Нэгэн үе залуусыг байлдан дагуулж явсан “Guys” хамтлаг өнгөрсөн баасан гаригт фенүүдтэйгээ нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлсэн билээ. Удаан хугацааны турш тоглолтоо хийгээгүй “Guys”-ынхан “Crocus event hall”-д “Амьдрал үргэлж сайхнаараа” тоглолтоор хийж олон сайхан уран бүтээл болоод шинэ дуунуудаараа фенүүдээ баярлуулсан. Гэвч тоглолтын үеэр хамтлагийн гишүүн Х.Бат-Ундрахад нэгэн таагүй явдал тохиолдож, эвгүй байдалд орсон байна. Тэрээр түүнийг дуулж байхад нэгэн үл таних бүсгүй өмсөж байсан өсгийтөө гутлаа шидэж оножээ. Олон үзэгч цугласан байсан учир Х.Бат-Ундрах уурласан ч биеэ барьж юу ч болоогүй мэт тэвчин өнгөрсөн байна. Үл таних бүсгүй чухам юуны учир дуучин залуу руу өмсөж байсан гутлаа шидсэн нь тодорхойгүй ч бүсгүй тэвчээр тэсэрсэн нь л энэ байх даа…
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Shuud helen (August 31, 2015 5:31:36 pm )
Goomoo bolsondon gomtson blgvidee.
-
Anonymous (August 31, 2015 7:47:43 pm )
Gadniihniig sain duraih umaa
-
d (September 01, 2015 1:13:54 pm )
busgui mine gutalaa shidej yahnavdee
3 Comments