antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 22, 2011 Comments are off

Э.Халиунболд оны шилдэг тамирчин боллоо

нийтлэсэн Admin

МАМС-ын холбоо өчигдөр оны шилдгүүдээ тодрууллаа. Улмаар холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Батхүү автомашин болон мотоциклийн спортын үе үеийн ахмадууд, дунд үеийн төлөөлөл, залуу тамирчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзан ирэх оны тэмцээн уралдаанд нь амжилт хүссэн юм.

Тамирчид холбооныхоо ерөнхийлөгчтэй уулзсаны дараа төрийн есөн хөлт цагаан туганд мөргөж хүндлэл үзүүлснээс гадна төрийн ордонтой танилцсан юм.

Мотоспортын холбоо энэ жил дотооддоо 15 тэмцээн зохион байгуулсан аж. Харин Монголын тамирчид гадаадад болсон гурван удаагийн тэмцээн, ААШТ болон олон улсын нэг тэмцээнд оролцжээ. Ингээд тамирчдын энэ онд авсан оноо, үзүүлсэн амжилтаар нь оны шилдгийг тодруулсан ажээ. Ингэхэд 125 сс ангилалд ОУХМ Э.Халиунболд шилдэг тамирчин болсон байна.

Тэрбээр цагдаагийн ДАШТ-ээс алт, Хятадад болсон тэмцээнээс алт, 2011 оны УАШТ-ээс алтан медаль хүртсэн амжилтаар энэ шагналыг авсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car