antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2011 5 comments

У.Энхжаргал: Нөхрийн маань паспорт надад бий

нийтлэсэн Admin

“Гэр хороолол барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны захирал агсан Ц.Түмэнгэрэлийн паспортыг ашиглан хил зөрчсөн М гэгчийг саатууллаа. Тэрээр Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцноос буухад нь баривчилжээ гэсэн мэдээлэл сайт болон өдөр тутмын зарим хэвлэлд гарсан. Энэ мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн газрын албаны эх сурвалжаас тодруулахад “Манайх тийм асуудал шалгаагүй” гэсэн юм.

Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга дэд хурандаа Д.Баасанжаргал “Манай дээр ийм асуудал шалгагдаагүй болохыг баттай хэлье. Энэ мэдээлэл гарсан хэвлэлүүд ямар эх сурвалжаас авсан юм бол. Тэр газраас нь л асуух хэрэгтэй байх. Ямарч байсан хилээр Ц.Түмэнгэрэл гэсэн нэртэй паспорт ашигласан хүн орж ирээгүй” гэсэн хариулт өглөө. Харин ТЕГ-ын нэр бүхий албан тушаалтан “Одоогоос олон сарын өмнө зарим нэг хэвлэлээр Ц.Түмэнгэрэл цаазлуулаагүй, гадаадад амьд явна” гэсэн мэдээлэл цацагдсан. Үүний мөрөөр шалгасан. Тэр үеэр Ц.Түмэнгэрэлийн паспортыг ашигласан байж магадгүй гэсэн таамаглал байсан юм” гэлээ.

Ц.Түмэнгэрэл агсаны гэргий У.Энхжаргалтай холбогдлоо.

-Та юу хийж байна. Амьдрал ахуй сайн уу?

-Дажгүй. Эгч нь гуравдугаар хороололд нэг баар ажиллуулж байгаа. Амьдрал яах вэ болж байна.

-Талийгаачийг амьд явна гэсэн мэдээлэл хэвлэлээр гарах юм?

-Тийм ээ. Зарим нэг хүмүүс амьд мэнд байгаасай гэж боддог юм шиг байна лээ. Ойрын үед эгч нь эмчилгээ хийлгэж байна.

-Талийгаачийн паспортыг ашиглаад хил зөрчсөн этгээд баригдлаа гэх юм?

-Юун мэдээлэл юм бол доо. Би үзээгүй л байна. Талийгаачийн маань паспорт надад хадгалагдаж байгаа шүү дээ гэлээ.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (December 23, 2011 11:30:44 am )

    Ali n unen yum bol doo. Hevlel medeelel gej unshihad yostoi laitai yumaa. Hudal unen n medegdehgui tolgoi erguuleed. Shalgadag gazar gej baina uu. Huuliinhaa

  • Anonymous (December 23, 2011 5:57:57 pm )

    amid bgaa shinjtei yarijiin ardiin nam ugaasaa tsaazlaagyiee zysiin huvirgaad gadaadad yavtsan zorigt medej bgaa bjiij saidiin suudlaar solij

  • Anonymous (December 26, 2011 11:39:36 am )

    MAN chin hamag munguur n sanhvvjij baisan uym chin alaagvi ee Amid l baigaa

  • Anonymous (December 28, 2011 1:49:35 pm )

    That really cpaurtes the spirit of it. Thanks for posting.

  • Asgbyhwfvly (September 13, 2013 12:12:06 pm )

    On our site features more than 280 slot machines in which you can follow any responses to play for free and without registration.
    Weekly u***te of games, nice design and interface of the site .
    Play for free and train yourself in the game!
    http://igrovieavtomati.org

antalya rent a car