
2. Нийслэлийн авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулашгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй байхаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохицуулалтын ажлыг зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвд
3. 2015 оны наймдугаар сарын 24-ний өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд суралцагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “SCHOOL POLICE” эргүүлд ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтнаар судлагдаж байгаа иргэдийг явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулах, мэргэжлийн удирдлагаар хангахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газар т, нийслэлийн Боловсролын газарт
4. Улаанбаатар хотын гудамж, замаар зорчиж буй улсын бүртгэлгүй, дугааргүй, техникийн хувьд бүрэн бус, хяналтын үзлэг оношлогоонд хамрагдаагүй /утаа ихтэй, өнгө үзэмжгүй, албан татвар, агаарын бохирдол, зам ашигласан төлбөр төлөөгүй, жолоочийн хариуцлагын даатгалгүй/ тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч ажиллахыг нийслэлийн Татварын газарт, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт, Замын хөдөлгөөний удирдлагын төвд
5. Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг төлөвлөн зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албанд тус тус даалгалаа.

Холбоотой мэдээ
Comments are closed.