antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2011 Comments are off

МАХНЫ ҮНЭ НЭМЭХ ХАМГИЙН ТОМ ШАЛТАГ НЬ ЦУУРХАЛ

нийтлэсэн Admin

Байсхийгээд л иргэдийн дунд махны үнэ нэмэгдлээ гэсэн цуурхал гарах болж. Ялангуяа тэмдэглэлт баяруудын үеэр ийм мессеж бүрч хүчтэй түгэх юм. Зарим нь үндэслэлтэй ч ихэнх нь цуурхал төдий. Гэвч эцсийн дүндээ махны үнэ хөдөлж л таарна. Энэ нь иргэд бид өөрсдөө махны үнийг нэмэхэд нөлөөлдөг гэх гаргалгаанд хөтөлж байна. Махны үнэ нэмэгдлээ хэмээн цуурах нь ченжүүдэд хамгийн бэлэн өгөөш болох төдийгүй тэд цаг алдалгүйгээр нэмэх “тэмдэг” дардаг тухай учир мэдэх хүмүүс ярих нь бий. Өдгөө үхрийн нэг кг цул махны үнэ малчдаас ченжүүдэд 2100, “Хүчит шонхор” захад 4600, хүнсний дэлгүүрүүдэд 5200, экспортод 2.6 ам.доллар буюу 3100 орчим төгрөг байна. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны мэдээлс нээр энэ сарын 14- ний байдлаар үхрийн мах 4700, хонины мах 4300, адууны мах 3500 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин цуу яриагаар бол кг үхрийн мах 6000 төгрөг хүрч, талийж өгсөн гэнэ. Алинд нь итгэх нь таны хэрэг. Хэрэв 6000 төгрөгийн “дуулиан” хү- чээ авбал энэ төсөөлөл бие лэлээ олоход тун амархан шүү.

40 САЯ МАЛ, 259 МЯНГАН ТОНН МАХ

Монголын махны зах зээлд ойлгохын аргагүй хэд хэ дэн зүйл бий. Хажууд буй малын махнаас хаа холын АНУ-аас импортолсон тахианы мах хямдхан байдаг нь үнэхээр сонирхолтой. Дээр нь Монгол Улс нэг хүнд ногдох малынхаа тоогоор дэлхийд эхний аравт ордог. Эрдэмтдийн тооцоогоор мон гол хүн жилд дунджаар 96 кг мах иддэг юм байна. Ийн тооцвол монголчуудын махны нийт хэрэгцээ жилд 259 мянган тонн болох нь. 40 шахам сая малтай манай улсад дээрх хэмжээний мах боломжийн үнээр худалдаж авах нь тийм ч хүндрэлтэй асуудал биш байлтай. Гэтэл эцсийн дүндээ монголчууд эрүүл ахуйн шаардлага хангаагүй махыг харьцангуй өндөр үнээр худалдан авч байна. Экспортын мах эрүүл ахуйн бүхий л шаардлагыг хангаж, сав ласан, бидний иддэгээс хавьгүй илүү хэрнээ дотоодынхоос хямдхан байдаг тухай бид жилийн өмнө “Хоолны махаа хоёр хөршөөсөө авч идье” сурвалжлага бэлтгэж байсныг та санаж байгаа байх. Гэвч цаасан дээрх “гоё” үгнүүдийг эс тооцвол энэ байдал өөрчлөгдсөнгүй. Хүсэл байгаа ч хясал нь их юм Дотоодын махны зах зээл тогтворгүй бөгөөд малаар баян атал “нөөцийн мах” худалдаанд гаргадаг хачин үзэгдэл байсаар байтал экспортын тухай яриа иргэдэд үнэмшилгүй сонсогдож байна. Мах экспортлох тухай яриа таван жил хөвөрч байгаа ч ажил хэрэг болсон нь цөөн. Өнгөрсөн онд манай улс хойд хөрш рүү нийт 18000 тонн мах экспортолсон тухай Монголын мах үйлдвэр лэгчдийн хол бооны гүйцэтгэх захирал Л.Лха чин – бал ярьж байсан. Жил ирэх бүр экспортын хэмжээ нэмэгдэж байгаа гэх. Тэрбээр “Япон, БНСУ болон Ойрх Дор нодын орнууд Монголоос мах экспортлох сонирхолтой байгаагаа уламжилдаг. Гол нь эрүүл ахуйн шаардлага хангасан байхаас гадна ДЭМБаар Монгол шүлхийн бүс биш гэдгийг батал гаажуулахыг хүсдэг. Махны экспорт Монголд маш их мөнгө авчирна. Бид жилд 100 мянга, бүр цаашлаад 200 мянган тонн мах экспортлох боломжтой шүү дээ” хэмээн ярьсан. Гаднын орнууд манай хаас үхэр, адууны мах худалдан авах сонирхолтой байдаг юм билээ. Гэвч мах экспортлох гэж яарах хэрэг алга.

САЙДААС ИЛҮҮ ЭРХ МЭДЭЛТЭЙ ЧЕНЖҮҮД

Мөнгөнд дургүй хэн байх вэ. Боломж нь байгаа бол гадагшаа мах гаргахаас татгалзах хэрэггүй. Харин үүнээс өмнө дотоодын зах зээлийг “эрүүлжүүлэх” хэрэгтэй. Дараа нь экспортын тухай ярьж болно шүү дээ. Монголын махны зах зээлийг ченжүүд л бусниулдаг мэтээр ярьж, бичдэг. Гол нь тэдэнд дураараа дургих боломж олгосон бид өөрсдөө буруутай юм биш үү. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг дээ. Махны үнэ нэмэх асуудал ченжүүдийн хувьд нүд ирмэхийн зуур гүйцэтгэх амар “даалгавар” байдаг бол нэмэгдсэн үнийг бууруулах асуудал ХХААХҮ-ийн сайдын эрх мэдэл хүрдэггүй. Гэтэл салбарын яам, Монголын мах үйлдвэрлэгчдийн холбоо дотоодын зах зээлд үүс сэн таагүй нөхцөл байдлыг дээрдүүлэх гарц нь “нөөцийн мах” хэмээн итгэсэн бололтой. Үүндээ сэтгэл цадаж, сургаар өсдөг махны үнийг зохицуулахын оронд экспортын тухай “гоё санаа”-нд бялуурч сууна. Энэ сайхан завшааныг ченжүүд далимдуулж махны үнийг дураараа хөдөлгөдөг болсоор удлаа.

ЭКСПОРТЫН МАХНЫ ҮНИЙГ 20 ХУВИАР НЭМЖЭЭ

Энэ жил экспортын махны үнийг 20-30 хувь нэмэгдүүлжээ. Тухайлбал, өнгөрсөн жил үхрийн кг махыг 2.2 ам.доллараар өгдөг байсан бол энэ жил 3.5 ам.доллараар, адууны кг мах 1.8 ам.доллар байсныг 2.5 ам.доллараар зарахаар төлөвлөжээ. Мөн махны экспортод энэ жилээс шинэчилсэн жу рам хэрэг жүүлэхээр болсон байна. Тухайлбал, экс портод мах гаргаж буй компани бүр гэрээ, эрүүл ахуйн шинжилгээний бичиг зэргийг Мах үйлдвэрлэгчдийн холбоо, мэргэжлийн хяналт, гаа лийнхнаас бүрдсэн хянал тын хэсгийнхэнд шалгуулж, үйлдвэрлэгчийн гэрчилгээ авах аж. Үүнийгээ холбогдох хүмүүс дэлхийн зах зээлийнхтэй нийцүүлж байгаа хэмээн тайлбарладаг. Яахав, өндөр үнээр мах экспортлох боломж байгаа бол татгалзах хэрэг юун. Гэвч мах экспортлох асуудал “цэл залуу”-гаараа байгаа энэ үед үнээ байн байн нэмэх нь худалдан авагчдад итгэл төрүүлэхгүй байх шалтгаан болно. Жишээ нь, талхныхаа үнийг байсхийгээд л 10, 20 төгрөгөөр өсгөдөг дэлгүүрээр дахин үйлчлүүлэх эсэхээ та эргэцүүлнэ. Магадгүй, ойролцоо байрлах өөр дэлг үүрийг сонгох биз. Тиймээс үнэ нэмэх асуудлыг эхнээсээ сайтар бодож, боловсруулах нь итгэл алдахгүй байх нэг баталгаа. Шинэ жил айсуй. Цагаан сар шиг баярын ширээндээ ууц тавьж, хэдэн мянган бууз хийхгүй ч шинэ жилийн баяраар махны хэрэгцээ ялимгүй өсдөг. Одоохондоо махны үнэ тогтвортой байгаа ч ченжүүд бидэнд ямар “гэнэтийн бэлэг” бэлдснийг таахад хэцүү. Цуурхал ёсоор бол кг мах 6000 төгрөг хүрсэн аж. Махгүйгээр монголчуудыг тө сөөлөхөд бэрх. Тэгэхээр дотоодын махны зах зээл ийм бүүдгэр байхад экспортын тухай түр мартъя. Дөчин сая малтай, гурван сая ч хүрэхгүй хүн амтай Монгол Улсад кг махны үнэ 4500 төгрөг байгаа нь бодит байдалтай хэр нийцэх бол?


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car