antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 22, 2011 2 comments

Би аавтай байлаа

нийтлэсэн Admin

Энэ хорвоогийн бүх аавуудад зориулмой

Би  аавтай байсан гэхээр энэ юу яриад байгаа юм бид  бүгдээрээ аавтай шүү дээ гэх байх л даа.Тиймээ би аавтай байсан сайхан аавтай байсан.

Миний аав цэргийн хүн байсан.Бас жирийн аав байсан. Хүүхэд байхад манай аав л бүх хүүхдүүдийн ааваас хамгийн мундаг нь  хамгийн царайлаг нь хамгийн хүчтэй нь  юм шиг санагддаг байлаа. Намрын жиндүү орой аавынхаа нөмөрт зогсоод тамхиний бохь үл мэдэг ханхалах шенелийг нь үнэрлэн зогсдогсон , халуураад хэвтэж байхад минь хүүгийнхээ халууныг авнаа гээд  өвөрт минь орж ирээд миний өвчинг өөртөө шингээгээд гудиггүй хэвтэж байдагсан , хожим хойно шагнал урашуулал аваад ирэхэд минь өөрөө л авсан юм шиг баярлаж аньсга нь чийгтэж ирээд хоёр хацар дээр минь үнсдэгсэн, шиний нэгний өглөө очиход минь гэрийнхээ хойморт хангай уул шиг бараатай сууж байдагсан.

2 билүү 3 ангид байхад манай багш танай аав юу хийдэг бил ээ гэхэд би яг юу хийдгийг нь бодоод олоогүй юм  ямар ч гэсэн цэргийн хүн гэдгээс өөр юм орж ирээгүй юм  тэгээд бодож бодож цэргийн дарга хийдэг л гэсэн  юм даг. Одоо бодоход аав маань юу  нь дарга байхав дээ армийн дэслэгч л байсан юм билээ. Олон жилийн дараа би том болсон аав маань ч тэтгэвэрт гарсан  Би ч ааваас өндөр, бас өөрөө аав болсон  гэхдээ манай аав  нөгөө л хүчтэй мундаг , үүрд энэ чигээрээ бидний хажууд байх юм шиг санагдаж байсан.

За юу байна та нар сайн уу , аав та юун сүртэй юм, би ажил ихтэй байна дараа очиноо , танайд очсон та байхгүй байна лээ та хаачсан бэ  гэх мэтийн  яриа аав бид хоёрын хооронд өрнөдөг байлаа.  Нэг өдөр би найзуудтайгаа нэг газар сууж байсан юм. Тэр өдөр би нэлээн хэдүүлээ нэг л их аз жаргалтай бас болоогүй хэдэн хүүхэн дагуулчихсан  одоо эндээ сууж байгаад дэлхий ертөнцийг өөрчилчих бололтой юм яриад марзан марзан үг хэлэлцэж  архи мархи уусан шиг сууж байлаа. Бидний сууж байсан тэр газар хананаасаа тааз хүртэлээ цонхтой байсан юм.

Гэтэл манай аав  байшингийн булангаас гарч ирж байгаа харагдлаа   үл мэдэг  бөгтийгөөд   , миний сайн мэдэх өмсөх дуртай  малгайгаа дараад өмсчихсөн    нэг  гартаа жижиг тор барьчихсан  нөгөө гартаа тамхи барьчихсан   аажуухан тайван  явж байлаа. Аав минь бидний хажуугаар цонхны доогуур  гараад өнгөрөөд яван явтал би харсаар байлаа.  Тэнэг би  одоо бодоход аавыгаа тэгж анх удаа удаанаар анхааралтай сайн тогтож харсан юм  гэхдээ бүр цонхоор шүү.

Тэр үед миний хамгий хүчтэй хамгийн том тэр хүнээс юу ч үлдээгүй байлаа , тэр цонхоор харсан хүн бол хэний ч нүдэнд торохгүй жирийн нэг өвгөрч яваа хүн байлаа. Миний аавыг надаас өөр хэнч анзаараагүй ээ. Хамт байсан хүмүүсийн яриа надаас холдож чих минь дүнгэнэж, дотроос нэг юм огших шиг болсон. Аавынхаа бадриун чийрэг , шуу хэсэгтээ   бага зэрэг үстэй гараас нь  хөтлөөд  хүүхдийн паркт дүүтэйгээ хамт очиж тоглож байсан өдөр минь олон жилийн тэртээгээс тодрон үзэгдэв.   Тэгээд би сэтгэл  дотроо уйлсан, хэнд ч юм уур ч хүрэх шиг гомдох шиг болсон.Хэнд ч юунд ч захирагдахгүй цаг хугацаа гэдэг зүйлийн өмнө үнэхээр арчаагүй гэдгээ зүрхэндээ тултал ойлгосон.

Урсан өнгөрч байгаа цаг хугацаатай хамт аав минь надаасаа биднээсээ хором хормоор мөч мөчөөр холдон одохоор явж байгааг ойлгосон.Урсах цаг хугацаатай өрсөн аавыгаа аль болохоор баярлуулахыг хамт байхыг  хичээдэг болсоон би. Хатуу хорвоогийн ээлж    аав дээр  минь ирж тэнгэрийн орондоо  очих тэр өдрийг арай ч ийм эрт 54 насанд нь болох юм гэж санаагүй ээ би . Хүүхэд байхаас минь харж дассан аавын  минь ханхар бие тэгэхэд итгэмээргүй жаахан  харагдаж өр зүрхийг минь урж билээ.

Та минь гэгээн алсад одоод 6 жил болж байна. Бодвол таны минь сүнс нутгийнхаа  хайрхан Дэлгэрхангай ууландаа очиж шингээ биз ээ. Муу  хүү чинь  нь одоо алзахгүй ээ түмэн олныхоо дунд хазгай гишгэхгүйг хичээж  өөрийн гэсэн хүсэл мөрөөдлөө өвөртлөөд л жаргалд ташуурчихгүй  зовлонд сөхөрчихгүй  гүйж  л явна. Гавьяа шагнал алдар нэрээ дуурсгах болгондоо таныхаа нэрийг тэр овогтой тэр   гэж  давхар дуудуулж яваа шүү. Баярлах гуниглахын алинд  нь ч  Дэлгэрхангай Хайрхан минь гэж сэтгэлдээ  сүсэглэж яваа шүү.

Та минь зүүдэнд минь тэр сайхан чигээрээ орж ирээд сургаалиа  хайрласан тэр өдөр муу хүүгийн чинь  ажил үйлс бүтэмжтэй өөдрөг байдаг юм шүү ааваа . Би аавтай  байсан . Миний аав жирийн л аав. Гэхдээ наддаа л эгэл бус аав байсан юм.
Бичсэн:  Аригу [email protected]


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 22, 2011 7:01:31 pm )

    Aabiigaa canachixlaa. Goe bn.

  • Anonymous (December 23, 2011 6:10:05 pm )

    AIMBA+++++ SAIHAN BICHJEE

antalya rent a car