйгүй харгис хараалаа болиочээ.Бузрууд

  • Цээгий (September 02, 2015 7:50:43 am )

    Энхбаярыг дэмждэг шуу. Ажил хийж бгаа хун алдаа гаргах бнаа ажил хийдэггуй хун л алдаа гаргаагуй бдаг бх. Хорхой хуртэл биедээ хурэхээр атирдаг биз дээ харин алдааг давтаж л болохгуй. Саараасаа сайн юум их хийсэн бх. Эруул энхийг хусье

  • AAAAAAAAAAAAAAAAAAAAAAA (September 02, 2015 8:28:35 am )

    za zailaa..muu hulgaich

  • Jamuha (September 04, 2015 12:14:05 pm )

    Solongosd ajil hiij bgaad irsen bhaa yun emnelegt hebtex. Ajik hiigeed l tursan biz ulsiin mongo idej targalabal sahriin obchin tusan geed so harr ajil hj bgad I irsen biz harangiin hariin nutag dabchidaad bn gedeg duugaar ay duunii mendchikgee debshuule

  • Зочин (September 04, 2015 4:45:37 pm )

    Сайханбилэг Элбэгдорж хоёрыг бодвол Энхбаяр гэдэг хүн чинь хийсэн юмтай хэл үгтэй хүн шүү дээ.Та нар шиг өдөр болгон нэг сайд дарга нарыг халаад суудаг хүн биш ард түмэн аяндаа хэлээд өгнө шүү дээ

  • Зочин (September 04, 2015 4:46:47 pm )

    Сайханбилэг толгой муутай хүнийг ажлаас халах солих л ажил хийж байгаа юм биш% үү.Толгойгоо ажиллуулж ажлаа зөв хийгээч

  • Зочин (September 04, 2015 4:47:56 pm )

    Авилгатай тэмцэх газар Сайханбилэг, Элбэгээ хоёрт нь үйлчилдэгийг ард түмэн бүгд мэднэ шүү дээ.Ядарсан ард түмний хүүхдүүдийг шоронд суулгаад тамлаад байдаг аяндаа та хоёрын үр хүүхдэд тусах байхаа

  • Anonymous (September 14, 2015 10:40:14 am )

    Энхбаяр бурханы сургаалийг орчуулж гэгээрсэн хүн шүү алдсан алдаагаа ухаантай хүн болохоор ухамсарлаж ард түмэндээ ихийг бүтээх арвин туршлагтай тийм болохоор эргэж улс төрд ирж байгаа нь зөв байхаа цөөхөн монголчууд бид ингэж бие биенээ элдвээр цоллож хөөж туугаад эхэлбэл энэ оронд маань хэн эзэн суух юм вэ бид бусадын эрхэнд орход ойрхон байна шүү эв нэгдэлтэй байж ухаалаг сонголт хийх шаардлагтай байна хүмүүсээ монгол сайхан орныг маань ард түмнийг маань БУРХАН ӨРШӨӨГ

antalya rent a car