antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 31, 2015 24 comments

С.Эрдэнэ дахиад найман захирлыг ажлаас нь халчихлаа

нийтлэсэн Admin
527-144097888120150811390914163201508110934С.Эрдэнэ Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагчаар томилогдсоноос хойш сар ч болоогүй байгаа. Гэвч энэ хугацаанд 26 хүнийг ажлаас нь халжээ. Хамгийн сүүлд МСҮТ-ийн найман захирлыг халах тушаалыг энэ сарын 21-нд гаргасан байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Сэрээтэртэй ярилцлаа. Тэрбээр С.Эрдэнийг хууль бус тушаалаа хүчингүй болгохыг шаардсаар байгаа юм.
-Та эхлээд өөрийгөө товч танилцуулна уу?
-Би төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад 150 гаруй хүнтэй өрсөлдөөд шалгарч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогдсон. Сонгон шалгаруулалтад тэнцсэн 40 хүнээс шалгарч томилогдоод байсан 18 хүнийг С.Эрдэнэ сайд Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагч болоод анхныхаа тушаалаар ажлаас нь халсан.
16 Хөдөлмөрийн хэлтсийн дарга, Үндэсний төвийн болон Эрүүл мэндийн газрын даргыг чөлөөлөх тушаалыг нэг дор гаргаж, буцаагаад үүрэг гүйцэтгэгч нарыг томилсон. Бид хуулийн дагуу шалгаруулалтад орж, зөв голдрилдоо орж байсан ажлыг яагаад ингэж буруу замаар явуулах гээд байгааг гайхаад байгаа юм.
-Халагдсан 18 хүн ажлаа хүлээлгээд өгчихсөн үү?
-Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой гэдэг үүднээс олонх дарга тамга тэмдгээ хүлээлгэж өгсөн. Гэхдээ тушаалыг хүчингүй, хууль бус гэдэгтэй бүгд санал нэгдэж тэмцэж байгаа. Гомдлоо Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ дахь Өргөдлийн байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, шүүхэд гаргачихсан байгаа.
Бидний ажлыг ч ном журмын дагуу хүлээж аваагүй. Яамнаас томилогдсон комиссынхон гэж өөрсдийгөө танилцуулж зарим аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн хаалгыг эвдэж орон хүчээр ажлыг нь авсан.Увс, Хэнтий, Төв аймгаас гадна Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын өрөөний хаалгыг эвдсэн.
Ажлаас халагдсан хүмүүс ажлаа өгөх нь тодорхой байсан. Гэхдээ С.Эрдэнэ сайдын тушаал хууль бус уу үгүй юу гэдгийг шалгуулах эрх бидэнд байгаа. Төрийн сайд хүн ямар ашиг, сонирхлын үүднээс ийм шийдвэр гаргаж байгаа нь бидэнд ойлгомжтой байгаа.
-Ямар сонирхол байна гэж харж байна вэ?
-Мэдээж улс төрийн сонирхол л байгаа. С.Эрдэнэ МСҮТ-ийн найман захирлыг халах тушаалыг наймдугаар сарын 21-нд гаргасан юм байна. Гэтэл тэр тушаалыг Хөдөлмөрийн яамныхан огт мэдээгүй байх юм. Тэгж яваад өнгөрсөн баасан гаригт танилцуулсан. Уг нь тушаал гарсан өдрөө хэрэгжиж эхлэх ёстой учраас тэр дор нь танилцуулж байх ёстой.
-Ямар шалтгаанаар халсан юм бэ?
-Маргаантай гэдэг шалтгаанаар л халж байгаа. МСҮТ-ийн захирлуудын хувьд ажлын байран дээрээ сонгон шалгаруулалтад орж долоо, найман хүнтэй өрсөлдөөд шалгарсан хүмүүс.
-Маргааш есдүгээр сарын 1. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Дээрх найман МСҮТ захиралгүй хичээлээ эхлүүлэх үү?
-Би халагдсан захирлуудтай уулзсан. Өнгөрсөн баасан гаригт тушаалыг нь танилцуулаад даваа гаригт ажлаа өг гэж хэлсэн гэсэн. Зарим нь хууль бус шийдвэрийг эсэргүүцнэ гэж байна. Зарим нь нээлтээ хийдгээрээ хийж, үгээ хэлнэ гэж байна. С.Эрдэнэ гэдэг хүн юм болгон дээр хүч хэрэглэж байна.
Нэг зүйлийг онцлон хэлэхэд тангараг өргөсөн төрийн албан хаагчийн өрөөний хаалгыг эвдэж орно гэдэг байж боломгүй. Тэгсэн хэрнээ хамгийн ичмээр нь сонгон шалгаруулалтад ороогүй хүмүүсээ буцаан томилж байгаа юм. Ийм зүй бус юмыг ганцхан С.Эрдэнэ хийж байна
-Өмнө нь халагдсан 18, сүүлд халагдсан найман захирлыг өөр ажилд томилдог юм уу. Зүгээр л халлаа гээд орхих уу?
-Юун өөр ажилд томилох вэ. Уг нь бид ажлаасаа халагдаж орон тооны цомтголд орж байгаа шүү дээ. Ядаж л гэнэт халагдсаны мөнгө төгрөг гэж өгдөг биз дээ. Огт тийм юм байхгүй. С.Эрдэнэ гэдэг төрийн түшээ хүмүүсийг ажлаас нь халах тушаалынхаа араас гаргах баримтаа хуулийн дагуу гаргах үүрэгтэй. Гэтэл одоо болтол чимээгүй.
Бид хохироод л үлдэж байна. Үүнийгээ хэлэх гэхэд С.Эрдэнэ сайдтай уулзаж чадахгүй байгаа. Хоёр яаман дээр нь 20 гаруй хоног сахилаа. Хаагуур ороод хаагуур гараад явчихдаг юм бүү мэд. Зөвшилцөх бичиг өгөх гэж өрөөнийх нь үүдэнд яг 10 хоног суусан, аваагүй.
-Шинээр томилох сайдыг энэ долоо хоногт багтаан өргөн барих даалгаврыг УИХ-ын дарга өгч байсан. Шинээр томилогдох сайд асуудлыг чинь шийдэж өгөх боломжтой юу?
-Миний бодлоор сайдын үүрэг хариуцагч тухайн яамны ажлыг тасралтгүй явуулах л үүрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга, Дэд сайд нар байгаа. Гэтэл С.Эрдэнэ сайд л ганцаараа бужигнуулаад байгаа биз дээ. Тойргийнх нь сонгогчид хүртэл эгдүүцээд С.Эрдэнийг огцруулах түр хороо байгуулсан байна лээ.
Тэд мянгаад хүний гарын үсэг цуглуулсан байсан, одоо С.Эрдэнийг эсэргүүцэж гарын үсгээ зурсан хүний тоо хоёр мянгад хүрсэн. Тэд бидэнтэй нэгдэж байгаа. Сая халагдсан МСҮТ-ийн захирлууд нэгдэж С.Эрдэнийн хууль бус үйлдэлтэй эцсийг нь хүртэл тэмцэхээ илэрхийлж байна. Шинээр томилогдох сайд энэ бүхний учрыг олох байх гэж найдаж байгаа.
Тэгэхгүй бол халаа сэлгээ цаашид ч үргэлжлэхээр байгаа. Жишээ хэлэхэд, Үндэсний төвийн даргыг халаад оронд нь томилогдсон Чойноров өнгөрсөн долоо хоногт 30 гаруй ажилтанд ажлаас нь чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас өгсөн гэсэн. Энэ мэтээр хичнээн ч хүнийг халж хохироох юм, бүү мэд.
М.Алтанцэцэг
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • ЗочинЗочин (August 31, 2015 12:46:55 pm )

    Зөв .Чинзориг 600 хүн халсан Харин ч гайгүй байна. МАН халахад хамаагүй байдаг юм уу.Халахыг Чинзориг хийсэн шүү дээ.

  • zochin (August 31, 2015 1:02:18 pm )

    ERDENIIN ZOV. AJLAA SAIN HIIJIINE. BAYR HURGIE. AVILGACHIN DARGA NARIIG UTER TURGEN HAL.

  • зочин (August 31, 2015 3:13:05 pm )

    энэ улс төрийн хэнээрхэлд хэт автсан ноьшийг өөрийг нь зайлуулах цаг ирнээ

  • Иргэн (August 31, 2015 3:21:51 pm )

    Чинзоригийн хийсэн хууль бус үйлдлийг хууль бусаар л засна шүү дээ

  • Anonymous (August 31, 2015 8:27:35 pm )

    Erdene said trim burro zyil hiihgyi baihaa zob gedegt itgej bna

  • kkkkk (August 31, 2015 8:45:37 pm )

    Энэ Эрдэнээс сайд дарга нар, гишүүд бүгд айдаг эсрэг юм хэлж чаддаггүй гэсэн үнэн юм бх даа.

  • AN - in gishuun (September 01, 2015 12:28:10 am )

    Ene buduun sharyg zailuulax tsag irne.

  • naraa (September 01, 2015 7:28:01 am )

    Zov zov.ar ovoriin haalgaar orson yumnuud bga da. Huniig zugeer bhad halna gej bhgui. Neg ch udaa toriin alband ajillaj uzeegui hun bayangol duuregt ortson bna le

  • Зочин (September 01, 2015 7:44:42 am )

    Эрдэнэ зөв хүнээ сонгож халаа сэлгээ хийж байгаа бол бас яахав. Энд тэндэхийн эрээвэр хураавар нууц хүүхнүүдээ даргаар томилж, албан тушаал ахиулж байгаа нь дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн дургүйг хүргэж гүйцлээ.
    Эхнэрээ алсан энэ нөхөрт ичих булчирхай байхгүй бололтой.

  • зочин (September 01, 2015 11:33:20 am )

    Ман намыг хүн ажлаас халлаа гэдэг шалтгаанаар засгийн газраас гаргасан биз дээ ойлгохгүй байна ан нам хүн халдаггүй гэж ойлгосоншдээ

  • зочин (September 01, 2015 12:06:42 pm )

    АН бол хуулгүйчүүдийн нам, эрүүгийн хуйлгайчууд цугларсан нам юм, олигтой ч боловсон хүчин алга,

  • zochin (September 01, 2015 12:40:10 pm )

    Boslogo gargaach . Buur dorvitoihon bos . Arai dendej bna . shd . Umhii Shorongiin hadaas chini . Ih davarch bh shiv

  • зочин (September 01, 2015 8:07:32 pm )

    улстөрөөр нүүр хийж ажилд орсон болоод л халагдаа байлгүй. Бодовсролын системийн шинэчлэлээр аяндаа засрах байх

  • Зочин (September 01, 2015 9:02:57 pm )

    Эрдэнэ ч шоронгийн хаалга татах нь татнаа.Харин шоронд”өвдөхгүйн тулд биеэ тордоод эмээ сайн ууж байвал зохино доо.Бэлцийчихээд муухай царайны нөхөр шүү.

  • Anonymous (September 02, 2015 1:12:46 pm )

    Umnu ni yag iim maygaar xalaltand ortood yavj bailaa. zovlong oilgonoo. Asuudal Erdenedee bish yum shyy

  • Зоригт (September 02, 2015 4:08:35 pm )

    Эрдэнийг өөрийг нь зайлуулах хэрэгтэй шүү дээ ард түмэн тэнэг махан толгой байна даа хууль мэддэггүй

  • Сараа (September 02, 2015 4:09:15 pm )

    Ерөнхийлөгч энэ махан толгой дээрээ арга хэмжээ авдаггүй юм байхдаа ард түмнээрээ тоглож байхад

  • Зочин (September 02, 2015 4:10:28 pm )

    Энэ Эрдэнэ гуайд үр хүүхэд гэж байдаг болуу тэнэг толгой байна даа хүнийг ажлаас нь халдаг хэн вэ? өөрийг нь үтэр түргэн зайлуулаач ерөнхийлөгчөө

  • Зочин (September 02, 2015 4:11:28 pm )

    С.Эрдэнэ гуай хуулиа сайн судлаж байгаад хүмүүсийг ажлаас нь халаач таны үр хүүхдүүдийг ажил хийж байхад халвал та бас л бухимдах байлгүй дээ.Тэнэг толгой юмаа

  • Зочин (September 02, 2015 4:12:12 pm )

    С.Эрдэнийг өөрийг нь зайлуулж хаях хэрэгтэй

  • Зочин (September 02, 2015 4:13:05 pm )

    Ард түмний санал асуулгаар төрд гарчихаад өөрийгөө ер нь юу гэж боддог гар вэ? С.Эрдэнэ гуай та нар ингэж талцаж тоглож байхаар ажлаа хийгээч

  • Зочин (September 02, 2015 4:13:39 pm )

    Улс төр гэж хогийн юмаа.Хүн бүр ажлаа хийгээд тайван амьдраач

  • зочин (September 03, 2015 11:29:24 am )

    Ардын намын 6 сайд 600 хүнийг ажлаас салсан гэдэг. Халахдаа түр орлон гүйцэтгэгч нэрээр 3 жил ажиллачихсан Алтанхуягийн Засгийн газрын хууль зөрчиж тавьсан удирдах албан тушаалтнуудыг л хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн гэсэн шүү дээ. Түүнээс биш хууль бусаар энэ засгийн газрын гудамжнаас төрд оруулж ирсэн 60000-70000 хүнийг бүгдийг нь халж хаяж чадаагүй

  • zochin negen emchzozochinchinzochinzochinzochin (September 03, 2015 8:59:15 pm )

    ene uuhun nuurt aimaaraa aimaar .mungu avch avilgad idegdsen hun dee.huuchin avgaigaa hunuusun uudgui amitan.hezee shiitgelee huleeh bol doo

antalya rent a car