antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 22, 2011 Comments are off

Үхлийн тоглоом

нийтлэсэн Admin

Геологийн эрдэмтэн Лиюрин Море “Lawrence Livermore Nuclear Weapons Laboratory”-д ажиллаж байсан бүсгүй аж. Тэрбээр 2004 оны тавдугаар сарын 23-нд “The Japan Times” сонинд зориулж “Japan’s deadly game of nuclear roulette” нэртэй нийтлэлийг бичиж өгч байжээ. Эдүгээ энэ нийтлэлийн үнэ цэнийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тун их үнэлж байна. Та бүхэндээ зориулж уг нийтлэлийг орчууллаа. Геологийн мэргэжлийн үг хэллэг ихтэй нийтлэл тул буруу орчуулсан байвал урьдчилаад хүлцэл өчье.

Эрүүл ухаантай хэн боловч дэлхий дээр цөмийн эрчим хүчний станц хэзээ ч барьж болохгүй газруудын тоонд Япон улсыг хамгийн түрүүнд бичих байсан биз ээ. Японы хойг нь Номхон далайн галт уулаар хүрээлэгдсэн цагирган бүст оршдог. Уг бүс нь идэвхтэй олон галт уулаас бүрддэг бөгөөд Өмнөд ба Хойд Америк, Ази болон Зүүн Өмнөд Азийн арлуудыг хооронд нь холбосон хэлбэртэй. Номхон далайн тектоникийн болон бусад төрлийн плитүүд ертөнцийн баруун зүгийг чиглэн нүүдэллэхэд энэ бүст газар хөдлөлтүүд болон галт уулын идэвхжлүүд ажиглагддаг. Япон улс тектоникийн дөрвөн плит дээр оршдог нь дэлхийн хамгийн аюултай бүсийн нэг гэсэн үг юм. Тэгсэн атлаа бусад орны адилаар эрчим хүчний гол эх үүсвэрээрээ цөмийн эрчим хүчийг сонгосон байдаг. Тэр бүү хэл, цөмийн хамгийн олон реактортой гурван орны нэг юм. АНУ-ын Эрчим хүчний яамнаас 2000 онд мэдээлсний дагуу америкчууд цөмийн 118 реактортой гэсэн бол Франц улс 72, харин Японы “Цагаан ном”-д тус улсыг 52 реактортой гэж дурджээ. Японы 52 реактор нь тус улсын эрчим хүчний 30 гаруй хувийг үйлдвэрлэдэг ба тэдгээрийг хэмжээгээрээ Калифорни мужийн дайтай бүст хооронд нь 150 орчим км-ийн зайтайгаар тархан байрлуулсан байдаг. Ингэхдээ голдуу далайн эрэг хавиар барьж байгуулсан нь далайн ус ашиглан реакторуудаа хөргөхөд дөхөм болгосных. Түүнчлэн олонх реакторыг газар хөдлөлтийн улмаас хагарсан газар дээр барьсан байдаг. Тэдгээр нутаг дэвсгэрт үе үе 7-8 баллын (Рихтерийн шаталбараар бол бүр ч өндөр хэмжээний) газар хөдлөлт болдог юм. Газар хөдлөлтүүд нь 10 хүрэхгүй жилийн давтамжтай. Ер нь дэлхийн цөмийн эрчим хүчний салбарт Японоос өөр геологийн аюултай хүчин зүйлстэй орон бараг байхгүй гэж хэлж болно. “Өнөөдрийн нөхцөл байдал их эгзэгтэй түвшинд байгаа гэж би боддог. Яг л амиа золиослогч камикадзе биеэрээ дүүрэн тэсрэх бөмбөг өлгөж хэзээ дэлбэрэхийг нь хүлээж байгаа мэт сэтгэгдэл төрдөг” хэмээн Кобэ их сургуулийн багш, газар хөдлөлт судлаач Кацухико Ишибаши хэлж байсан юм..

 
Өнгөрөгч зун би Сизуоки мужийн иргэдийн хүсэлтээр “Хамаока” нэртэй цөмийн эрчим хүчний станц дээр очлоо. Хүчтэй газар хөдлөлтөөс үүдэн гарах аюулын талаар мэдэхийг хүссэн иргэд санаачлага гаргаж намайг урьсан юм. Энэ аяллынхаа үр дүнгийн талаар би сүүлд хэвлэлийн бага хурлууд дээр танилцуулж байлаа.
“Хамаока” станц аюултай бүст оршдог. Энэ бүст эртнээс хүчтэй газар хөдлөлт болно гэж тандан “хүлээсээр” байдаг юм. Эрдэмтэд “Хамаока”-г Японы хамгийн аюултай станц гэж үздэг. Мужийн иргэдтэй хамт нэг өдрийг өнгөрүүлэхдээ би станцын талбайг бүтэн тойрч, газрынх нь чулуунуудаас дээж аван, хагарсан газруудыг нь судалсан юм.

 
Маргааш нь Сизуоки, Какегава мужуудын хотын зөвлөлийн зааланд хоёр удаа хэвлэлийн бага хурал явуултал миний зохион байгуулсан хуралд маш олон сурвалжлагч хүрэлцэн ирснийг хараад их гайхав. Тэдгээр сурвалжлагчаас яагаад хаа байсан Токиогоос дэлхийн газар зүй судлаач америк мэргэжилтний хуралд ирсэн талаар нь асуувал надад их сонин хариулт өгсөн юм. Өмнө нь гадаадын нэг ч мэргэжилтэн Япон улсын хувьд цөмийн эрчим хүч ямар аюултай болох талаар хэлж өгч байсан тохиолдол гарч байгаагүй учраас тэд ийн холыг зорьж ирсэн гэнэ. Хариуд нь би тэд нарт “Энэ аргыг “gaiatsu”-ийн хүч буюу гадны дарамт гэж нэрлэдэг. Америк эрдэмтэд ч бас тулгарсан асуудлуудаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацуулахыг хүсвэл өөрсдийнхөө өмнөөс гадаадын хүмүүсийг яриулдаг. Жишээ нь Америкийн сейсмологийн шинжлэх ухаанд тулгараад байгаа асуудлын талаар миний өмнөөс Ишибаши профессор ярина гэсэн үг” гэж тайлбарлаж өгсөн. Хэвлэлийн бага хурал дээр “Хамаока” станц ямар аюултай байдалд байгаа талаар геологийн нотлох баримтуудыг дэлгэн тавихад япон сэтгүүлчид ёстой мэл гайхсан нь харагдаж байсан юм. “Chubu Electric Company”-иас “Хамаока” станцыг байгуулж, удирдах хүсэлтээ гаргахдаа агаараас авсан газрынх нь зургийг хавсаргасан байв. Уг зурган дээрээс станцын талбай хагарсан газруудыг дайрсан байгаа нь тод харагддаг. Өөрөөр хэлбэл, “Chubu Electric Company” газар хөдлөвөл уг станц ямар аюултай үр дагавар авчрахыг эхнээсээ л мэдэж байсныг гэрчилнэ. Тийм ч учраас тэд цөмийн реакторуудаа газрын хагараагүй хэсэгт нь байрлуулсан байдаг юм билээ.
Дээрх компани өөрийн вебсайтдаа “Станц маань бат бөх хөрстэй газар баригдсан тул Рихтерийн шаталбараар 8.5 баллын хүчтэй газар хөдлөлтөд ч тэсч үлдэнэ” гэж бичжээ. Гэтэл станцын ойр орчимд явуулсан геологийн миний судалгаагаар станц баригдсан газрын хөрс нь маш их эвдэрсэн байгааг харуулсан юм. Газрын хөрснөөс нь хэсэгхэн хэмжээг буталж авахад элсэн чихэр шиг л миний гарын салаагаар гоожчихов. Үүнийг харсан сэтгүүлчид “Гэтэл эрчим хүчний компани бидэнд уг станцыг маш хатуу хөрстэй газар барьсан гэж хэлж байсан шүү дээ” хэмээн дуу алдацгаав. “Тэгээд хатуу байна уу” гэж намайг асуухад бүгд инээлдсэн юм.

 
Өнгөрөгч оны долдугаар сарын 7-нд Саппоро хотноо явагдсан Геодези, геофизикийн шинжлэх ухааны олон улсын холбооны зөвлөлгөөн дээр Ишибаши профессор зөвхөн Японд ч бус, дэлхийн хэмжээнд газар хөдлөлтөөс үүдэх цөмийн хор уршгийн талаар сэрэмжлүүлсэн мэдэгдэл хийж байсан юм. Тэрбээр “Цөмийн төхөөрөмж суурилуулах төслүүдэд ашиглагдаж байгаа стандартууд нь учир дутагдалтай, хуучирсан гэдэг нь харагдаж байна. Цөмийн эрчим хүчийг ашиглаж буй орнуудын удирдлагууд газар хөдлөлтөөс болж цөмийн аюул нүүрлэх магадлалтай гэдгийг бодолцон бүх эрсдлүүдийг нягталж үзэж байх шаардлагатай” гэж хэлж байлаа.
Японы хамгийн сүүлийн томоохон осол нь 1999 оны есдүгээр сард Ибараки мужийн Токай хотын цөмийн эрчим хүчний станц дээр болсон юм. Энэ ослын дараахан станцын ойр орчимд амьдардаг иргэдийн сэтгэлийг тайвшруулахын тулд маш том, өндөр өртөгтэй Онцгой байдлын төвүүдийг барьсан байдаг.

 
Хамаокагаас хэдхэн км-ийн зайд байдаг нэг ийм төвөөр зочилсныхоо дараа би япончуудыг цөмийн аюул тулгарахад буюу реакторын хөргөх систем гэмтэн, түлш хайлж эхлэх үед чухам ямар арга хэмжээ авах талаар тодорхой төлөвлөгөөгүй ажилладаг юм байна гэдгийг ойлгосон юм. Түүнчлэн цөмийн эрчим хүчний станцуудад газар хөдлөлтөөс үүдэн гарах бас нэг аюулын талаар тус төвийн ажилтнууд ер дурссангүй. Хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд станцад хадгалагдаж буй хэрэглээ нь дууссан түлштэй усан сангуудын хөргөлтийн систем гэмтэх нэг аюул бий. Ингэсэн тохиолдолд уг түлш бүр гал гаргах хэмжээнд халах болно. Энэ үед цацрагийг нь агаар мандал руу гадагшлуулахаас аргагүйд хүрнэ хэмээн 2001 онд явуулсан Америкийн цөмийн эрчим хүчийг зохицуулах комиссийн судалгааны тайланд дурдсан байгаа. Хэрэв ийм зүйл тохиолдвол Чернобылиос ч хавьгүй аюултай гамшиг нүүрлэх магадлалтай. Станцын ажилчид ч Онцгой байдлын төвийн ажилтнуудын адилаар цацрагийн үхлийн тунг хүртэнэ. Онцгой байдлын төвд зочлох үеэр ажилтнууд нь надад нэг жижигхэн усны өрөө үзүүлээд ажилчдын биенд наалдсан цацрагийг энэ шүршүүр дор угааж ариутгах зориулалттайг тайлбарлаж өгч билээ. Гэвч цацрагтай агаараар амьсгалсан ажилчдад энэ ариутгал ямар ч нэмэр болохгүй гэдэг нь ойлгомжтой.
Цаашлаад тус төвийн ажилтнуудаас Кобэд болсон шиг хүчтэй газар хөдлөлт тохиолдож харилцаа холбоо, зам, усны шугам сүлжээ эвдэрвэл Сизуоки муж болон ойролцоох бүс нутагт оршин суугаа сая сая иргэнийг хэрхэн нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар нь асуулаа. Харамсалтай нь, тэд надад хариулж чадаагүй.
Өнгөрөгч онд Нью-Йоркийн иргэд Америкийн Холбооны онцгой байдлын албаны захирал асан Жеймс Ли Виттийг хөлсөлж цөмийн эрчим хүчний станцад осол гарсан тохиолдолд Засгийн газраас авах арга хэмжээний төлөвлөгөөнд үнэлгээ хийж өгөхийг хүссэн юм. Харин үнэлгээний тайлантай танилцсаны дараа иргэд бүгд цочирдолд орсон гэдэг. Учир нь Нью-Йоркоос ердөө 80 км-ийн зайд байрладаг “Indian Point” цөмийн эрчим хүчний станцад осол гарвал авах арга хэмжээний төлөвлөгөө гээч зүйл Америкийн Засгийн газарт ор тас байдаггүй аж. Японы Засгийн газар ч дээрдээд байх юм алга. Цөмийн ослыг хязгаарлах эсвэл огт гаргуулахгүй байх тал дээр тохирсон шийдвэр гаргахгүй л байна. Ерөөс ганц зөв бөгөөд үр дүнтэй арга нь цөмийн эрчим хүчийг огт хэрэглэхгүй байх явдал юм.

 
1980-1998 оны хооронд Америкийн “General Electric” компанид засварын ахлах инженерээр ажиллаж байсан Кеи Сугока байгууллагынхаа нэгэн нууцыг илчилснийхээ төлөө 1998 онд ажлаасаа халагдсан юм. 1989 онд мэргэжлийн хяналтынхан “General Electric”-ийн үйлдвэрлэсэн цөмийн реакторт шалгалт явуулж зөрчил байсныг илрүүлжээ. Гэтэл уг компани илэрсэн зөрчлүүдээ өөрийн түнш “Tokio Electric Power Company”-с нуусан гэдгийг Сугока илчилж Японы цөмийн эрчим хүчийг зохицуулдаг байгууллагуудыг сэрэмжлүүлсэн юм. Ийм мэдээлэл сонссон даруйдаа япончууд цөмийн эрчим хүчний бүх станцынхаа үйл ажиллагааг зогсоож, цөмийн эрчим хүчний салбартаа шинэчлэл явуулж байв. Сүүлд “General Electric”-ийн баримтуудтай танилцахад тухайн үед илэрсэн зөрчлүүдийнхээ талаар “TEPCO” компанид мэдэгдсэн байдаг юм билээ. “ТЕРСО” өөрөө л Японы холбогдох байгууллагууддаа энэ талаар мэдэгдэлгүй чимээгүй өнгөрөөчихсөн юм билээ.

 
Японы цөмийн инженер Ёичи Кикучи бас л илчлэгч нэгэн. Тэрбээр Японы цөмийн эрчим хүчний станцууд дээр аюулгүй байдал хэрхэн зөрчигдөж байгаа талаар надад биечлэн ярьж өгч байсан юм. Тухайлбал, реакторуудын байнгын чичирхийллээс болоод тэднийг хөргөх системийн шугамд үе үе цууралт үүсдэг аж. “Цөмийн эрчим хүчний компаниуд төрийн хяналтыг багасгаж, ашгаа нэмэгдүүлэхийн тулд аюултай тоглоомоор улайран наадаж байна” гэж надад бухимдангүй хэлж байлаа. Сугаока инженер ч түүнтэй санал нийлэн “Цөмийн эрчим хүчний бүх станцууд хуучирсан, шугам сүлжээнүүд нь байнгын өндөр хэм, хүчтэй цацрагийн нөлөөнд байдаг учраас элэгдэлд орсон зэрэг нь бүх асуудлуудын дотроос хамгийн чухалд тооцогдоно” хэмээсэн юм.
Сугаока, Кикучи хоёр жинхэнэ баатарлаг иргэд. Гэвч бусад илчлэгчдийн адил өнөөдөр тэд ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн хүмүүс болоод байна.
Америкийн хараат бус эрдэмтдийн баг “Цацраг ба хүн амын эрүүл мэнд” нэртэй төслийг хэрэгжүүлж байхдаа цөмийн эрчим хүчний станцуудын ойролцоо өсч торниж буй хүүхдүүдийн дөрвөн мянган сүүн шүдийг цуглуулсан байдаг. Эрдэмтэд эдгээр шүдийг шинжилж станцын хаягдалд их хэмжээгээр агуулагддаг стронций 90 хэмээх бодисын агууламжийг шалгахыг хүссэн юм.
Эхийнхээ хэвлийд байгаа хүүхдүүд ээжийнхээ уусан ус болон идсэн хүнсээр нь дамжуулан стронций 90 элементийг хүртчихдэг. Ерөөс цөмийн эрчим хүчний станцын ойролцоо амьдардаг хэн боловч бохир хүнс, ундны уснаасаа цацрагийн бага хэмжээний тунг байнга хүртэж байдаг юм. Хавдрын өвчлөл болон хүүхдийн эндэгдэл өндөр, мөн хүүхэд хэт бага жинтэй төрснөөсөө болоод сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн болох явдал элбэгшсэн нь олон жилийн турш цацрагт нэрвэгдэж байсантай холбоотой.
Асуудлын гол нь Японд цөмийн осол болох уу, үгүй юу гэдэгт биш юм. Хэзээ болох вэ гэдэг нь л чухал асуудал болоод байна. Осол болбол Япон улс Чернобылийн дараах ЗХУ шиг гендээ ноцтой хохирол учруулахуйц туяанаас үүдэлтэй төрөл бүрийн өвчлөлтэй орон болж хувирах болно. Хөдөө аж ахуйн салбар нь цацрагт бохирдсоноор хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч, араасаа ядуурлыг дагуулна. Ингэсэн тохиолдолд энэ улсын эдийн засаг магадгүй хэзээ ч дахин сэргэж чадахгүйд хүрнэ.

 
Энэ мэт ноцтой асуудлууд Японыг эрчим хүчний станцуудаа нэн яаралтай байгалийн хий мэтийн малтмал түлшинд шилжүүлэхийг сануулж байна. Малтмал түлшинд шилжүүлэхэд шинээр станц барьснаас хамаагүй бага зардал гарна. Ингэхдээ хоолой татаж Сибирээс байгалийн хийгээ авбал хямд тусна. Америкийн цөмийн эрчим хүчний хэд хэдэн станц иргэдийн шахалтаар байгалийн хийн түлшинд шилжсэн юм.
Хамгийн сүүлд Колорадо мужийн “Forst St.Vrain” хэмээх цөмийн эрчим хүчний станц байгалийн хийн түлшинд шилжсэн. Энэ станц өдгөө өмнөхөөсөө хоёр дахин их эрчим хүчийг үйлдвэрлэж байна. Эрчим хүч нь чанартай, хямд өртөгтэй болсноос гадна мэдээж хэрэг цөмийн аюулаас айх зүйлгүй болсон.

 
Ер нь цөмийн эрчим хүчний аль ч станцыг өөр түлшинд шилжүүлж болно. Энэ нь шинэ станц барих нийт өртөгийн 20-30 хувьд нь л багтана. Учир нь газар нь бэлэн, үйлдвэр нь бэлэн, цахилгаан шугам сүлжээ нь ч бэлэн байгаатай холбоотой. Япон улс хойч үеэ, эдийн засгаа аваръя л гэж бодож байгаа бол нэн даруй цөмийн түлшнээс малтмал түлшинд шилжих цаг нь болсон.

Нийтлэлийг бичигч Лиюрин Море “Lawrence Livermore Nuclear Weapons Laboratory” хэмээх цөмийн зэвсгийн лабораторийн “Yucca Mountain” төсөл дээр ажиллаж байсан аж. Улмаар 1991 онд уг төсөл болон тус лабораторийнхны зүгээс шинжлэх ухаанд харш үйлдлүүд хийж байсныг нь илчилж байжээ. Лиюрин өдгөө цөмийн хор хөнөөлийг судалдаг олон улсын хараат бус мэргэжилтэн ба Калифорнийн Беркли хотын Экологийн комиссараар ажиллаж байна. Лиюрин Японд дөрвөн удаа очихдоо цөмийн хор хөнөөл, аюулгүй байдлын асуудал дээр тус улсын иргэд, эрдэмтэд болон албаны томоохон дарга нартай хамтран ажиллаж байжээ. Түүнтэй [email protected] хаягаар холбогдож болох юм байна.

chuhal.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car