Ерөнхий сайд асан Л.Гансүх нарын хэрэгт гэрчээр оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан тухайн үед “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн байсны хувьд, хувь хүний зүгээс энэ шүүх хуралд гэрчээр хандах хүсэлтэй байгаагаа аль энэ сарын 4-ны өдөр албан бичгээр илэрхийлсэн байна.
Албан бичигт шүүх хурлыг олон нийтэд нээлттэй, ил тод явуулж өгөхийг хүсэн бодит үнэнийг олон нийтэд хүргэх боломж олгож өгөхийг хүсчээ.
Тэрбээр “Нүүрс” хөтөлбөр бол Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн ажлын нэг. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллын иргэд өмнө нь нүүрсэнд өгдөг мөнгийг 40-50 тэрбумаар хэмнэж, 800 мянгаас нэг сая хүртлэх цалинтай 800 хүнийг ажлын байраар хангасныг дурдаад “Нүүрс” хөтөлбөрт төрөөс нэг ч төгрөг зарцуулаагүйг онцолжээ. Мөн Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэхдээ Ерөнхий сайдын даалгасан ажлыг хийсэн болохоос, шийдвэр гаргах, гарын үсэг зурах эрхгүй, тиймээс албан тушаалаа урвуулан ашиглах боломжгүй байсныг гэрчээр оролцох хүсэлтдээ дурдсан гэнэ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
MGL (August 31, 2015 2:48:18 pm )
Эр зориг гаргажээ. Төрийн томцуулаас гэрчээр орох хүсэлтэй хүн байдаг бил үү.Алтан хуяг хүн чанартай хүн юмдаа. Нөгөө хямд нүүрс түлж “жаргалаа эдэлсэн” ард түмэн хайчсан вэ?
-
Anonymous (August 31, 2015 6:37:51 pm )
Дэд сайд Ургамалцэцэгээ гөрөөд хэвтэж байгаа биз
-
бичка (September 01, 2015 10:48:35 am )
Алтанхуяг дарга маш сайн ажиллсаныхаа шанд олгиархуудад шахагдаж огцорсоныг хүмүүс бид мэдэх хэрэгтэй одоо хийсэн ажилыг нь элдвээр гутаан доромжилж ойр дотны хүмүүсийг нь шүүх цагдаагаар айлгахаа болимоор юм
-
БидDgyАрайБондгор (September 01, 2015 3:24:02 pm )
Биш л дээ. Нөхөр шүүх хуралдаанд нөлөөлөх оролдлого хийж болохгүй. Үнэн юм үнэнээрээ гарна биз. Бүү ай.
-
Anonymous (September 01, 2015 8:32:13 pm )
altanhuyagiin zasgiig ogtsruulaagui bol AN udiid mun ch diilj baih baisna daa. Enhsaihany zasgiin gazryg 1998 ond yag l ingej unagaad AN 200 ond buda bolj baisna sanagdah yum
5 Comments