antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 17, 2015 8 comments

Оршин суугчдаас зөвшөөрөл авалгүй хүүхдийн тоглоомын талбайг булааж барилга барих гэж байна

нийтлэсэн Admin

toglomintalbaibarilgaМанай нийслэл хотод өдрөөс өдөрт барилга байгууламж нэмэгдэж өнгө нэмсээр. Гэвч сүүлийн жилүүдэд газрын маргаан хаа сайгүй гарах болсон нь нууц бишээ. Эрх мэдэлтэй, хөрөнгөтнгүүд хүүхдийн тоглоомын талбайг буулган авч барилга, орон сууц барих болж иргэдийг бухимдуулах явдал их болжээ. Өргөн уудам газар нутагтай Монгол түмэн бид алга дарам газрыг булаацалдаж бяцхан үрсийн тоглоомын талбайд шунах нь харамсалтай. Тодруулбал Таван шар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 12-р байрны арын талбайд байрлах хүүхдийн тоглоомын талбайд барилга барих гээд хашаа татаж хааж эхэлсэн байна. Уг газар Чингэлтэй дүүргийн тамгын газрын ажилчидын 5 давхар 24 айлын орон сууц баригдах гэнэ. Тоглоомын талбайгаа алдаж байгаа хүүхдүүд болон тэдний эцэг эх тоглоомын талбайгаа өгмөөргүй байна гэхэд нь зөвшөөрөл авсан буцаах боломжгүй хэмээсэн гэнэ. Тэрээр оршин суугчдаас тоглоомын талбай ашиглах санал асуулга аваагүй байж “Танай оршин суугчдаас санал авсан, зураг төсөл гарсан, боломжгүй” хэмээн гүрийж байгаа аж.

Энэ мэтчилэн хүүхдийн тоглоомын талбайг булааж байгаа компани тэдгээрт зөвшөөрөл олгосон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хүүхдийн эрхийг боогдуулж байна. Хэдэн айлын орон сууц, оффисын өндөр барилга барьж мөнгө олж байвал хүүхдүүд  тоглоомын талбайгүй үлдэнэ үү, оршин суугчид нар үзэх эрхээ хязгаарлуулж харанхуй хана ширтэнэ үү тэдэнд ердөө “падгүй” бололтой. Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн талбайд хүүхдийн тоглоомын талбайг нурааж дураараа барьсан, айлуудын цонхыг хаасан барилгууд ар араасаа нэмэгдсээр л байна.
Харин Нийслэлээс энэ байдлыг хязгаарлах үүднээс хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, орон сууцны дундах нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барих бол эргэн тойрны оршин суугчдаас зөвшөөрөл авах ёстой гэсэн журмыг баталсан. Гэтэл энэ журмыг уг барилга барьж буй компани огтоос мөрдөөгүй, иргэдээс ямар ч санал асуулга аваагүй байж”оршин суугчдаас санал авсан” хэмээн гүрийж байгаа нь дэндүү хэнэггүй.

Бидний бяцхан үрс ирээдүйд гүйж харайх тоглоомын талбайгүй, оршин суугчид гишгэх газаргүй болох цаг ойрхон ирж дээ…

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • МЭРГЭЖЛИЙН АРИХТЕКТОР (August 17, 2015 11:03:43 am )

    МОНГОЛД ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙЖ ЧАДАХ ӨНДӨР МЭРГЭЖЛИЙН АРИХТЕКТОРУУД МАШ ЦӨӨХӨН ХЭЭЛ ХАХУУЛЬ ГААРЧ ТӨР ЗАСАГ ГЭЖ АЖЛАА ХИЙЧ ЧАДАХГҮЙ БОЛСОН ЭНЭ ҮЕД Л ТЭДНИЙ ТЭМЦЭЛ ЗҮТГЭЛ УУЛ НЬ УЛААНБААТАРЧУУДЫГ ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАРИЛГАЧДААС АВРАХ ГАНЦ ГАРАМ НЬ БАЙГАА ЮМ ДАА ГАЗАР МУУТАЙ ГОНКОНГООС ДОЛООН ДОР НӨХЦӨЛД УЛААНБААТАРЧУУД БИД АМЬДАРЧ БАЙНА ДАА

  • ЭЭЛЖИТ ХУЛГАЙЧ (August 17, 2015 11:13:18 am )

    О ОДБАЯР , Л ГАНЗРОИГ НАР АЛБАН ТУШААЛАА АШИГЛАСАН ЭЭЛЖИТ ХУЛГАЙЧ Л БАЙНА ДАА ЯАНА ДАА БИДНИЙ МОНГОЛЧУУД УЛААНБААТАРЧУУДАА УЛС ТӨР АЛБАН ТУШААЛТАНУУД БҮГД Л ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД УЛС ТӨРИЙН СИСТЕМ МААНЬ ГАЦААНД ОРООД ОДОО СОЛИХ Л ҮЛДЭЖ ДЭЭ

  • шударга байя (August 17, 2015 1:33:26 pm )

    барилга барьдаг барлагуудыг буудаж алах хэрэгтэй. Газрынхаа төлөө дайтах зөв

  • Батхүү (August 17, 2015 2:36:21 pm )

    Бид нийслэлээ цаашид яах вэ бөөн түгжирэл алга дарам газар бүр нь байшин барилга хот гэдэг чинь төлөвлөлт сайтай байж л хот шүү дээ

  • зочин (August 17, 2015 7:27:43 pm )

    ЭНЭ ТӨРД ЭЗЭН БАЙНА УУ? ХҮҮХДҮҮД ТОГЛОХ ГАЗАРГҮЙ, ХӨГШЧҮҮД САЛХИЛАХ САРАВЧГҮЙ ЦӨВҮҮН ЦАГ ИРЖЭЭ.

  • зочин (August 17, 2015 7:29:44 pm )

    АДМИНАА СЭТГЭГДЭЛ ДАВХЦЛАА ГЭЖ ХУДЛАА ЗАЛДАГАА БОЛИОРОЙ. ТЭГЭЭД Ч ИРГЭДИЙН СЭТГЭГДЛИЙГ ХЯНАХ НЬ ХУУЛЬД ХАРШ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ ГЭВЭЛ ХҮН ҮНЭМШИХЭД ХЭТЭРХИЙ БЭРХ ЮМ ДАА

  • Ardchilal (August 17, 2015 11:26:30 pm )

    Ardchilal baihad avdag gazraa avna aa hu. Zargaldaad ta nar yadag uym. Niisleliin Zasag darga, Erunhiilugch, tsagdaa bas Shuuh mania tald baina aa. Zochid byydal barihdaa l barina

  • Anonymous (August 18, 2015 9:39:46 am )

    Ene zuvshurul unsun nuhduuduudiignATG shalgaachee

antalya rent a car