Зуны адаг сард цас орж цаг агаар эрс хүйтрэв. Тодруулбал өчигдөр Завхан аймгийн Отгон суманд цас орж, шуурсан байна. Өвөл, хавар, намар, зун улирал өөрийн гэсэн оцлогтой, байгалийн үзэгдэл нь өөр байдаг. Өвөл нь бороо орж, халуун зунаар цас хаялж жилийн дөрвөн улиралд шороон шуургатай байх нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Өвөл бороо орж, зун цас орсон тохиолдол манай улсад цөөнгүй. Тэгвэл өчигдөр гэхэд л Завханд цас орсон юм. Тиймээс цаг уурчид мэдээллэхдээ ойрын өдрүүдэд Төвийн болон Зүүн зүгийн аймгуудын нийт нутгаар сэрүүснэ гэдгийг анхааруулж байгаа. Зүүн аймгуудын нутгаар сэрүүсээд эхэлсэн нь өнөөдрөөс Улаанбаатар болон Төв аймгийн нутгаар хүйтэрч, хүйтэн бороо орох юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
tumee (August 17, 2015 12:23:34 pm )
habar namar in urtasaj obol ,zun tun bogino boldog bolson doo.
-
зочин (August 17, 2015 2:33:15 pm )
өвөл хавар хоёр нь хавчаад зун байхгүй болж өнгө мөнгө хоёр нь хавчаад үнэн гэж байхгүй болжээ
-
-
zawhan (August 17, 2015 8:27:15 pm )
Buyantai nutagt tgas hamgiin tvrvvn ordog yum geseen vnen yumaa
-
ах (August 18, 2015 5:47:14 pm )
zavhan nutag_negen door 4 uliral harah bolomjtoi saihan nutagdaa
-
Anonymous (August 18, 2015 11:21:11 pm )
ench hetsuu de ene owol ih ym boloh bhda
6 Comments