antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 17, 2015 Comments are off

100 айлын нийтийн байрныхан хаалгагүй, цонхгүй, халаалтгүй өвөлжихөд хүрээд байна

нийтлэсэн Admin

55d1395fb67ed2.89815973А.Баярмаа

Сүхбаатар дүүргийн  10-р хороо буюу  бидний хэлдгээр  100 айлын  цагаан нийтийн байрныхан тэр дундаа 3,4-р байрныхан  энэ жил хүнд өвөлжих төлөвтэй байна.  Учир нь 3 болон 4-р байрны оршин суугчид шинэ орон сууцанд орно гэж найдан барилгын компанитай гэрээ байгуулан   нүүсэн байна.  Тэднийг нүүсэн даруйд нь  цонх болон хаалгыг нь авч,  дулааны шугамыг нь хүртэл тасалсан байна.  Үүний улмаас гэрээ байгуулаагүй үлдсэн  айлууд гудамжныхантай нэг дор  амьдарч байгаагаас ялгаагүй  орчинд амьдарч байна.
Тодруулбал, 30 гаруй жилийн өмнө тойрог хэлбэрээр хоёр давхар 10 байр баригдсан байдаг. Жорлон нь гадаа ч нийтийнх болохоор  оршин суугчид зохицон саяхныг хүртэл  байсаар ирсэн. Харин 3,4-р байрны зарим айлууд жилийн хугацаатай  нүүсэн. Учир нь хот төлөвлөлт орсон  уг хэсгийг орон сууцжуулахаар болсон байна.
Ингэхдээ  Монгол улсад  бүртгэлгүй  “Гэзэгийн худаг” ХХК   байр барина хэмээн гэрээ хийж, Хот төлөвлөлтийн газартай гэрээгүй   “Өндөр Заяа” ХХК иргэдэд байр барьж өгнө хэмээн  оршин суугчдад  3.6 сая төгрөг өгч хөл толгой нь олдохгүй болжээ.  Зарим иргэд эхнээсээ   шүүхэд хандаад байгаа ч  шүүх хурал нь тодорхойгүй хугацаагаар  хойшлоод байгаа юм. Ийм байдлаас болж  өнөөдөр  3,4-р байрныхан траншейныхантай нэг дор амьдарч байна. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car