antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 2, 2015 43 comments

Д.Сумъяабазар: Бөхийн холбооныхонтой хариуцлага тооцох ёстой

нийтлэсэн Admin

14358143295594c9b97e9ebЭнэ жилийн наадмаар Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүнийг магнайлах нь маргаантай байгаа. Өчигдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж, дархан аваргуудыг амжилтаар нь эрэмбэлэх тухай шийдвэр гаргасан билээ. Энэ талаар Монгол Улсын аварга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай ярилцлаа. Тэрээр дархан аваргуудтай нэгэн үе хамтдаа Монгол төрийн наадамд, зүлэг ногоон дэвжээнээ зодоглож “зургаан залуу заан” хэмээн нэрлэгдэж шуугиулж явсан билээ.

 -Сүүлийн үед дархан аваргуудын хэн нь зүүнийг магнайлах асуудал маргаантай байна. Баяр наадмын комиссоос дархан аваргуудыг амжилтаар нь эрэмбэлнэ гэж байна. Та энэ шийдвэрийг хэрхэн харж байна вэ?

-Дархан аваргуудыг амжилтаар нь эрэмбэлж болохгүй. Ийм хачин, хатуухан хэлчихэд тэнэглэл хийж болохгүй. Монгол бөхийг монгол бөхөөр нь хөгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа тэнэглэлийн туйл дээр ирчихлээ. Дархан аваргаа эрэмбэлнэ гэж. Ийм тэнэглэлийн туйл дээр авчирсан Үндэсний бөхийн холбоо 25 жил алдахдаа алдаж, онохдоо онож монгол бөхийн хөгжлийн төлөө зүтгэсэн үү гэвэл зүтгэсэн нь үнэн. Үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ цаг үетэйгээ уялдаж өөрчлөгдөж, хувьсах ёстой. Өнөөдөр бид ямар эрин үед амьдарч байгаа билээ. Спорт ямархуу темпэд тохирч байж, ялангуяа энэ залуучуудыг үндэсний спортод сонирхолтой болгох вэ. Энэ чиглэл рүү, бүтэц, зохион байгуулалт, менежментийн хувьд, хууль дүрэм, бүрэлдэхүүний хувьд эрс шинэчлэл хийх ёстой.

-Монголын Үндэсний Бөхийн холбоо үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх шиг санагддаг?

-Мэргэжлийн байгууллага асуудлыг туйлд нь хүртэл ийм хэмжээнд авчирна гэдэг харамсалтай. Тэгэхээр тэд өөрсдөө өргөдлөө өгдөг юм уу, эсвэл шинэчлэгдээд сайхан сайхан залуучуудыг гаргаж ирээд, тэдэнд зөвлөгөө өгөөд ажиллах хэрэгтэй. Бүх юманд нь хутгалдсан, явж чаддаггүй, хөдөлж чаддаггүй. Шинэ юм ярьж сэтгэж чадахаа больсон.  Үндэсний бөхөөс болж олон юм болно шүү. Одоо энэ дархан аваргуудын асуудал ингээд гарч ирж байна. Өнгөрсөн жилийн баяр наадмаар юу болов. Ерөнхийлөгчийн зарлиг гаргаад өгч байгаа нь буруу биш ээ. Энэ улсуудын хөдөлмөрийг үнэлж, хөдөлмөрөө үнэлүүлж байгаа асуудал.

-Үндэсний бөхийн үндсэн уламжлалыг эвдсэн гэсэн асуудал яригддаг?

-Монгол төрийн наадам 2003 оноос эхлээд Баяр наадмын тухай хуультай болоод, даваа болгон цолтой болсон. Үндэсний бөх чинь начин, заан, арслан аварга гэсэн дөрөвхөн цолтой л явж ирсэн. Үндсэн уламжлалыг эвдсэн, эд нар. Үндсэн уламжлалыг эвдсэний дараагаар монгол бөхийн үндсэн барилдааныг эвдэж байгаа. Одоо энэ залуучуудыг хар л даа. Ямар эм тариа бэлдмэл хэрэглээд, ямар амжилт хүсээд байна вэ. Өнөөдөр энэ залуучуудын жин хамгийн багадаа 100-гаас эхэлж байна. Гарах хариуцлагыг бөхийн холбооны удирдлагууд хүлээх үү? Эрүүл мэндийн асуудлыг нь эд нар хариуцаж чадах уу.  Бөхийн холбоо үйл ажиллагаа явуулахаараа та нар бөхийн холбооны өмч шахуу юм ярьдаг. Эрүүл мэндтэй холбоотой асуудал босоод ирэхээр хаячихдаг. Ийм хачин заваан юм хийж  болохгүй. Тэгэхээр цэгцлэх цаг нь болсон. Энэ бантангаа зогсоо гэдгийг Бөхийн холбооны удирдлагуудад хэлмээр байна. Төрийн наадмыг төрийн наадам шиг явуулдаг бол, битгий бантан хутгаад завааруулаад бай. Өөрсдийнхөө өнгө үзэмжээр битгий ингэж хандаад бай, төрийн наадмыг битгий өөрсдийнхөө зохион байгуулдаг баяр наадам шиг болгох гээд бай гэдгийг хатуухан шиг хэлмээр байна.


-БИ Ч ГЭСЭН ТЭР ХОХИРЛЫН БАЙ БОЛСОН-

-Энэ жилийн наадам бас өнгөрсөн жилийн наадам шиг маргаантай болох вий дээ. Бөх сонирхогчид дархан аваргуудаас болж нутаг, усаараа талцаж муудалцах зүйл ажиглагдаж байна?

-Үгүйсгэх арга байхгүй. Иймэрхүү нөхцөл байдал руу аваачаад шидчихсэн. Ерөнхийлөгч зарлиг гаргах гэж байхад мэргэжлийн байгууллагууд дархан аваргууд дээр нь саналаа өгөхгүй яасан юм. Саналаа өгөөгүй байх гэж би бодож байгаа. Одоо Өсөхбаяр нь зүүнээс гарна гээд, Сүхбат нь баруунаас гарна гээд байна. Би хоёулантай нь найз. Адилхан нэг үеийн залуучууд бөхийн торгон ногоон дэвжээн дээр бөхийн холбооны хавчлага дор л явсан шүү дээ. Бөхийн холбоо чинь биднийг их хавчиж байсан юм. Ялангуяа залуу насан дээр минь заваан юм гаргаж ирээд зөвхөн нэг хүнийг дэмждэг спорт маягтай болгож хаяад, залуучуудыг дэмжиж байгаа юм байхгүй, цолыг нь ч өгөхгүй. Өөрсдөө дур мэдээд л. Тэгээд энэ залуучуудыг хохироосон. Би ч гэсэн тэр хохирлын бай нь болсон шүү дээ. Одоо дуугүй л явж байгаа болохоос биш. Дараа нь өөрсдийнх нь хүүхдүүд гараад ирэхээр тэрэндээ тааруулсан цол гаргаж ирээд, ийм хачин заваан юм хийж болохгүй. Данзан, Нямдорж гуай нар ажлаа өгөөд, мэргэжлийнхээ дагуу яруу найргаа уншаад, хуулийнхаа дагуу зөвлөгөө өгөөд явах ёстой. Бөх бол ард түмний өмч. Зөвхөн тэр хоёр, хэсэг бүлэг хүмүүсийн өмч биш ээ. Энэ жилийн баяр наадмыг иймэрхүү байдалтай болговол хариуцлагыг энэ хоёр дээр шууд тохох хэрэгтэй.

-Таны бодлоор хэн нь зүүнийг магнайлах ёстой гэж үзэж байгаа вэ?

-Би хагалаад шийддэг хүн биш. Хууль батлагдахад нь дэмжээд явж байсан. Ерөнхийлөгч зарлигаа гаргаад, дархан аварга цол өгөхөд би баярлаж байсан. Надад бол баруун, зүүн байх нь ерөөсөө сонин биш. Чухам яагаад баруун, зүүндээ улайраад байгааг гайхаж байна. Хувь хүний суурь хүмүүжилтэй холбоотой байх гэж ойлгож байгаа. Хоёулантай нь гэмгүй сайхан найзууд. Энийг баяр наадмын комисс мэргэжлийн байгууллагатайгаа шийдэх ёстой. Хэрвээ энэ наадмыг наадам биш болгож, ард түмнийг талцуулдаг юм бол Үндэсний бөхийн холбоотой шууд хариуцлага тооцох ёстой. Ард түмэнд ч гэсэн ойлгуулах ёстой. Энэ ялзарсан байгууллага төрийн наадмыг наадам биш болгож байна. Ард түмнийг үндэсний их баяр наадам дээр нь талцуулж, жалга довны үзлийг улам дэвэргэж байна.

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг хөлбөмбөгийн ногоон талбай болгосон. Энэ асуудал бас нэлээдгүй шүүмжлэл дагуулах шиг боллоо. Та тэр зүлгийг нь үзсэн үү?

-Би очиж үзсэн. Дэлхийн хөлбөмбөгийн зүлгийн стандарт байдаг. Ус шингээх байдал, хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүй гээд технологийн дэвшил явж байгаа байх гэж хараад байгаа. Эхлээд харахад гулгаа их гарах болов уу яах бол гэж бодож байсан. Мэргэжлийн хүмүүстэй уулзаад, талбай дээр нь очоод үзсэн. Нэг их айхтар гулгаад, унаад байх нь харьцангүй гайгүй санагдсан. Усаа шингээгээд авчихдаг, зуурамтгай зүлэг байна лээ. Гайгүй байх л гэж харж байгаа.

Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээг та нэг хэсэг ахалж байсан. Танай гал Бугын сангийн аж ахуйдаа гарч байна уу. Ер нь энэ жилийн наадмын өнгийг та хэрхэн харж байна вэ?

-Жил, жилийн наадам өөрийн гэсэн онцлогтой болдог. Наадмаар уран барилдаантай бөхчүүд өөр, өөрийн онцлогийг харуулдаг. Манай Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээ 1998 онд анх удаа хүмүүсийн дэмжлэгээр байгуулагдаж байсан. Түүнээс хойш 17 дахь жилдээ Бугын сангийн аж ахуй дээр гарч байгаа. Манай урд Богд хайрхан маань Өвөрхангайн бөхийн галынханд их ээлтэй сайхан хангай гэж залбирдаг. Нэг аварга, нэг арслан, нэг заан, харцага гээд бүх цолтон төрсөн ийм онцлогтой сайхан өгөөжтэй газар даа. Энэ жил бүгд тийшээ гарсан байгаа. Уламжилж ирсэн залгамж чанарыг энэ жил Өвөрхангайн бөхчүүд алдахгүйгээр амжилтаа ахиулж, наадамчин олноо тэр дундаа Өвөрхангайчуудаа баярлуулна гэдэгт итгэлтэй байна.

-Бөхчүүдийн бэлтгэл хэр байна вэ?

-Сайн байна лээ. Өнгөрсөн зургадугаар сарын 21-нд аймгийн бөхчүүдийн галын нээлт болсон. Их хурлын дарга тэргүүтэй найман гишүүн очсон. УИХ дотор Өвөрхангайн арваад гишүүн байдаг. Ер нь бүгдээрээ очих сонирхолтой байсан ч зарим нь ажил нь давхацсан учраас очиж амжаагүй. “Их Монголын хүчтэн” дэвжээг жил гаруй хугацаанд ахалсан. Ажлын ачаалал зэргээс шалтгаалаад, өөрөө бөхөөс төрж гарсан Монгол Улсын аварга хүний хувьд олон сайхан залуучуудын итгэлийг давхар хугалчих гээд, унагаачих гээд байсан учир ажлаа өгсөн. Энэ жилийн хувьд бөхчүүдийн бэлтгэл жигдэрчихсэн байна лээ. Амжилт гаргах байх.


-ДАРАА НЬ ХАРАМСААД ХАРАМСААД БАРАХГҮЙ ШҮҮ-

-Сүүлийн үед бөхчүүд жудаггүй зан гаргах, элдэв асуудал орооцолдох зэрэг янз бүрийн л юм дуулдах юм. Та залуу бөхчүүдэд хандаж юу хэлэх вэ?

-Залуучуудад хандаж гурван зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт, ёс зүйн өндөр чанарыг эрхэмлэх ёстой. Бие биенээ хүндлэх ёстой. Хэдий өрсөлдөж байгаа ч гэсэн хүн, хүнээ хайрлах ёстой. Хоёрдугаарт, мөнгө төгрөгтэй холбоотой асуудал гараад байна. Ийм хар бараан зүйлээс биеэ салгаж, зөв авч явах ёстой. Шударга хөдөлмөр гэдэг бол тэртээ, тэргүй хэлсэн ч, хэлээгүй ч ард түмэн дэмжигч нар шууд ойлгодог. Тэгж байж олны сэтгэлийг дагуулж, баясгадаг. Гурвдугаарт, сүүлийн үед залуучууд буруу, зөрүү ялангуяа спортын анагаах ухаан талдаа био бэлдмэлтэй холбоотой тал дээр мэдлэг дутмаг, хэтэрхий амжилтад шунасан байдлаар хандаж байна.

-Залуу насандаа мэдээж амжилт гаргахыг хүсч байгаа байх?

-Хүний амьдрал гэдэг урт юм шиг санагддаг ч богино байдаг. Гэхдээ шударга, зөв замаар амжилт өөдөө мацах ёстой. Зөвхөн турбод залгачихсан мотортой машин байж болохгүй. Хүнд асар их хүч бий. Хориотой  эм бэлдмэлээс аль болох зайлсхийж байгаасай. Ялангуяа идэр залуу насны залуучууд нөхөн үржихүйн талаасаа, эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Дараа нь харамсаад харамсаад барахгүй шүү. 10 жилийн дотор асуудал гардаг гэдэг дэлхийн эрдэмтдийн судалгаа байдаг. Эр хүнийхээ хувьд олон зүйлийг хүсч мөрөөдөлгүй яахав. Гэхдээ маш ухаантай байж, алсыг харсан байдлаар хандах хэрэгтэй гэдгийг захимаар байна.

-Бөхийн холбооны үйл ажиллагааны талаар та нэлээд шүүмжлэлтэй зүйлүүд хэллээ. Яаж шинэчлэх ёстой гэж үзэж байна вэ?

-Улсын наадам бүр өөр, өөрийн онцлогтой. Мэдээж барилдаж байгаа бөхчүүд болгон амжилт гаргахын төлөө, нутаг орныхон нь дэмжлэг үзүүлж, бөхөө шимтэн харж, уяачид уясан морио хардаг шиг багш нар, дэмжигчид нь бөхөө харах туйлын хүсэлтэй байдаг. Тэр хүмүүсийн хийморь, хүч хөдөлмөр ерөөсөө нэг хүний спорт биш, багийн спорт гэж би хэлэх дуртай. Олон хүмүүсийн хүч хөдөлмөр шингэдэг, маш хариуцлагатай, жилд нэг удаа тохиодог маш хүндэтгэлтэй, ард түмний зан байдлыг агуулсан ийм баяр шүү дээ. Энэ баяр дээрээ их ухаантай зарчимтай, ёс зүйтэй, барилдааны өндөр мэдрэмжтэй, барилдааны техник хэрэгслүүд сайтай байж үзэгч олныг татна. Сүүлийн үед уран, дайчин барилдаанууд гарахгүй байгаа нь Монгол бөхийн дүрэмтэй шууд холбоотой юм. Дүрмийн өөрчлөлтийг бөхийн холбооныхон хийх ёстой. Ялангуяа Үндэсний бөхийн холбоотой нэлээд шүүмжлэлтэй зүйлүүдийг би бас хэлээд байгаа. Энэ алдаануудаа засах хэрэгтэй. Бөхийн холбоо шинэчлэл, өөрчлөлт хийж байж үйл ажиллагаагаа өөрчлөх ёстой. Түрүүний миний хэлсэн гурван зүйл нэлээн яригддаг. Энэ гурван зүйл дээр Бөхийн холбоо том цолтой бөхчүүдээ суулгаж байгаад томоохон шиг хэвлэлийн бага хурал хийгээд, ард түмнээсээ уучлал гуйгаад, шинээр явах зарчим бодлогоо танилцуулах ёстой. Тэгэхгүй бол бөхийн нэр хүнд үнэхээр их хэцүү байна. Санаа их зовж байна.

-Наадам бүхэн сайхан. Та хамгийн сайхан дурсамжтай наадмаасаа хуваалцахгүй юу?

-Мэдээж дурсамжгүй наадам гэж байхгүй. Баяр баясал, хажуугаар нь уначихсан тохиолдолд сэтгэлзүйн хувьд их муу наадмууд байдаг. Хүүхэд нас их гэгээлэг байдаг даа. 1988 онд Улс хувьсгалын 67 жилийн ойгоор Бат-Эрдэнэ аварга түрүүлээд, улсын арслан цол авч байсан. Би тэр жил хүүхдийн барилдаанд түрүүлж, улсын шонхор цол авч байсан. Тэр наадам их сайхан. 2008 он хүртэл 20 жил Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнд нэр усаа дуудуулж, цоллуулахдаа цоллуулж, унахдаа унаж, хаяхдаа хаяж, баярлахдаа баярлаж, дотроо уйлахдаа уйлж, 20 жилийг өнгөрөөсөн байна. Тухайн үеийн баяр наадмаар улс төрийн товчооны гишүүд, Намын төв хорооны дарга нар, Батмөнх нар байсан. Батмөнх даргатай гар барихад одоо бодоход тусгай хамгаалалтынхан байсан байх. Цэнхэр спирттэй хөвөн өгөөд, гар арчуулаад л гаргаж байсан. Тэр үед их гайхаж байж билээ(инээв.сурв). Батмөнх даргаас цүнх бэлгэнд авсан. Мөн унших дуртай “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”, сурагчийн хэрэгслүүд дагалдах зүйлүүдийг өгч байсан. Тэрэнд их баярладаг юм. Тэрнээс хойш бөх рүү нэлээд гүнзгий орсон доо. Одоо монгол түмэн минь эвтэй найртай сайхан баяр наадмыг ард түмний сэтгэлд хүртэл зохион байгуулж, сайхан наадам болоосой гэж хүсч байна даа.

Ж.ГАНЦЭЦЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

43 Comments

  • С.Баяр (July 02, 2015 8:39:04 pm )

    Сумъабазар аварга бөхийн холбооны удаа дараагийн алдаа дутагдлыг шударгаар илчилж хэлжээ. Нямдорж, Данзан хоёр чинь одоо хууль бусаар ҮБХ-г даргалаад байна үл бүтэх амьтад шүү. Тэднийг бөхийн ариун дэвжээг дахин бузарлуулахгүй хөөж явуулах хэрэгтэй. Тэр хоёрт олон зуун жил тогтож ирсэн бөхийн язгуур уламжлалыг өөрчлөх эрх байхгүй. Иймд түрүүлж дархан аварга болсон А.Сүхбат зүүний магнайд гарах нь бүрэн үндэстэй бөгөөд олон зууны уламжлал шүү дээ. Өсөхбаяр чи удаа дараа зохисгүй үйлдэл гаргаж, танхайран наадам үймүүлж байгаад өөрөө ч төрийн албан хаагчын хувьд хатуу дүгнэлт хийх ёстой. БХЯ-ын удирдлага ч гэсэн ийм ёс суртахуунгүй бөх, дасгалжуулагч, хурандаа, нийгэмлэгийн даргадаа хариуцлага тооцох цаг болсон.

  • иргэн (July 02, 2015 9:09:05 pm )

    сүхбат өөрөө санаачилж зодогоо олон түний нүдэн дээр бөхийнхөө дэвжээнд мөргөж байгаад тайлж монгол бөхөө орхисон биз дээ та цагтаа сайн ч бөх сайхан ч бөх байсан нь өөрөө ойчсон хүүхэд уйлдгүй л гэдэг биз дээ ухаантай бай

  • Anonymous (July 02, 2015 9:10:12 pm )

    Hh

  • Anonymous (July 02, 2015 9:12:57 pm )

    Цагтаа холбоо чинь чамайг дэмжиж л бсн бх чиний суурь хүмүүжил хир вэ кк

  • бөх (July 02, 2015 9:13:18 pm )

    Үнэн л ярьж байна. Гэхдээ бид нар шиг бөхөд хайртай ард түмэнд хэн нь баруун зүүн жигүүрт гарах ерөөсөө ч хамаагүй. Сайхан барилдаан үзэж дэмждэг бөхчүүдээ харж явах сайхан байна шүү дээ.

  • ямайк (July 02, 2015 9:36:31 pm )

    Өсөхбаярөө удахгүй Сөгдөхбаяр болно дөө

  • Ачу (July 02, 2015 10:42:33 pm )

    Эмээр додомдуулсан хэдэн залуусыг үзэх сонирхол буурсан.Тэгээдч үнэн давдаг унадаг нь бараг үгүй болсон юм бишүү? Хар хэл ам дагуулсан нуугдмал бөөн мөнгө чөтөгрийн гүйдэл гэдэг шиг гүйгээд байдаг юм шиг сэжиг төрөөд би сур шагайг шимтэн үзэж уухайнд нь догдолж суух жаргал гэж боддог болсон.Морь бол хэцүү бөөн машин бахардаж ядаж байгаа амьтсийг тоосоор дараадл бяцхан хүүхдүүд морьноос унах гээдл нүд дальдармаар.Тэгээд шагналыг нь ордонд суудаг хуурамч худалч дарангуйлагч худлаа инээж ирээд авах нь бүүр зэвүүтэй.Сумын наадам гоё.Хүмүүс сумын наадам үзэх нь ихэссэн байлээ зөв.Наадмаас хойш болох сумын наадмыг нөгөа булхайтангууд очоод найруулаад утгыг нь алдагдуулаад хаядаг гэсэн шүү нээрээ!

  • зочинзочинЗочин (July 02, 2015 11:02:36 pm )

    Сумъабазар минь дээ? Чи өөрөө бөх хүн байж даян аварга цолтой байхдаа зүүний манлай байсан Өсөхбаяр найз чинь нэг өдөр дархан аварга болоод зүүний манлай байх эрхээ хасуулна гэдэг ариун явдал мөн гэхнээ дээ? Чи л тэр үед барилдаж байсан атлаа тухайн үеийн Үндэсний бөхийн мөрдөж байсан дүрэм журмыг мэдэхгүй гэж л шараа боловдоо? Энэ баруун зүүний маргаан гээд байгаа нь дархан аварга болохоосоо өмнө хэн нь зүүний манлай байсан гэдгээ зориуд мартдаг нь л шог юм?Үндэсний бөхийн холбоо тухайн үеийн хууль дүрмээ баримтлаад бурууг дуулдаг нь шудрага бус юмдаа?

  • zochin (July 02, 2015 11:06:48 pm )

    sumbuzur gedeg nuhur uuriigii unench shudraga gj haruulahaar yaridag boljee chi muu novsh tiim shudraga yum bol chuluut buhiin holboo davga bid 2 huviin umch bolson gedegee il tod heleechee buzar amitan chinii duu chin uvurhangain naadam deer hun zodood buhchuudiin maihand orj sheegeed zogsoj baisniig chi muu harj baisan bizdee uursduu buhuu buzarlaj bj . uburhangaigaas ter sheesnees hoish oligtoi buh turuuguil bgaa shuu

  • zochin (July 02, 2015 11:07:33 pm )

    Gonginoson yumnuud

  • Ринчиндорж (July 03, 2015 7:16:00 am )

    Монгол үнднсний бөхөө хүндэтгэн дээдэлж явдаг. Аливаа юм ном журмаараа явбал илүү сайхан, бахархалтай байдаг шүү дээ. Тиймээс нэгэнт хуульчлагдаад гарсан өнөө үеийн наадмын хууль, барилдааны дүрмээ баримтлах нь зохистой байхаа. Үндэсний бөхөд улс төр хутгалдаад байгаа нь нэг л бишдээ. Энэ чинь монгол түмний бахархал төрийн наадам шүү дээ Монгол түмэн минь улс хотлоороо сайхан наадаарай. Аз жаргалтай, эрүүл энх байгаарай. Баярлалаа.

  • Anonymous (July 03, 2015 8:03:47 am )

    СҮХБАТ ЧИНЬ БААХАН УЙЛЖ БАЙЖ ЗОДОГ ТАЙЛСАН БӨХ ШҮҮ ДЭЭ. ЭНД ЮУНД НЬ МАРГАХ ЮМ БЭ.

  • zoghin (July 03, 2015 8:51:44 am )

    sumjabazar ard tumnii demjilgeer abarga bolsonoo martjee ongirxoo boliogh mongol jmargh mundag xuneer dutatgui ym

  • Zochin (July 03, 2015 8:53:22 am )

    Өсөхбаяр уул нь сайн бөх л дөө, даан ч бөхийн холбооны хэсэг нөхдүүдийн тоглоом болж өөрөө ч мэдэхгүй шатрын хүү болсон яваа нь харамсалтай юм. Далай аврага гэж балай цол гаргаж тоглоом хийгээд дараа нь тэр цолоо болиод оронд нь дархан цол өгж байгаа болохоор хэн нь түрүүлж далай аврага болсон юм тэр нь зүүнээ магнайлаач дээ. Дэндүү энгийн ойлгомжтой юмыг маргаан болгож байгаа нь цаанаа өөр бодолтой маш хорон бодлого явж байж магадгүй юм. Бөхийн холбооны нөхдүүд монгол бөхийг устгах эрийн гурван наадмыг үгүй хийх далд санааг энэ олон жил хийж байгаа юм биш байгаа!!!

  • Anonymous (July 03, 2015 8:55:09 am )

    Сумъабазар аварга бөхийн холбооны удаа дараагийн алдаа дутагдлыг шударгаар илчилж хэлжээ. ЭНэ үнэн байна аа

  • Анка (July 03, 2015 9:10:17 am )

    Хэн хүчтэй, уужуухан сэтгэлтэй нь буулт хийчих хэрэгтэй.

  • Зочин (July 03, 2015 9:49:56 am )

    Дарах тусам нь дардай, булах тусам нь бултай Сүхбатаа. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд бэлтгэлээ тасдаагүйн хэгийг энэ наадмаар гаргах хэрэгтэй. Түрүүлэх хэрэгтэй. Яасан их маргаан хийдэг нөхдүүд вэ?

  • зоригнгэж хэрүзочинүл үүсгэж байдаг юм бэ Нямдорж гэдэг хүний амнаас энэ 8хүний нэр дурдагдаагүй шүү дээ (July 03, 2015 9:53:09 am )

    зочинхүү ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөв гэжгч болж байх шив дээ танай гэр бүл бүгдээрээ энэ бөхийн хаолбооны ивээл хайр хишгийг хүртэж явсан даа ард түмэн чинь бүгд мэднэ бөхийн холбоонд хариуцлага үүр ч гэх шиг хүнээрээ байх шиг шудаг байдаггүй л юм даа аварга минь ээ их хурлын гишүүн хүн үгээ их цэгнэж хэлнэ шүү юм их унш

  • зоригнгэж хэрүзочинүл үүсгэж байдаг юм бэ Нямдорж гэдэг хүний амнаас энэ 8хүний нэр дурдагдаагүй шүү дээ (July 03, 2015 10:00:02 am )

    сүхбат зодог тайлчихаад яагаад хэрүүл үүсгээд байгааг ойлгохгүй юм бөхийн холбооны ганц буруу нь Сүхбатыг барилдуулсан нь л түмэн буруу шүү дээ сүхбатад ичих булчирхай гэж алгаа хөөрхий Мягмарсүрэнд буучихаад түүнийгээ булах гэж л зодог тайлж жүжиглэсэн биз дээ даана ч буусан буулгасан хоёр үнэнээ хэлдэггүй нь харамсалтай

  • boldoo (July 03, 2015 11:15:05 am )

    judogiin holboog nuraasan ni bagadjee . mongoliin hamgiin uhaantai boh gej boddog hyn gyai

  • зочинзочинЗочин (July 03, 2015 12:36:07 pm )

    Маргаан болж буй зүүн, барууны манлайн талаар сэтгэгдэл бичиж буй хүмүүс минь дээ ?Тухайн үеийн үндэсний бөхийн дүрмийг бүх л алдар цолтой аварга арслангууд хуралдан санал солилцон байж баталсан ,бүгд л хүлээн зөвшөөрч гар өргөн баталсан шүү дээ? Одоо болохоор хэдхэн хүн баталчихсан юм шиг л,бүр өөрснөө байгаагүй юм шиг ярьдаг аварга ,,арслангууд гараад ирчижээ?Тэр л баталсан дүрмээрээ аварга , далай аварга ,даян аварга ,дархан аварга гэсэн цолнуудыг ямар ямар амжилт үзүүлбэл тухайн бөхөд өхөөр хуульчилан заасан байдаг шүү дээ? тэр л дүрмээрээ дээрхи цолныхоо эзэд болцгоосон аваргууд шүү дээ?Шинэчилсэн хуулиар далай аваргыг нь хасаад дархан аварга гэх цолтой болчихоор ,даян аварга цолтой байхдаа зүүний манлайд гарч байснаараа Өсөх баяр нь зүүндээ зогсох нь зөв байх гэж бодлоо?

  • Anonymous (July 03, 2015 1:13:04 pm )

    Nyamdorj Danzan hoyorin sanhuug avligaar oligtoi shalguulaad yavdag gazarluu ni yavuulaachee. Uhsenee hiigeed baidag maluud ve. Buhchuudee bosooch sereech

  • мгл (July 03, 2015 1:21:51 pm )

    Сумьяабазар сухбатын дотно байсныг сонсоогуй юм байна. Хаана нь ч гарсан яадгын гэчихээд сухбатыг зуунии магнайд гарах нь зов гээд байгаа нь бохын холбооны удирдлагаруу дайрах ашиг сонирхолтой нь холбоотой бололтой. Шуумжлэл санал нь бариад авах тодорхой юмгуй еронхии, уих дээрээ цаг нохцоодогтойгоо адил ярьжээ. Цаадуул чинь хиисэн юмтай, хамгиин гол нь шуналтай жудаггуй улсаас бохиин холбоог хол байлгаж чадсан гавьяатай улс шуу

  • ард (July 03, 2015 2:51:14 pm )

    ганц үнднэснийхээ бөхийн баруун зүүн манлайг шийдэж чадахгүй байна уу аан ,, өөр юу шийддэг хүмүүс вэ та нар чинь ,, энэ хүнийг чөлөөт бөхийн холбоог арга хэмжээ ав гэсийн боловуу гээд уншсан чинь ,,, Улаанбаатар бетон дээр ч дээвэр дээрч ургадаг ганц модтой тэр бас нэг цагаан юм цацаад л хамар амаар чихээд л , чөтгөр лүүгээ тонилоосой билээ

  • SaiKhan (July 03, 2015 3:31:02 pm )

    Mal mine huuli durmee barimtlahgui yah yum be tegeed hen neg buh ni gonshignohoor huulia zurchuud bhu chi chine odoo huuli batalj suugaa bizdee odoo boltol oilgoogui yavaa yumu chaavaas

  • zochin (July 03, 2015 11:16:18 pm )

    nymdorj ,danzan gesen buzruudaadssaa salaachee. bohchuudee. idee beerendee yasan ih durtai ym be ee. odoo zugeer l hutguushnuud boljee. udirdlaguud n.

  • Anonymous (July 04, 2015 2:27:01 am )

    сүхбат ер ньзодог тайлснаа мартсан бололтой одоо болиоч ичдэггүй юм уу хэрүүлч тэнэг зангаа гаргаад л…. зүгээр л хүүхнүүдтэйгээ холбогдоод л явж байгаач хүмүүсийн чамайг хүндэлж БАЙСАН ХҮНДЛЭЛ УЛ МӨРГҮЙ АРИЛЛАА ШҮҮ

  • nachin (July 04, 2015 8:36:14 am )

    ankh bokhiin khgolboo durem gargaad bolgoloo getel Baterdene avarga bi Munkhbat Bayan munkh avarguudiin omno garakhgui geed avarguudiig erembelekhgui gedeg yum bna ter ued bi eserguutsej bsan huuli durem juram bukh hund tegsh uilchlekh yostoi geed!getel hezee amjiltaar ni erembeldeg bolchikhvoo yu bolood bnaa!ene N,D 2 mun ballaj bnaa!Khuviin company boljee holboo maani

  • nachin (July 04, 2015 8:37:36 am )

    amjiltaar ni erembeldeg bolgoloo gesen getel Baterdene ugui gelee

  • nachin (July 04, 2015 8:40:52 am )

    manai bokhiin tsol erembe ugaasaa zambaraagui bolson baakhan tsol zokhiogood odoo bokhiin tuukh ch ooroo zambaraagui bolson

  • Icheesei (July 04, 2015 3:29:42 pm )

    Bukhiin holboog uguisgej bgui bh.ter humuus l urguu barlh handiw tsugluulah ajliig hiisen yum bish uu.bas nileed shunaltai humuusees hamgaalj awch uldsen gej oilgodog shu.man an gedeg shig taltschih yumaa .

  • Icheesei (July 04, 2015 3:32:12 pm )

    Cuhbatad bi durtai shu. Daanch uls turjsun sanagdaad bh yum.bud huwaagdmaargui l bn shu

  • zochin (July 04, 2015 6:13:33 pm )

    Sumya avarga unen helje nyamdorj ajila uguch baliar novsh

  • jijigee (July 04, 2015 6:38:53 pm )

    huuchin ulamjlal aa dagadag mongol bohiig bitgii zeremdgel suhbat avargaa tanii barildaan mongolchuudad uguilegdej bailaa dahin turuul bujignuul ta mgl bohiin zuunii magnai amjilt husie

  • өаыөба (July 04, 2015 8:59:12 pm )

    үндэсний бөхийн барилдаан дэндүү тэнэг жин нэмсэн болсондоо та тэгээд шинэчлээд өгөөч найрааны начин нутгйин зөвлөл гээд энэ балай юмыг яаж шинэчлэх вэ

  • Anonymous (July 05, 2015 9:58:26 am )

    Их хурлын гишүүн гэхэд 10 жилийн хүүхдээс долоон дор бурж байхын.аргагүй л бөх хүний маанаг ухаанаар хандаж бна.иймэрхүү маанагууд хэзээ төрөөс зайлах бол.одоо араас н давгадорж,сухбат,жавхлан нтр гсн хийрхсэн тэнэгүүд урсаж орж ирэх байх да

  • Дангаа (July 05, 2015 12:17:37 pm )

    Сумьяабазар тэр жил аварга болохдоо Өсөхбаярын дансанд 500 сая төгрөг японоос шилжүүлж байснаа мартсан болтой, шалгавал гараад л ирэх НО шүүүүү

  • Anonymous (July 05, 2015 3:47:57 pm )

    Ганц түрүүлээд ард түмний дэмжлэгээр аварга болсон чи азтай. Одоо тээр дээрээс нар сарны юм ярих аа боль..

  • oogi (July 05, 2015 10:53:20 pm )

    sumya avarga ih zuv yarisan bna suhbat zuunii magnai

  • Anonymous (July 06, 2015 9:15:19 am )

    тамын тогооныхоон үзэлцээд л байна ????? :)))))))))))) monkey business

  • Bataa (July 06, 2015 10:46:47 am )

    Хүмүүжилгүй бөхчүүд улс төрд орохоор юу болохыг Сумъяабазарын яриа харуулж байна. Дүү Дагвадорж нь чөлөөт бөхийг, Сумъяабазар монгол бөхийг бужигнуулах нь нээ. Та хоёр минь боль доо.
    Сүхбат яаж зодог тайлсаныг бүх хүмүүс мэднэ. Мөргөсөн газар шороогоо бузарлаж монгол эр хүний андгай тангараг, жудаг ёсоо гээсэн Сүхбатаас хамаг хэрэг гарч байгаа. Одоо ичихгүй сонгуульд нэр дэвшинэ гээд солиорно.
    Монгол бөхийн хууль дүрэмд зодог тайлсан хүн дахиж барилдахыг хориглох заалт оруулах хэрэгтэй

  • usa (July 06, 2015 11:28:59 am )

    sukhbat zuuniig manlailakh estoi

  • Зочин (July 06, 2015 1:34:05 pm )

    Монгол бөхийн дүрмэнд зодог тайлна гэж юу хэлдгийг зодог тайлсан бөх дахин барилдаж болох эсэх талаар заалт байдаггүй юм уу? тэгэд юуных нь үндэсний бөхийн дүрэм гэж хэлэх юм бэ? Тэнэг юм уу? Сүхбат ч угаасаа жудаггүй хүн. Хүүхнүүдээр занималдаал нэр усаа хугалаал байсан. Одоо дахин нэрмээд хөрстөөс арчигдах юм биш үү. Барилдахгүй байсан нь дээр ш дээ.

antalya rent a car