antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 2, 2015 5 comments

МАН-ыг наадмаас өмнө Засгийн газраас гаргах уу

нийтлэсэн Admin

74017-АН-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОВ ГАРААГҮЙ БАЙНА-

АН-ын гүйцэтгэх зөвлөл өчигдөр юм уу, өнөөдөр хуралдаж МАН-ыг засгийн газраас гаргахыг шийдвэрлэнэ гэсэн яриа байсан ч хуралдсангүй. Харин Ардчилсан нам, УИХ-д сонгогдсон 35 гишүүнээ нэгтгэж, Ч.Сайханбилэгийн засгийн газрыг унагахгүйн тулд гишүүн тус бүрээрээ гарын үсэг зуруулж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Ингэж гишүүдийнхээ саналыг нэг үзүүрт зангидаж аваад дараагийн асуудал буюу МАН-ыг засгийн газраас гаргах тухай Гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг УИХ дээр хөндөх ажээ.

Гэтэл Д.Тэрбишдагва энэ цаг мөчид МАХН-ын дарга Н.Энхбаяртайгаа хаана яваа газарт нь хүрч очин уулзах болсон байна. Энэ нь МАХН-ынханд “МАН-ыг засгийн газраас хөөвөл та бүхэн бас засгаас гарчих. Ингээд АН-ыг засаглах чадамжгүй болгоё” гэсэн МАН-ын саналыг Д.Тэрбишдагва намын даргатайгаа хоёр үзүүрээр ( МАН-ын саналыг хүлээж авах, АН-тай хамтарч засаг барих )ярилцаж байгаа ажээ. Хэрэв МАХН-ын засгийн газарт хамтрахгүй гэвэл Шударга ёс эвсэл тарах хүндхэн нөхцөл байдал үүсэх аж.

Харин одоогоор засгийн газарт хамтарсан намуудын гэрээний биелэлтийг дүгнэх үүргийг УИХ дахь АН-ын бүлэгтээ өгсөн АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлын тов гараагүй байна. Албан бус мэдээллээр ирэх долоо хоногийн даваа, мягмар гаригт гүйцэтгэх зөвлөлийн зарлагдах бололтой.

Н.МЯГМАР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • зочин (July 03, 2015 8:33:24 am )

    гаргавал таарнаа, бие биенээ дэмжихгүй чөдөр болж ард түмэн, улс орныхоо эрх ашгаас дээгүүр нам, өөрсдийхөө ашгийг дээгүүр тавьж байдаг эдгээр намынхан сонгууль ойртохоор л ард түмэн гэж цээжээ дэлдэх байхдаа хөөрхийс,өлсөхийг мэдэхгүй, тансаг сууцанд сууж ард түмнээсээ тасарсан улсуудыг ахиж сонгуульд гаргахгүй байвал таарна.

  • Hyn (July 03, 2015 8:33:48 am )

    Iim togtbogui baidal hend heregtei uam be

  • саруул (July 03, 2015 8:35:55 am )

    засаг одоо мөнгөтэй болж байгаа энэ үед гарахгүй амиа тавина, эд юм хийж ард түмнээс үнэлгээ авчихна бид сонгуульд яах бол гээд, олон жил төр барьсан МАН-хан юм үзсэн юм шиг гараад, чадвал ялаад ирээч, ингэж зууралдаж байхаар,

  • Anonymous (July 03, 2015 9:18:57 am )

    Zail

  • Сaraa (July 03, 2015 4:13:51 pm )

    Uls tor yaj ornohiig l hariya. MAN aldah umguidee. N.Enhbayr ene huvilbariig demjvel neg moson ongoroh shatandaa orno.

antalya rent a car