antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 22, 2011 Comments are off

Австралийн тэргүүн баян хатагтай Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулав

нийтлэсэн Admin

Австралийн хамгийн баян хүн Жина Райнхаарт Монголын нүүрсний салбарт ажилладаг хоёр компанид хөрөнгө оруулжээ. Австралийн Хөрөнгийн биржэд бүртгэлтэй “Aspire Mining”, “Guildford Coal” хоёр компанид түүний оруулсан хөрөнгө одоогийн байдлаар ойролцоогоор гурван сая доллар байна. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний хөрөнгөөр тэрбээр уг хоёр компанийн хувьцааг худалдаж авчээ. Хатагтай Ж.Райнхаарт саяхны нэгэн ярилцлагадаа “Хөрөнгө оруулагчид Австралийг голоод хилийн чанад дахь бололцоо руу илүү тэмүүлэх болно” гэж байжээ.
Австралийн “Aspire Mining” компани нь манай Сэлэнгэ аймгийн Овоотын 330 сая тоннын (тогтоогдсон болон байж таамаг нөөц нь нийлээд) нөөцтэй нүүрсний томоохон ордын лицензийг эзэмшдэг бөгөөд олборлолтооо энэ жилээс эхлүүлж ОХУ-д экспорт хийгээд хэдийнэ эхэлчихсэн, манай нүүрсний салбарт нэлээд амжилттай ажиллаж байгаа компаниудын нэг юм. Энэ компани мөн Булган, Хөвсгөл аймагт нүүрсний хайгуулын хоёр, Сэлэнгэд төмрийн хүдрийн хайгуулын нэг лицензтэй. Харин “Guildford Coal” нь Австрали дахь төслүүдээсээ гадна Өмнөговьд нүүрсний хайгуулын дөрөв, Дундговь аймагт хоёр лицензтэй ажээ.
Гурван сая доллар гэдэг багагүй хөрөнгө боловч хатагтай Ж.Райнхаартын хувьд өчүүхэн юм. “Forbes” сэтгүүлийн уламжлалт шалгаруулалтаар энэ жил тэрбээр Австралийн хамгийн баян 40 хүний жагсаалтыг 10 тэрбум долларын хөрөнгөөр тэргүүлсэн билээ. Өнөө жил 57 настай Ж.Райнхаарт нь Австралийн уул уурхайн магнат эцгээсээ 1992 онд “Hancock Prospecting” хэмээх томоохон компанийг өвлөж авсан нь одоо ч тун амжилттай ажиллаж байгаа юм. Сонирхуулахад, өнгөрсөн зургадугаар сард Америкийн “Citigroup” санхүүгийн корпораци,  түүний компанийн зах зээлийн үнэлгээг price-to-earnings хэмээх аргачлалаар жилийн ашигт нь харгалзуулж тооцвол 100 тэрбумд дөхөх бөгөөд “Ингэснээрээ Ж.Райнхаарт нь дэлхийн тэргүүн болон дэд баян К.Слим, Б.Гэйтс нараас хөрөнгөөрөө давах юм” гэсэн билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car